Өнөөдрийн манай #ФэйсбүүкТрэнд-ийг Х.Баттулга тэргүүлжээ.
Түүнийг дэмжигчдийн хуудас чамгүй олон мянган дагагчидтай төдийгүй маш идэвхитэй байдаг хуудсуудын нэг. Тухайлбал өнөөдөр соошлоор хамгийн их хандалттай байгаа сэдэв бол урьд нь амьдралдаа алдаж байсан ч ухаалгаар тэмцэж босч ирж чадсан нэгэн хүний талаар уг хуудас хамгийн анх мэдээлжээ.
Алдаж явахдаа авхуулсан зурагныхаа ард ингэж бичээд хадгалсан байж. Өдгөө н.Нэргүй гуай нь Говь-Алтай аймагтаа хамгийн т...
Posted by Х.Баттулга албан ёсны дэмжигчдийн хуудас on 2015 оны 5-р сар 20
Үүний зэрэгцээ яруу найрагч Р.Эмүжингийн “турахгүй” нэртэй өгүүлэл олон хүмүүсийн анхаарлыг татсан бололтой.
Турахгүй... Яадаг юм, би турахгүй. Турлаа гээд шагнадаг болоо юу, шалгана гэнэ үү, шанаа өгөх үү, шахаанд оруулах уу? ...
Posted by Х.Баттулга албан ёсны дэмжигчдийн хуудас on 2015 оны 5-р сар 21
Харин #ТвиттерТрэнд-ийг маань жиргээч Г.Өнөрбаяр тэргүүлсэн байна.
Түүний хувьд УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга бөгөөд ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Дубайд хийсэн айлчлалын үеэр хийгдсэн нууц гэрээний талаарх мэдээллийг олохоор жив жив дугарсан харагдав.
Оюутолгойн Дубайд хийсэн нууц гэрээгээр чинь Монголыг 8.5 тэрбум ам.долларын өрөнд оруулж байгаа гэж үнэн үү? Мэдээлэл байна уу?
— Unurbayar (@UnurbayarG) May 21, 2015
@UnurbayarG Энэ улс бол ТОМ. Дэлхийн улс. Байсан. Байх ч болно. Бид Дэлхийн хаана ч, хэнтэй ч тэгш харилцана гэдгийг харуулж чадлаа.
— Ganhuyag Ch. Hutagt (@ganhuyag) May 21, 2015
@ganhuyagТа асуудлыг дандаа сэтгэл хөдлөлөөр дүгнэх.ОТ өмнөх гэрээ боломжийн.Харин энэ удаа Дубайд муутгаж дээ. Сайжруулаагүйг олж уншаарай
— Unurbayar (@UnurbayarG) May 21, 2015
@ganhuyag энд нам ярьсан хүн алга. Та хамгаалаад маргааш нэг хэвлэлийн хурал хийсэн дээр биш үү
— Unurbayar (@UnurbayarG) May 21, 2015
Дубайд хийсэн нууц гэрээгээр Оюутолгойг бүхэлд нь 15 банкны барьцаанд өгч байгаа гэж үнэн болов уу? Мэдээлэл хайж байна
— Unurbayar (@UnurbayarG) May 21, 2015
Сэтгэгдэл бичих