Монгол улс 2015 оны нэгдсэн төсвийг 6,662.6 тэрбум төгрөгийн орлоготой, 7,837.6 тэрбум төгрөгийн зарлагатай байхаар төсөвлөн баталсан. Үүний дагуу тэнцвэржүүлсэн нийт тэнцэл -1,204.8 тэрбум төгрөг байх юм. Тэгвэл Монгол улсын эхний 4 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээг танилцуулъя!
1-р сард 353,6 тэрбум төгрөгийн орлогын гүйцэтгэлтэй, 366,4 тэрбум төгрөгийн зарлагын гүйцэтгэлтэй байна:
2-р сард 745,6 тэрбум төгрөгийн орлогын гүйцэтгэлтэй, 930,9 тэрбум төгрөгийн зарлагын гүйцэтгэлтэй байна:
3-р сард 1,228.5 тэрбум төгрөгийн орлогын гүйцэтгэлтэй, 1,373.0 тэрбум төгрөгийн зарлагын гүйцэтгэлтэй байна:
4-р сард 1,675.0 тэрбум төгрөгийн орлогын гүйцэтгэлтэй, 1,919.8 тэрбум төгрөгийн зарлагын гүйцэтгэлтэй байна
:
Эхний 4 сарын төсвийн гүйцэтгэл жилийн нийт орлогын 60%-ийг, зарлагын 58,3%-ийг тус тус бүрдүүлжээ
:
Түүнчлэн эхний 4 сард -2067,6 тэрбум төгрөгийн төсвийн алдагдалтай байхаар төлөвлөсөн ч гүйцэтгэл нь -587,5 тэрбум төгрөг болсон байна.
Сэтгэгдэл бичих