Нийтлэл 05 сарын 26, 2015

Зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцлээ

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцлээ.

  1. Боловсролын чанарын шинэчлэл

Төслийн зорилго нь сурагчдын эх хэлний болон математикийн сургалтын чанар, үр дүнг сайжруулж, сургуулийн түвшин дэх төлөвлөлтийг бэхжүүлэх замаар Монгол Улсын бага боловсролын чанарыг сайжруулахад оршжээ.

  1. Цахим эрүүл мэнд

Нийслэлийн эмнэлгүүд болон орон нутгийн 331 сумыг цахим эрүүл мэндийн системд холбож, Монгол Улсын нийт хүн амыг хамруулах ажээ.

Төслийн үйл ажиллагаа дараах 4 хэсгээс бүрдэх юм байна.

  • Цахим-эрүүл мэндийн суурь баазыг бүрдүүлэх
  • Клиникийн мэдээлэл цуглуулах, ашиглах, солилцох өнөөгийн нөхцөл байдлыг шинэ түвшинд гаргах
  • Эрүүл мэндийн мэдээллийн Үндэсний Төвийг бэхжүүлэх
  • Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн удирдлагыг бэхжүүлэх

  1. Ухаалаг засаг

Төслийн гол зорилго нь мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглан төрийн үйлчилгээний хүртээмж, ил тод байдал, үр ашгийг сайжруулахад оршиж байгаа юм байна.

 

Гишүүдийн олонх цахим эрүүл мэнд болон ухаалаг засаг төслийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжсэн юм.

Сэтгэгдэл бичих

arrow icon