Өнөөдөр агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан боллоо. Хуралдаанд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Цэвэр агаар сан 2014 онд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнасан
юм. Мөн 2015 онд хийх ажлын төлөвлөгөөгөө танилцуулж, хуралдаанд оролцогчдын санал дүгнэлтийг сонссон байна.
С.Оюун гишүүн агаарын бохирдол 2012 онтой харьцуулахад 50 орчим хувиар буурсан
нь ямар шалтгаантайг ажлын хэсэг тодорхой гарган танилцуулах хэрэгтэй гэлээ.
Л.Эрдэнэчимэг гишүүн агаарын бохирдлыг бууруулах дэд хороо 10-15 жилийн төлөвлөгөө гаргаж, гишүүдээс гаргасан саналыг нэгтгэн Ерөнхий сайдад хүргүүлэх нь зүйтэй гэв.
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2014 онд хийсэн ажлууд
ыг харуулж байна.
Сэтгэгдэл бичих