Нийтлэл 05 сарын 26, 2015

Орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэхэд 700 сая төгрөг зарцуулна

Засаг дарга буюу Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэхээр захирамж гарган Нийслэлийн 2015 оны төсөвт “Тэнэмэл, орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх, орон байраар хангах ажилд 700 сая төгрөг” баталсан.

Тус баталсан мөнгөнөөс 100 саяыг нь Нийслэлийн Нийгмийн халамж, үйлчилгээний газар, "Эгэл амьдралын мөр" ТББ, "Эрчүүд, эрүүл гэр бүл" ТББ, "Заюу-Тайж" ТББ, "Зөв амьдрах ухаан" ТББ-уудад байр, үйлчилгээ, урсгал зардал, сургалтын зардалд зарцуулахаар болоод байгаа:

 

Жил бүр манай улс бичиг баримтжуулах, харьяаллын хаягтай болгох /асрамж халамжийн байгууллагад бүртгүүлэх/, эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, мэргэжлийн чиг баримжаа олгох, ажлын байранд зуучлах зэргээр орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх ажил зохион байгуулдаг.

Өнгөрсөн жил энэ ажилд 466,5 сая төгрөг төсөвлөсөн ч ннийслэлийн Засаг даргын “Тэнэмэл амьдралтай иргэдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” А/487 дугаар захирамж гарч, 68,825,000  төгрөгийг захирамжийн дагуу зарцуулсан байдаг. Харин энэ онд 700 сая төгрөг төсөвлөснөөс 100 саяыг нь юунд зарцуулах нь тодорхой болоод байна.

 

Энэ ажилд зарцуулах мөнгөний тоо ихэсч байгаа ч нийслэлийн орон гэргүй иргэдийн тоо буурахгүй эсрэгээрээ өсч байна. 2012 онд 314, 2013 онд 643, 2014 онд 760 иргэн тус тус бүртгэгдэж байжээ.

Үүний гол шалтгаан бол нийгэмшүүлэх ажлын арга барил буруу байгаатай холбоотой. 90 хоног орон гэр, хоол ундтай байлгаснаар тэд нийгэмшиж, энэхүү тоог бууруулахад сайнаар нөлөөлөхгүй. Харин үүний оронд аргаа өөрчилж, илүү үр дүнтэй ажилд зарцуулах хэрэгтэйг уг тоо баримт харуулж байна.

Дэлхийн олон улсын жишигт орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх ажлыг сүм хийдэд даалган хийлгэх нь бий. Манай нийслэл хотод ч хангалттай нөөц бололцооны сүм хийд бий.

Орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх ажилд эдгээр сүм хийдийг татан оролцуулбал төрөөс жил бүр гардаг хэдэн зуун тэрбум төгрөгийн хэмжээ ч, төрийн санаа зовох асуудал ч нэгээр багасах биз ээ.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon