Нийтлэл 05 сарын 28, 2015

А.Чимэд-Очир: 'Хүсэл зорилго мөрөөдөл байхад амжилтад хүрч болдог'

Монголын хамгийн анхны спорт хувцасны Моnline брэндийн үйлдвэр гэхээр мэдэхгүй хүн, тус брэндийн спорт хувцсаар гангаараагүй хүн цөөхөн  биз.  Тэр дундаа Монгол Улсаа төлөөлж дэлхийн спортод хүч сорьдог бүхий л спортын баг тамирчид  Моnline брэндийн байнгын үйлчлүүлэгч болсныг хэн бүхэн мэднэ.  Тиймээс бид энэ удаагийн сурвалжлагаа Adidas, Nike, Mizuna, Asics брэндийн хувцаснуудтай ижил төрлийн материалаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг монголын хамгийн анхны спорт хувцасны үйлдвэр Моnline-аас бэлтгэсэн юм.

Чанар, материалыг  эрхэм болгон бүхий л бүтээгдэхүүндээ сэтгэлээ шингээж үйлдвэрлэлээ явуулдаг  Моnline үйлдвэр байгуулагдаад удаагүй ч өдгөө монголд төдийгүй дэлхийн зах зээлд  олон хүний сайшаал магтаал, талархлыг хүлээж  чадсан чухал амжилтын эзэд болоод байгаа билээ.  Ингээд  Моnline спорт хувцасны  үйлдвэрийг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал А.Чимэд-Очиртой ярилцлаа.

-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе.

-Сайн. Баярлалаа.

-Моnline брэндийн спорт хувцсыг мэдэхгүй, өмсөөгүй хүн монголд ховор болсон. Тэгэхээр ярилцлагаа анх спорт хувцасны үйлдвэрлэлээ хэзээнээс явуулж эхэлсэн. Яагаад заавал монгол брэндийн спорт хувцас хийхээр шийдсэн  гэдгээс эхэлье?

-Тэгэлгүй яахав манай үйлдвэр анх 2012 оноос үйлдвэрлэлээ явуулж эхэлсэн. Би өөрөө бага залуу байхдаа юм оёдог байсан. Тэгээд би сэтгэл  дотроо Монголд брэндийн спорт хувцасны үйлдвэртэй болох юмсан гэсэн нууцхан мөрөөдөлтэй явдаг байлаа. Ер нь хүнд  бодоод л явдаг сэтгэлд үргэлж хадаатай байдаг зүйл гэж байдаг юм шиг. Тэр зүйл маань өдгөө биелэлээ олоод ажил хэрэг болж төсөөлөхийн аргагүй амжилтад хүрсэнд одоо ч итгэж чаддаггүй юм. Анхандаа бол үйлдвэрээ зүгээр л хоббигоороо байгуулж байлаа. Гэтэл биднийг үнэдсний үйлдвэрлэл гэдэг утгаар нь монголчууд маань маш сайхан хүлээж авсан. Миний төсөөлснөөс илүү амжилтад хүрч Моnline брэндийн спорт хувцсаар монгол тамирчид дэлхийд гоёдог болсон

- Монгол брэндийн спорт хувцсаар монгол тамирчид маань дэлхийд гоёдог болсон гэж байна. Таны зохион бүтээж үйлдвэрлэн гаргасан хувцсыг дэлхийн дэвжээнд өмсөөд амжилт гаргаад зогсох үед таны сэтгэгдэл ямар байдаг вэ?

- Мөрөөдөл биелэдэг гэдэг үгийн үнэ цэнийг жинхэнэ мэдэрсэн мөч байдаг. Мөрөөдөл маань биелэлээ олж байгааг харахаас өөр аз жаргал гэж юу байхав. Тэр л үед өөрөөрөө хамт олноороо бахархах сэтгэл төрж цаашид илүү ихийг хийж урам зориг эрч хүчийг олж авдаг. 

-Танай үйлдвэрийг Монголынхоо тамирчдыг ивээн тэтгэдэг гэж сонссон. Энэ талаар ярихгүй юу? 

-Манай үйлдвэр  ашгийн төлөө зүтгэдэггүй. Ер нь мөнгөний төлөө үйл ажиллагаагаа явуулаад эхлэхээр тухайн байгууллагын  ирээдүйд сөргөөр нөлөөлөөд ирдэг тал бий. Манайх  волейболын холбооны зүүн өмнөд азийн аваргын бүх төрлийн хувцсыг ивээн тэтгэж байсан. Монгол Улсынхаа нэрийг гаргаад явж байгаа тамирчдаа аль болох дэмжихийг л боддог. Бас заримдаа хэдэн хүүхдүүд нийлээд “Ахаа бид нар тэмцээнд орох гэсэн юм. Байгаа нь энэ байна” гээд хэдэн төгрөг бариад ороод ирнэ. Тэр үед бол  өхөөрдөөд л эх орны минь ирээдүй юм чинь  гээд хийгээд өгдөг. Хааяа урьдчилгаагаа өгчихөөд дараа нь мөнгө бүтсэнгүй ээ ахаа тэмцээн эхлэх гээд байдаг гээд л гуйна тэгэхээр нь өгөөд явуулдаг тохиолдол гарч л байдаг. Хамгийн гол нь бидний хийсэн хувцсыг өмсөөд л тамирчид гадаад дотоодын тэмцээнд ороод алт, мөнгө аваад хүрч ирээд баярласанаа илэрхийлэх нь намайг жаргалтай болгодог. Зарим тамирчид орж ирээд гадаадаас авчирсан чихэр жимс, сэтгүүл зэрэг бэлэг дурсгалын юм өгөөд  баярлалаа гэх нь их сайхан шүү. 

-Танай үйлдвэр дээр орж ирснээс хойш нэлээн олон хүн захилга өгөхөөр ирж байна л даа. Ер  үйлдвэрлэлийн хүчин чадлын хувьд ямар бэ. Өдөрт ойролцоогоор хэдэн хувцас үйлдвэрлэн гаргадаг вэ?

-Манай үйлдвэр 4 эсгүүрчин, 2 индүүчин 10 гаруй оёдолчин 2 туслан гүйцэтгэх компанитай үйл ажиллагаа явуулж байна. Захиалгын ачаалал маш их байдаг. Гэхдээ бид зөвхөн чанарыг эрхэмлэдэг болохоор өдөрт 30 гаруй  биеийн тамирын хувцас л оёдог. Би ажилчиддаа “

Захиалга ихтэй байна гэж битгий яар. Хамгийн гол нь хийсэн хувцас чинь чанартай дээрээс нь хувцас нэг бүрт сэтгэл чинь шингэсэн байх ёстой”

гэж  захьдаг. Энэ л бидний мөрдлөг болгодог зарчим. Тиймээс өнөөдөр олон хүний сайшаал магтаалыг хүртэж монголын зах зээлд төдийгүй дэлхийн зах зээлийн сонирхолд өртөж байгаа байх.

 

-Танай хувцасыг гадны хүмүүс сонирхож байсан уу? Цаашид дэлхийд зах зээлд нийлүүлэх сонирхол байгаа юу?

-Эрхүү Украйн, Швейд, Буриад зэрэг зарим орнуудаас захиалга ирдэг. Норвегаас “Регби”-гийн баг сонирхоод багийнхаа хувцсыг хийлгээд аваад явсан.

- Материалын хувьд ямар материалаар хувцсаа хийдэг вэ? Эрүүл ахуйн шаардлага хэр хангадаг вэ?

- Тэгэлгүй яахав. Спортын хувцас бол хүний биед таарч тохирсон, зохицсон гэхээсээ илүүтэй хамгийн чухал зүйл нь эрүүл ахуйн шаардлага хангах хэрэгтэй байдаг. Бид материалаа Adidas, Nike, Mizuna, Asics брэндийн хувцас хийдэг зориулалтын материалыг гаднаас оруулж ирдэг. Мөн үйлдвэрлэлээ явуулж эхлэхээс өмнө эрүүл ахуйн шинжилгээ хийлгэсэн байгаа.

 - Үнийн хувьд ямар вэ?

 - Бид хүн нэг бүрийн биеийн хэмжээ, загвараар захиалга авч оёдог болохоор харицангуй их зардал гардаг. Ямар төрөл гэдгээсээ шалтгаалаад үнийн хувьд харилцан адилгүй байгаа. ойролцоогоор 95000-115000 мянган төгрөгийг хооронд байдаг. 

- Хүсэл зорилго мөрөөдөл байхад амжилтад хүрч болдогийг амьдралаараа батлан харуулсан таны хувьд залуучууддаа хандаад юу хэлэх вэ? 

- Тэгэлгүй яахав. Хүнд хүсэл зорилго мөрөөдөл байхад ямар ч амжилтад хүрч чадна. Мөн сэтгэл шингээж хийсэн бүтээл хамгийн үнэ цэнэтэй  байдаг. Ер нь ямар ч зүйл хийж бүтээсэн сэтгэл шингээх нь л амжилтад хүргэдэг гэдгийг ухаарч байна даа. 

Сэтгэгдэл бичих

    • albaker
    • 2020-04-12

    АНДОРРА-ийн МИНИЙ ХҮН МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БАЙНА, ЖЕНЖИНИЙН ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН АЛБАКЕРИЙН ЗУРАГ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. БУРХАН АЛБАКЕР-ийн зээлийн түүх Намайг Мария гэдэг. Би Андоррагаас ирсэн авсан бүх байшингаа худалдаж авахын тулд сүүлийн 5 сарын турш зээлийн бодит зээл намайг тэдэнд итгэхэд хүргэсэн луйварчдын баг байсан ба төгсгөлд нь тэр өдөр тэд миний хариуд юу ч өгөхгүй миний мөнгийг авсан төөрсөн, би эргэлзэж, бухимдсан, би хэзээ ч байхыг хүсээгүй интернэт дэх зээлийн компаниудтай холбоотой ямар нэг зүйл тул би очсон найзаасаа мөнгө зээл, би түүнд болсон бүх зүйлээ түүнд хэлсэн надад туслаж болно гэж хэлсэн ямар ч хэмжээний зээлд тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүтэй хүү, 2% -ийн хүүтэй байгаа тэднээс зээл аваад тэр зээл авах хүсэлтээ надад зааж өгсөн, би тэгсэн Түүний хэлсэн шиг, би цахим шуудангаар түүнтэй [email protected], би хэзээ ч итгэж байсан ч би хичээсэн бөгөөд хамгийн гайхмаар санагдсан 24 цагийн дотор би итгэж чадахгүй, би дахин аз жаргалтай, баян болж, ийм зээл өгсөнд би Бурханд талархаж байна иймэрхүү компаниуд хаа сайгүй луйвар дээр гарсаар л байна, зээлд хамрагдах шаардлагатай байгаа хүмүүст имэйлээ илгээхийг зөвлөж байна ([email protected]) тэд хэзээ ч таныг алдахгүй, мөн таны амьдрал минийх шиг өөрчлөгдөх болно ([email protected]) өнөөдөр аваарай тэднээс авсан зээл, Бурхан бодит зээлийн саналыг ALBAKER LOAN FIRM-т ивээх болтугай.  Миний зээлийг стрессгүйгээр энэ компаниас амжилттай авсан тул ALBAKER LOAN FIRM-тай холбоо барьж, тэдний имэйл хаягаар зочлоорой ([email protected])

    • Мөнхөө
    • 2016-02-04

    Та харьцааны өндөр соелтой хүнийг алагчлалгүй гое харьцаж сурах хэрэгтэй шүү Муухай зантай хүнийг ялгарлан харьцдаг хүмүүстэй 1 удаа л харьцдаг таны бизнест асар их саад болдог гэдыг мэдэх хэрэгтэй Та хэдий мундаг байсан ч бусдыг хүндлэх хэрэгтэй. Соелгүй муухай ааштай хүн газар аваргүй цаг болсон

    • Мөнхөө
    • 2016-02-04

    Ямар сайхан юм бэ амжилт хүсч байр хүргэе Хаана байдаг юм бол хувцас захиалнаа

    • Gomdoltoi uilchluulegch
    • 2015-08-07

    Ene hun uuruu ymrch haritsaanii soyolgui uilchluulegch naraa ogt hundeldeggui, emegtei huniig eldev yanzaar heldeg, bur ter ch baituugai ym avch shidsen, odoo ichihgui iim sain hun boloh geed ingeed bichseniig n unshshan chin ineed hurchihlee, aldart Mon-line uildveriin zahiral ah guai baih shiv dee!

    • Mongol
    • 2015-08-07

    Bi bas fb ees ter uilj suugaa egchiig haraad sonirhood orood irsen chin iim lag uildwer bsn ymu. Daraa huwcas zahialah gazraa olchloo.Sn hiideg humuus bn.

    • Б.Б
    • 2015-08-05

    мундаг байна. ийм үйлдвэр байдгийг 'эсгүүрчин эгч уйлаад сууж байгаа' постноос анх удаа олж мэдлээ. нэг ч коммент байхгүй байхаар нь урам өгөх гэж бичлээ. захиалгаас гадна илүү олноор үйлдвэрлээд худалдаанд гаргаасай.

arrow icon