Монголд хамгийн анх электролизийн технологийн ашиглан хамгийн эрүүл, аюулгүй, химийн бодисгүй, нэвчих чадвар сайтай, олон төрлийн үйлчилгээтэй усыг гарган авч эх орныхоо хөгжил, ард түмнийхээ эрүүл мэндэд үнэтэй хувь нэмэр оруулах зорилготойгоор ажлын гараагаа эхлүүлэн амжилттай ажиллаж буй ЕРМС компанийн захирал О.Батсүрэнтэй ярилцлаа.
- Сайн байна уу?
-Сайн. Сайн байна уу.
- Тэгэхээр ярилцлагаа бүтээгдэхүүнээсээ эхлүүлье. Электролизийн технологиор ионжуулсан ус гаргаж авсан гэсэн. Энэ талаараа ярихгүй юу?
- Бид Японы JWS Tecnica компанийн электролизийн шинэ технологийг ашиглан хэт шүлтлэг, хэт хүчиллэг усыг үйлдвэрлээд жил гаруйн хугацаа өнгөрөөд байна. Энгийн усыг эрчим хүч ашиглан ион солилцооны аргаар молекулын түвшинд усны шинж чанарыг өөрчилж байна гэсэн үг л дээ. Бидний гаргаж авсан хэт шүлт нь “pH”13-тай байгаа. рH гэдэг нь усанд агуулагдаж байдаг электроны тоог аравтын зэрэгтээр илэрхийлдэг хүчил, шүлтийн хэмжигдэхүүн бөгөөд 1-14 хооронд хэмждэг. Энэ хэмжигдэхүүнээр бидний хоол хүнс, бие махбодийн хүчил шүлтийг ч хэмждэг шүү дээ. Хамгийн ойрхон жишээ гэхэд эмнэлэгт шээсний шинжилгээ өгөхөд “pH6” гэсэн үзүүлэлт байж байдаг. Усанд агуулагдаж байгаа усны рH-ийн хэмжээнээс хамааран хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл нь ихээхэн өөр өөр болдог. Зөв тохируулж хэрэглэвэл давуу тал маш их байгаа.
- Танай гаргаж авсан рH13-тай усны давуу тал юу вэ? Өнөөгийн бидний өдөр тутмын хэрэглээнд ашигладаг уснаас ямар ялгаатай вэ?
- Өнөөдрийг хүртэл хэрэглэж ирсэн электролизийн аргаар ионжуулсан бусад уснаас чанар үзүүлэлт, нөлөөлөл, хүчин чадлаараа бидний бэлдэж буй ус илүү байгаа юм. Манай бүтээгдэхүүн давсны үлдэгдэлгүй, нэмэлт химийн элементгүй, хүн байгальд ээлтэй, нэвчих чадвар сайтай, цэвэр бүтээгдэхүүн мөртлөө нян бактер устгах чадвартай. Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг крантны ус рH5-pH6-тай байгаа бол манай pH13-тай ус 100,000 дахин их ионыг агуулж байна гэсэн үг.
-Одоогоор танайх энэ усаа ямар салбарт ашиглах зориулалтаар үйлдвэрлэсэн байгаа вэ?
- Бидний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг маш олон салбарт ашиглаж болно. Одоогоор 7 төрлийн бүтээгдэхүүн гаргаж аваад байна. Жимс, хүнсний ногоо, гал тогоо ариутгагч, хүүхдийн тоглоом, угж, эд хэрэгсэл ариутгагч, спирт агуулагагүй гар ариутгагчийг борлуулж эхэлсэн. Мөн дээрээс нь эрүүл мэндийн салбарт ариутгалын журмаар ашиглах туршилтыг Баянзүрх дүүргийн эмнэлэгтэй хамтран хийж байна. Манай бүтээгдэхүүнийг агаарт цацаж нян бактери устгах боломжтой. Нөгөөтэйгүүр хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт эрүүл, гарц өндөртэй ургацыг элдэв химийн нэмэгдэл ашиглахгүй аргаар тариалах боломжийг 2 жил гаруй хугацаанд туршиж байгаа.
Хүн өөрийн биед хэрэгтэй эрдэс бодисыг хоол хүнс, усаар дамжуулан авч байдаг. Гэтэл тэр хүнс, ус маань аль болох байгалиараа, эрүүл байснаар төдий хэмжээгээр бидний эрүүл мэндэд ашигтай. Өөрөөр хэлбэл бидний идэж хэрэглэж байгаа хүнс маань ямар нэг химийн нэмэгдэл бодисгүй байх хэрэгтэй шүү дээ.
АНУ, Япон, Европын өндөр хөгжилтэй орнуудад химийн бордоог ашиглан жимс болон төмс, хүнсний ногоо тариалж арвин ургац авдаг байсан бол сүүлийн жилүүдэд органик хүнсийг илт давуу хэрэглэж эхэлсэн. Учир нь химийн бордоог ашиглаад биедээ эрүүл цэвэр байгалийн бүтээгдэхүүн хэрэглэж чадахгүй байгаа гэдгээ ухаарсан байгаа. Тиймээсгазар тариаландаа эко шийдлүүдийг ашиглах болсны нэг нь электролизийн технологи
юм.
Монгол Улсын хувьд бол химийн бордоог их хэмжээгээр хараахан ашиглаж эхлээгүй байна. Тиймээс л бид бусдын алдааг давтахгүйгээр энэ технологийн ашиглан хэрэглээнд нэвтрүүлэхийг зорьж байна даа. Гадаадаас импортлож буй жимс, хүнсний ногоог бидний бүтээгдэхүүнээр ариутгаж хэрэглээрэй. Анагаахын нэгэн багш гаднаас орж ирдэг жимс, жимсгэнэ, хүнсний ногооны гадаргуу дээр байдаг ургамлын хор, нянгийн хэмжээ асар их байна гэсэн судлагаа гаргаж танилцуулж байсан. Саяхан нэг танил залуу маань Японд очоод шинжилгээ өгөхөд ургамлын хор буюу пестицидийн гаралтай ходоодны хавдар байна гэсэн хариу гарсан гэх мэт жишээ эргэн тойронд их тохиолдож байна. Ялангуяа урд хөршөөс оруулж ирдэг жимс, хүнсний ногоонд пестицид, химийн бордоог ихээр хэрэглэдэг нь бидний эрүүл мэндэд муугаар нөлөөлж байгааг бид мэддэг шүү дээ.
-Энгийн ус, ариутгалын усаар жимсийг угаах 2-ын ялгааг гаргаж туршилт хийж үзсэн үү. Мөн ХАА-н салбарт ч гэсэн үр, ургацын туршилтаар үр дүн хэр гарсан бэ?
- Бид олон туршилтыг хийж үзсэн байгаа. Эхний туршилт бол буудайн дээр хийсэн туршилт. Одоо манайд буудайг боловсруулахад ашигладаг уламжлалт арга бол үрийг суулгахаасаа өмнө химийн нэмэлт бодисоор шүршээд суулгадаг. Харин бидний арга бол химийн нэмэлт бодис ашиглахгүй байгаа. Бид энэ хоёр аргаар яг ижилхэн хөрстэй талбайд буудайд туршилт хийхэд ургац багадаа 30 хувиар өссөн үзүүлэлттэй байсан
. Мөн ургалтын явцад харагдах байдлаасаа хүртэл өөр өөр байсан. Тухайлбал, буудайн иш нь бүдүүн өнгө нь гүн хар ногоон байх жишээтэй. Энэ жил туршилтын хамрах хүрээг нилээн сайн өргөжүүлж олон газар хамруулж чадсан. Мөн хөрсний бохирдлыг арилгах туршилт хүртэл эхлүүлээд байна.
Өөр бас нэг туршилт нь гадна дэлгүүрүүдээр худалдаалдаг жимсийг ариутгах туршилт хийсэн. Ялгаа нь маш тод харагдаж байгаа.
Жимсийг угаасны дараа ариутгагч ус бол өнгөний хувьд өөрчлөгдсөн байгаа. Харин энгийн бидний өдөр тутмын хэрэглэдэг ус бол өнгөний хувьд ямар ч өөрчлөлтгүй байх жишээтэй
. Манай бүтээгдэхүүнийг худалдан аваад гэртээ төрөл бүрийн туршилт хийж болно. Хэрэглэж үзэж байж л ялгааг нь мэдэрнэ шүү дээ.
- Тэгэхээр танай энэ усыг олон салбарт олон төрлийн үйлчилгээгээр ашиглаж болно гэж ойлгож байна. Ундны усанд өдөр тумын хоол хүнсэндээ хэрэглэж болох уу?
- Ундны усны тохиромжтой хязгаар нь pH7-pH9.5 байдаг. Бид хараахан ундны ус хэрэглээнд нэвтрүүлээгүй, судалгааны эцсийн шатандаа явж байгаа л даа. Ихэнх тохиолдолд биднийг Канген устай андуурдаг. Канген нь өрхийн хэрэглээний уух усанд зориулсан ионжуулагч боловч ус нь шинж чанараа 8 цагаас дээш хадгалаж чаддаггүй. pH-ийн хэмжээ нь 8-10 байдаг ч үлдэгдэл давсны агууламж бидний технологитой харьцуулахад их өндөр байдаг.
- Бохирдлыг арилгадаг гэж байна. Манайд тулгамдаад байгаа асуудлын нэг бол томоохон гол мөрнүүдийн бохирдол байгаа шүү дээ. Нийслэлд бол Туул, Сэлбэ гэхчлэн бохирдлынхоо хэмжээгээр дэлхийд нилээн дээгүүр жагсаад байгаа. Тэгвэл энэ голуудын бохирдлыг арилгаж болох уу?
- Болно. Гэхдээ Туул голын хувьд бол бохирдол гаднаас маш ихээр орж байдаг учир нэг удаа цэвэрлээд бол нэмэргүй дахиад л бохирдол ороод ирнэ. Тийм учраасТуул голыг бохирдуулж буй эх үүсвэрүүд дээр нь манай технологийг ашиглаж болно.
-За баярлалаа. Ярилцлагынхаа төгсгөлийн үгийг таньд үлдээе
- Хүн бүр улс эх орныхоо хөгжлийн төлөө, ард түмнийхээ төлөө ямар нэг байдлаар хувь нэмэр оруулах ёстой гэж бодож явдаг. Бидний зорилго бол улс эх орныхоо хөгжилд бага ч болов хувь нэмэр оруулах, нөгөөтэйгээр эрүүл хэрэглээг төлөвшүүлж, Монгол хүн бүр эрүүл амьдраасай гэдэг зорилгоор энэ технологийг нутагшуулахаар зорьж байна.Бидний хийж буй ажил маань биднийг тодорхойлж байдаг.
-Ярилцсанд баярлалаа.
bas neg undnii usnii mergejilten utsaar yaridag,.