Нийтлэл 06 сарын 15, 2015

ОРОС УЛС ТӨВ АЗИД НӨЛӨӨГӨӨ ХАДГАЛЖ ҮЛДЭХИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАЖ БАЙНА

Орос улс Хятадын эдийн засгийн нөлөө улам бүр нэмэгдэж буй Төв Азийн бүс нутагт аюулгүй байдлаа бэхжүүлэхийн тулд цэрэг армийн хүчин чадлаа нэмэгдүүлэх төлөвтэй байна. ОХУ-ын хувьд их долоог сөрөх Азийн гүрний хувьд Хятадтай тэнцэх хэмжээний статусаа хадгалах сонирхолтой.

     Дараагийн сард ерөнхийлөгч В.Путин Шанхайн нөхөрлөл болон БРИКсийн улсын төрийн тэргүүнүүдийг урьж, дээд хэмжээний уулзалт зохион байгуулна. ОХУ, БНХАУ-ын хувьд хоёр группт хоёуланд нь хамрагдаж байгаа.  Шанхайн нөхөрлөлд мөн Казахстан, Киргизстан, Тажикстан, Узбекстан зэрэг орнууд, БРИКст Бразил, Энэтхэг, Өмнөд Африк зэрэг орнууд багтаж буй.  Түүнээс гадна Еврозийн Эдийн Засгийн Холбоо, БРИКс,  Шанхайн нөхөрлөлийн орнуудын дунд албан бус уулзалт зохион байгуулах төлөвтэй байгаа агаад энэ бүхэн хуучны ЗХУ-ын эдийн засгийн интеграцид байсан бүс нутгийг дахин шинэ блокод оруулах оролдлого гэж ажиглагчид үзэж байна.

 

Киргизстан дахь агаарын цэргийн дроон бааз, Кант  Эх сурвалж: Ройторс

 

Оросын өмнөд нутгийн Уфа хотод болох дээд хэмжээний уулзалтад ОХУ нь хуучны ЗХУ-ын улсуудын репаблик улсуудын лидерийн хувьд Хятадтай эн тэнцүү хүчирхэг хамтрагчийн хувиар оролцоно. Байгалийн баялагаар арвин төв азийн орнууд түүхий эдийн үнийн уналтаас үүдэлтэй хямралын үеийг туулж буй.  4 стан орнууд цөм сүүлийн үед Хятадтай гар нийлэх болоод байгаа. ОХУ ч ялгаагүй Украйнын асуудал тойрсон баруунтай хийх зөрчил хурцдахын хэрээр Хятадаас хамаарах эдийн засгийн хамаарал нэмэгдэж ирэв. Хятадын талаас Торгоны Замын эдийн засгийн корридор байгуулах төсөл эрчимжиж ирэхийн хамт Оросын хувьд цэрэг зэвсгийн хүчин чадлаа сөргүүлэн тавьж, хүчний тэнцвэр хадгалах нэг боломж бий.

Орос яг энэ дүрмээр, Тажикстан дахь цэргийн хэмжээгээ 50 хувь нэмэгдүүлж 9000 болгоно гэж мэдэгдсэн.  Мөн Киргизстанд агаарын цэргийн дроонын бааз байгуулах, мөн шинэ цэргийн байгууламжууд байгуулах төлөвтэй. Хуучны ЗХУ-ын 6 түнш өнгөрсөн сард Тажикстанд өргөтгөсөн цэргийн сургуулилт хийгээд байна.

Төв Азийн орнуудын хувьд эдийн засгийн зогсонги байдал үргэлжилж байхад Афганистанаас террористууд нөлөөгөө нэмж, хүмүүсийг нь өөрсдийнх нь эсрэг турхирна гэж эмээж буй талтай. Орос энэ психологийг ашиглан цэргийн баазаа нэмэх бодлого явуулж, ойрын үед Оросын шүхрийн гадна талд явж ирсэн Туркменистанд ч батлан хамгаалахын хамтын ажиллагаа санал болгоод буй.

 

Хятадын хувьд Төв Азийн баялагт илүү ойртохын зэрэгцээ Европт шууд гарах тээврийн сүлжээ үүсгэх зорилготой. Гэхдээ бүс нутгийн тогтвортой байдал алдагдвал 21-р зууны Торгоны Зам байгуулах санаархал нь тасалдах болно. Афганистанаас АНУ цэргээ татахын хамт Төв Азиар исламийн цэргийн бүлэглэлүүд газар авч эхэлсэн нь Хятадын хувьд дотооддоо эртнээс зөрчилтэй Шинжааньд тархах эрсдэл агуулж буй. Тиймээс ОХУ, Хятадыг нэгтгэх нэг нийтлэг сонирхол бий: Төв Азийг барууны нөлөөнөөс хол, гэхдээ тогтвортой байлгах. Хятадын хувьд цэрэг зэвсгийн идэвхитэй бодлого явуулах сонирхолгүй. Хятад эдийн засгийн манлайллаа, ОХУ цэрэг зэвсгийн нөлөөллөө бэхжүүлэх замаар энэ сонирхлоо хадгалж байх нэг хувилбар харагдаж эхэллээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon