Нийтлэл 06 сарын 15, 2015

#АРХИВ 2015 ОНЫ ХАМГИЙН ТОМ ТРЭНД – БАЯН НЬ БАЯЖИЖ ЯДУУ НЬ ЯДУУРАХ

Дэлхийн эдийн засгийн форумаас энэ оныг тодорхойлох арван трэндийн хамгийн нэгдүгээрт нэрлэсэн орлогын ялгааны тухай хэсгээс:

 

2015 ОНЫ ХАМГИЙН ТОМ ТРЭНД – БАЯН НЬ БАЯЖИЖ ЯДУУ НЬ ЯДУУРАХ

Энэ оноос үлдэх, магадгүй цаашдын жилүүдэд ч үргэлжлэх хамгийн том трэндэд улам бүр гүнзгийрч буй баян ядуугийн ялгаа орж байна.  Хөрөнгө хөрөнгөө дагах явц улам хурдасч,  АНУ-д гэхэд хүн амын нэг хувь нь нийт орлогын 25 хувийг эзэмшиж байна. Сүүлийн 25 жилд хамгийн их хөрөнгөтэй 0,1 хувийн хөрөнгө дундаж иргэнийхтэй харьцуулахад 20 дахин ихэссэн дүнтэй. Энэ хандлага 2015 онд улам эрчимтэй үргэлжилж байна. Аль ч оронд очсон хүн амын ядуу хагас нь баялгийн 10 хүрэхгүй хувийг эзэмшдэг асар том  орлогын ялгаа даян дэлхийн асуудал болов. ДНБ-ийн өсөлт хаа сайгүй мэдээлэгдэх хэдий ч ийм ялгаа ядуурал, байгаль орчны бохирдол, ужиг ажилгүйдэл, улс төрийн тогтворгүй байдал, хүчирхийлэл, зөрчил дагуулж байна.

 

Орлогын гүнзгий ялгааг үл тоомсорлох нь нэн аюултай. Хүмүүс, ялангуяа залуу хүмүүс орхигдсон, ялгагдсан мэдрэмж тээж, энэ нь зөрчил, хүчирхийллийг сонгох шалтгаан болно. Эргээд энэ нь эдийн засгийн өсөлт, нийгмийн эв нэгдэл, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө. Бразил, Мексик тэргүүтэй зарим оронд бодлогын дорвитой өөрчлөлт гарч эхэлсэн ч далайцтай, үр дүнтэй бодлого хэрэгжүүлэх чадамжтай, манлайлалтай төрийн институц дутагдаж байна .

Илүү үр өгөөжтэй бодлого хэрэгжүүлэхийн тулд засгийн газрууд орлогын ялгааг нөөцийн ашиглалт, эрүүл мэнд, боловсрол зэргийг багтаасан нийгэм, эдийн засаг, байгаль орчны нэгдсэн том аженда гэж харах шаардлагатай. Хөрөнгө оруулалт, нөөцийг зөв залж, төрөөс зохистой интервэнц хийхэд ил тод, чанартай, задаргаа сайтай дата анализ тус болно.  Хувийн сектор засгийн газраас дутахгүй том үүрэг гүйцэтгэх чадамжтай. Бизнесүүд, стэйкхолдерууд орлогын ялгаа багасгах талаар ухамсартай, мэдрэмжтэй ажил хийж чадвал эргээд бизнест шинэ худалдан авагчид, зах зээл үүсдэг.

Азид баян ядуугийн ялгааг арилгахад дараах гурван хүчин зүйл хамгийн том нөлөө үзүүлэх болно:

  1. Боловсролын түвшин сайжрах
  2. Татварын шинэчлэл
  3. Орлогын дахин хуваарилалт

 

Эрэгтэй эмэгтэй хүн бүр ажил шиг ажилтай, иргэний бүртгэлтэй, санхүү, дэд бүтэц, нийгмийн хамгааллын үйлчилгээг хүртдэг, эргээд олон улс, улс, орон нутгийн засаглалдаа оролцоотой “хүртээмжтэй” эдийн засгийн ач холбогдол, үнэ цэнийг хаа хаанаа гүнзгий ухамсарлаж, ажил болгох цаг тулж ирээд байна.

 

 

Хамгийн баян 1%-ийн орлого хэрхэн өөрчлөгдөж ирэв?

 

 

2015-2016 онд орлогын ялгаа хамгийн гүнзгийрэх бүс нутгууд

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2015-06-17

    Баяжих нь баараггүй ХХК

arrow icon