Нийтлэл 06 сарын 23, 2015

TED ТРЭНД – Эрх мэдлийг ялзруулж байгаа нь бид өөрсдөө

АНУ-ын иргэний нийгмийн багш, лектор Э.Лиугийн жирийн иргэд эрх мэдлийн тухай зөв ойлгоцтой болох нь яагаад чухал болох талаар  1700000 гаруй үзэгчтэй ТED трэнд лекцээс:

 Би багш хүн, бас иргэний нийгмийн асуудлаар ажилладаг. “Иргэний” гэдэг үг ер нь яагаад ийм нойрны, бүр наркозны сонсогддын бол? Миний бодлоор энэ үг асар ёс суртахуунтай, асар чухал, бас асар уйтгарын ямар нэг зүйлийг илэрхийлж байгаагаас болж байна. Одоо энд цугласан бид мэтийн хүмүүс л Америкийн хувьсгалын үед байсан шиг нь, Иргэний эрхийн төлөө хөдөлгөөний үед байсан шиг нь иргэнийг эргүүлээд “секси” дүр болгохгүй бол горьгүй. Тэгэхийн тулд иргэн эрх мэдлийн тухай илүү тодорхой ойлгох, заах ёстой гэж боддог, эрх мэдэлд суралцахад хот хамгийн тохиромжтой.

Эрх мэдлийг ялзруулж байгаа нь бид өөрсдөө

Энэ тухай өнөөдөр ярих юм, эхлээд зарим ойлголтыг тодорхойлж авъя. “Сивик буюу Иргэний” гэдгээр өөрийгөө засаглах чадвартай коммюнитид харьяалагддаг, асуудал шийдвэрлэгч, идэвхитэй иргэн байх урлагийг хэлж байна. Өөрөөр хэлбэл иргэн байх урлаг,  Билл Гейтсийн хэлснээр

амьдралын төлөө урагш ил гарч ирэх чадвар гэсэн үг.

“Иргэний” байхад гурван зүйл багтана, үнэ цэнэ бүтээх, нийгмийг хөдөлгөж байгаа системүүдийг ойлгох, өөрийн зорилгодоо хүрэхэд хэрэгтэй, бусдыг татан оролцуулах чадваруудыг эзэмшсэн байх  гэсэн гурван зүйл.

 

Эрх мэдэл.

Эрх мэдэл бол юу хийлгэмээр байгаагаа бусдаар хийлгэх чадвар.

Нэг л аймар сонсогдож байгаа биз? Бид эрх мэдлийн тухай ярих дургүй, айдаг, нэг л муу муухай имижтэй, Макиавеллийн нүгэлтэй. Гэхдээ яг үнэндээ эрх мэдэл уг чанартаа гал юм уу физикээс өөрцгүй, өөрийн гэсэн сайн муу төрөлх чанаргүй. Эрх мэдэл бол зүгээр л эрх мэдэл. Эрх мэдэл хаана байна, ардчилал байна уу, диктатур байна уу ялгаагүй, тэнд засаглал байдаг.  Өнөөдөр харин хүн төрөлхтний тулгарч буй асуудал гэвэл, бид эрх мэдлийн тухай дэндүү багыг мэдэж байна. Эрх мэдэл гэж юу юм, хэнд байгаан, яаж ажилладын, яаж шилждийн, ямар хэсэг нь ил, ямар хэсэг нь далдын, яагаад заримд нь байж, заримд нь байдгүйн?  Ийм үл мэдлэгээс болоод иргэний нийгэмд эрх мэдэл хэрхэн ажилладаг тухай, төсөл хэрхэн хууль болдог тухай, нөхөрлөл хэрхэн татаас болдог тухай, баис бодлого болдог тухай, популизм яаж нийгмийн хөдөлгөөн болдог тухай, тийм зүйлс яаж нөлөө болдог тухай мэдэж байгаа цөөн хэсэг нь олонхийн тоохгүй орхисон хоосон вакуумыг баяртай гэгч нь дүүргэж ирлээ.

Эрх мэдлийн тухай зөв ойлгоц авч, түүнийг хэрхэн ардчилах тухай зөв ойлголттой болох нь хэчнээн чухал болохын шалтгаан энэ. Ийм ужиг үл мэдлэг, үл ойшоолтын дүнд дээр тоочсон жишээ шиг мэдлэг цөөн хүний гарт төвлөрч, бөөгнөрөл үүссэн. Гэхдээ бидний олонх энэ бодит байдлыг харъя гэхгүй, хайхрахгүй байна. Энэ бүх үл ойшоолт, иргэний мэдлэггүй байдал ихэнхдээ өөрсдийн сонголтынх байдаг.

Эрх мэдэлтэй холбоотой хамаг бүхнийг зүгээр балиар муухай зүйл гээд шийдцэн сая сая хүн байна. Улс төрөөс хол хүн гэж тунхаглаж, волюнтиризмд нэгддэг. Зарим инженер бол бүр энэ бүх эрх мэдлийн тэнцвэргүй байдлыг дата, ил тод байдал шийднэ гээд итгэсэн байна. Баруун талд эрх мэдэл корпорацуудад байна гэж, зүүн талынхан эрх мэдэл засгийн газарт байна гэж итгээд хуваагдцан, хуваагдлаасаа болоод сохорсон мэт байцгаана. Алив юмс сайхан болно гэж итгэх гэнэн туулайнууд, хогийн юм хогийноороо тохиолдоно гэж бодох циник ч байна. Эдний олонх нь гарт хуваарилагдаж ирсэн хөзрөө л хүлээж авна, эрх мэдлийг урдчилан төлөвлөж, хуваарилж болно гэж сэтгэхээсээ өмнө.

Ийм байдлаас маань болоод хамаг улстөрийн ажил цөөн мэргэжилтнүүд, хөрөнгөтнүүд, идэвхитэй хүмүүс, лоозогногсод, бас судалдаг хүмүүсийн гарт очсон. Бусад нь ялагдаж дууссан сонирхогчийн байдалтай гадаа нь үлдэж. Тэгээд бүр мэдэхийг хүсэхээ ч байж. Тэгээд бид бүр жагсаалаас гарахаар шийдэж байна.

Яг ийм сонголтууд маань дөнгөж түрүүхэн тайлбарласан боломж, хөрөнгө, мэдлэгийн бөөгнөрөл цөөнхөд төвлөрөх шалтгаан болж өгч, улмаар тэрнийхээ үр дагавар болон гүнзгийрч байна. Магадгүй яг ийм үед иргэний нийгмийг эрх мэдлийн боловсрол  гэж  шинээр харах цаг ирсэн мэт санагдана. Магадгүй ингэж харах хамгийн чухал цаг үе одоо ирээд байна. Хүмүүс эрх мэдлийн тухай сурахгүй бол сэрэхгүй, сэрэхгүй бол сэрээгдэхгүй, гадаа үлдэнэ.

 

 

Эрх мэдэлд суралцах талбар байна уу?

Эрх мэдэлд суралцах, дадлага хийх нь “сэрүүн” байж, дуу хоолойгоо гаргаж байхын нэр, тэрнээс гадна шийдвэр гаргах талбартай байхын нэр. Иргэний нийгэмд хэн шийдвэр гаргах вэ-д бүх асуудал зангилагддаг, тэгэхээр та шийдвэр гаргах, шийдвэрт нөлөөлөхийг ямар нэг газар давтах хэрэгтэй. Миний бодлоор хот үүнд хамгийн тохиромжтой. Төрсөн хотоо бодоод үз. Хаана гэрэл байх ёстой тухай жижиг асуудлаас эхлээд аль номын сан хэд хүртэл ажиллах ёстой тухай, эсвэл бүр хуучирсан далан хурдны зам болох уу ногоон зам болох уу гэх мэт том асуудал. Өөрийн хотоо ямар байгаасай гэж хүсэж байна, яавал тийм болгох талаар бодоод үз. Хотод эрх мэдлийн ямар эх үүсвэр байна, мөнгө, хүмүүс, санаа, мэдээлэл, буруу мэдээлэл, хүч, дүрэм. Эд бүгд тоглоомд орно. Эдний заримыг хэрхэн ашиглаж, заримыг нь хэрхэн няцаах хүчгүйдүүлэх тухай бод. Саяхан гэхэд иргэний гомдлын дагуу Улаанбаатарын аль билээ кино театр 21 цагаас хойш хүүхдэд үзвэр үзүүлэхгүй болсон. Дэлхий дахинд энэ мэт иргэний нөлөөлийн жишээ өдөр тутам тохиолдож байна, сонин хараад үз. Тэдний хийсэн зүйлсээс сонирхоод үзвэл эрх мэдлийн тухай ямар сайн ойлголттой байсныг нь та харна, бишрэнэ.

 

Бид хамаг эрх мэдэл хот руу шилжиж байгаа цаг үед амьдарч байна. Глобалчлал тэлэхийн хэрээр хотууд, дүүргүүд илүү нягтаршин локалжиж, хуучирч догмажсан төв засгийн газраас гарахааргүй эрч хүч, инновац, бүтээлч санаагаар дүүрч ирж байна. Ийм өөрчлөлт гарцаагүй явагдаж байна. Энэ бол зүгээр нэг явцуурал, харалган байдал биш. Локалжиж хороондоо нягтаршсан хот, дүүрэг, коммюнити хүчирхэг нэтворк болон гарч ирж байна. Дугуйнд ээлтэй хот болох Копенгагенаас эхэлсэн хөдөлгөөн, хотын төсвийг иргэд мэдэж зохистой зарцуулах Бразилаас  эхэлсэн  практик Нью-Йорк, Сиатл гээд тив дамжин өрнөж байх жишээтэй. Хятадын хотуудаас иргэдийн нэгдэл коррупцын эсрэг дайнд яаж хувь оруулж байгааг, Сиатлын иргэд АНУ-ын засгийн газрыг ч давж Кёотогийн протоколд ямар хувь нэмэр оруулж байгааг хараарай. Хотын иргэд эрх мэдлийг хэрхэн хэрэгжүүлдгийг мэдэж, турших замаар хүчний монополийг эвдэх эрх мэдлийн нэг ольтрог болон гарч ирж байна. Одоо бид энэ явцыг улам эрчимжүүлэх хэрэгтэй.

 

Би та бүхнийг дор бүрнээ өөрт тулгарч буй асуудлыг багтаасан хөтөлбөр, нийлээд ямар нэг асар хүчирхэг коллектив хүч болох тийм нэг туршлага болох ажил зураглаж үзээсэй гэж хүсэж байна, Тэгээд хөтөлбөрөөсөө нэг дасгал хийж үзэж, жилийн дараа эсвэл таван жилийн дараа, арван жилийн дараа, нэг үеийн дараа төрөлх хот чинь ямар байх тухай нэг сайхан зураглал бичиж үзээч гэж уриалж байна. Тэгээд тийм өөрчлөлтийг хийчихсэн байна гэж үзээд, хийхэд та яаж оролцсон, юу тэр өөрчлөлтийг авчирсан яагаад амжилттай болсон тухай бичиж үзээрэй. Та идэвхижүүлж уриалсан найз, ойр орчны иргэдийнхээ үнэт зүйлийн тухай, тэгснээр олж чадсан морал зорилгынхоо тухай тайлбарлаж үзээрэй. Засгийн газар, зах зээл, нийгмийн институцууд, эсвэл хэвлэл мэдээлэлтэй яаж харилцсанаа зураглаарай. Тэгэхэд хэрэг болсон бүх чадвараа, яаж хэлэлцсэнээ, ахиулснаа, асуудлаа хэрхэн тодорхойлсон, яаж бусдыг нэгтгэсэн тухайгаа. Ингэж бичиж байхдаа л та эрх мэдлийг яаж баримжаалах тухай нээж мэдэж, явцын дунд эрх мэдлийн тухай бичиж байгаа юм. Тэгэхээр бичсэнээ шэйрлэ, бичсэнээ хий, тэгээд хийснээ шэйрлэ. Бид ингэж харилцан суралцаж, нээлцэж, нэг нэгнийхээ эрх мэдлийн багш сурагч болж байж иргэнийг дахин секси дүр болгоно. Энэ мэт байдлаар эрх мэдэлд хамтдаа суралцаж чадвал ардчиллыг дахин ардчилж, мэргэжлийн бус тоглогчдод хал балгүй болгож чадна. Бидэнд тийм хүч бий.

 

 

 

Жич: Зарим жишээг Монголын нөхцөлд тааруулан солив.

Сэтгэгдэл бичих

arrow icon