Цэгцтэй алхаа, цэх нуруу, ялдам инээмсэглэл гээд балетчин хүний төрхийг биедээ төгс цогцлоосон бяцхан охид бол UB балет сургуулийн төгсөх ангийн балетчин охидууд. Тэд “UB Ballet Night” анхны бие даасан тоглолтоо Японы “Sakamoto” балетын сургуулийн хүүхдүүдтэй хамтран ирэх сарын 5-нд СТӨ-ний тайзнаа толилуулах гэж байгаа билээ. Ингээд энэ удаад бид “UB Ballet Night” анхы бие даасан тоглолтоо хийх гэж байгаа UB балет сургуулийн бяцхан балетчин охидуудтай ярилцлаа.
И.Саруул “Аав ээж багшийнхаа урмыг хугалахгүй байх нь миний мөрөөдлийн нэг хэсэг”
- Манай уншигчдад өөрийг танилцуулахгүй юу?
- Баярлалаа. Намайг И.Саруул гэдэг. UB балет сургуулийн төгсөх ангийн сурагч. Хобби сургуулийн 11-р ангид сурдаг.
- Анх яагаад заавал балетаар хичээллэх болсон бэ? Балетаар хэр олон жил хичээллэж байна?
- UB балет сургуульд 8 жил хичээллэж байна. Намайг бага байхад манай өвөө театерт ажилладаг байсан. Тийм болохоор өвөөгөө дагаж олон тоглолт үздэг байлаа. Тэр дундаас балетын урлаг хамгийн их анхаарал татсан. Бүхэл бүтэн хүний амьдарлыг үйл хөдлөлөөрөө илэрхийлж байгааг хараад сэтгэл өөрийн эрхгүй татагдсан. Энэ үеэс л балетчин болох хүсэл мөрөөдөлд хөтлөгдсөн. Мөн аав ээж багшийнхаа урмыг хугалахгүй байх нь миний мөрөөдлийн нэг хэсэг
.
- Балетаар хичээллээд зөвхөн бүжиглэхээс гадна 8 жилийн турш өөр юуг сурсан бэ?
- Тэгэлгүй яахав. Балетаар хичээллээд зөвхөн бүжиглэхийг сурдаггүй
. Миний хувьд ч ялгаагүй маш олон зүйлийг сурсан. Энгийн наад захын хүнтэй мэндлэхээс эхлээд биеэ зөв авч явах, зөв харилцаа гээд хувь хүн талаасаа олон зүйлийг суралцсан.
Биднийг анх театрт балетаар хичээллэхээр ирж байх тэр үеэс л багш маань цэх явахыг, хүмүүстэй мэндэлж сурахыг, хүмүүсийн өмнө чөлөөтэй зөв ярьж сурахыг, үргэлж инээмсэглэж бай гэхчлэн олон зүйл заадаг байсан
. Мөн үүний дээр гоо зүйн өндөр мэдрэмжтэй болсон.
Б. Тэнүүн “Гадаадын тайзан дээр гарч эх орныхоо нэрийг гаргах нь миний мөрөөдөл”
- Чиний хувьд балетчин хүн гэж яг ямар хүнийг хэлэх вэ?
- Миний хувьд 8 жил балетаар хичээллэж байна. Хувьдаа тэсвэр тэвчээртэй, уйгагүй хөдөлмөрч хүн балетчин болж чаддаг
гэж боддог. Мөн үүний дээр мэдээж бүжгийн авьяас, хүсэл мөрөөдөл байх хэрэгтэй. Миний бодлоор балетчин хүн гэж бүх талаараа төгс хүнийг хэлэх байх гэж бодож байна.
- Энэ жил балетын сургуулиа төгсөнө гэсэн. Цаашид ямар мөрөөдөлтэй байгаа вэ?
- Анх миний нуруу муруйлттай байсан болохоор тэрийгээ засахын тулд энэ сургуульд балетаар хичээллэхээр орж байсан. Хэдэн жил бэлтгэл хийсний дараа нуруу маань ч тэгш болсон. Харин одоо бол эх орныхоо нэрийг гаргасан мундаг балетчин болж гадаадын тайзан дээр бүжиглэх мөрөөдөлтэй болсон.
- Үе тэнгийхээ найзууддаа хандаад юу гэж хэлмээр байна?
- Хүсэл мөрөөдөлдөө үнэнч байгаарай. Шантрах үе, хэцүү зүйл тохиолдсон ч мөрөөдлөө битгий орхирой
гэж хэлмээр байна.
Э. Анимаа “ Багшдаа загнуулаад хөөгдөх үед намайг энд үлдээсэн нь миний хүсэл мөрөөдөл”
- Сонгодог урлаг тэр дундаа балетын урлагаар энэ олон жил хичээллэхэд хэцүү, шантрах үеүд олон байсан байх даа?
- Аанхан. Анх балетчин болно гэсэн халуун хүсэл мөрөөдөлтэй бэлтгэлээ хийж эхэлсэн ч замын голоос шантрах, хэцүү санагдах, уйлах гээд олон зовлон тохиолдож байсан.
Анх балетаар хичээллэж эхлээд удаагүй байхад бид нар багшдаа загнуулаад хөөгдөж байсан нэг үе бий. Тэр үед ээж маань дахиж балетаар хичээллүүлэхгүй гэрлүүгээ авч явна гээд дээрээс нь багш юм аа хийж чадахгүй байна гэж загнаад тэр үед уйлж байгаад л энэ сургуульдаа үлдсэн. Бас нэг удаа бэлтгэл буруу хийснээс болоод өвдөгний бэртэлтэй болж байсан. Түүнээс хойш дахиж тэр өвдөлтийг мэдрэх бий гэхээс айгаад сайн хөдөлж бүжиглэж чадахгүй үе ч гарч байсан. Магадгүй энэ үеүдэд шантраад явж болох байсан ч надад балетчин болох чин хүсэл мөрөөдөл байсан болохоор тэр бүхнийг давж гарсан гэж боддог. Хүсэл мөрөөдөл зорилго байхад хүнд хэцүү үеийг тулж босох хүч болдог.
.
-“UB Ballet Night” бие даасан анхны тоглолтоо Японы “Sakamoto” балетын сургуулийн хүүхдүүдтэй хамтран хийнэ гэсэн. Энэ талаараа ярихгүй юу?
-Бидний хувьд удахгүй бие даасан тоглолт маань болох гэж байгаа болохоор бэлтгэл ихтэй, ачаалалтай байгаа. Би “UB Ballet Night” тоглолт дээрээ Жизелийн 2-р хэсгээс тоглож байгаа. Мөн тоглолтод маань Японы “Sakamoto” балетын сургуулийн хүүхдүүд ирж хамтарч тоглоно гэсэн болохоор тэднээс сурах зүйл их байгаа байх гэж бодож байна.
- Та хэдийн хувьд өмнө нь өөр балетын дүрүүдэд бүжиглэж байсан уу?
-Бид нар одоогоос гурван жилийн өмнө Тяньжин хотын театрт ДБЭТ-ын ах эгч нар “Цөмөөхэй” балет тоглоход гол дүрд нь бүжиглэж байсан. Мөн “Хунт нуур”, “Уран хас” балетад бүжиглэж байсан. Хамгийн сүүлд өнгөрсөн дөрөвдүгээр сард С.Прокефьевийн “Үнсгэлжин” балетийн гол дүрүүдэд бүжиглэсэн. 2013 онд АНУ-ын “Стерлинг” балетийн академийн зуны сургалтад хамрагдаж байсан.
- Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
хүүхдээ явуулнаа