1969 он.
Нэг танил япон залуугийн ийм нэртэй илтгэлийг сонсож байсан юм.
Түүний илтгэлийн гол санааг тоймловол: Японы орчин үеийн ном зохиолд 1969 оны талаар дурдагдах нь маш их байдаг гэнэ. Харүки Мүракамигийн алдарт "Норвегийн ой" энэ он жилүүдийн талаар байдаг бол, Японы түүхэнд хамгийн ноцтойд тооцогдох оюутны бослого хөдөлгөөн болох "Ясүда танхимын хэрэг" бас энэ онд болсон. 60-д оны сүүл бол Японы нийгэм буцалж, (сэтгэлгээний) тодорхойгүй байдал дээд зэрэгтээ тулж ирсэн үе
байсан гэнэ. Эргээд судлахад ч хамгийн мөлжүүртэй үе нь.
Яагаад? гэж мань нөхрөөс асуухад, 1945 онд дэлхийн хоёрдугаар дайнд япон улс ялагдаж, тэр үед үндэстэн даяараа бурхан гэж бодож байсан хаан нь нэг л өдөр радиогоор өөрийгөө жирийн хүн болохоо зарлажээ. Бүхэл бүтэн үндэстэн өнө удаан түүхэндээ сахиж ирсэн итгэл үнэмшил нь нэг л өдөр байхгүй болчихож
. 1945 оноос хойш Япон улс эдийн засаг нь ч эрчимтэй өсөж, нийгэм нь маш хурдтай өөрчлөгдөж эхэлжээ. Хөгшчүүлтэйгээ хамт амьдардаг байсан гэр бүлийн уламжлалт бүтэц ч өөрчлөгдөж эхэлсэн байна. Дайны дараах хэдэн жил baby boom, хүүхэд маш олноор төрсөн жилүүд боллоо. Baby boom-р төрсөн хүүхдүүд ийм эмх замбараагүй, шинэ дэг жаягаа олоогүй орчинд өссөөр, ид эрч хүчээр дүүрэн хориод насан дээрээ ирсэн нь 1969 оны үе байсан гэнэ.
1986-90 он бол Монголын baby boom-н он жилүүд байсан
гэж хэлж болно. 2010 оны байдлаарх хүн амын пирамидыг харвал амархан мэдэж болно (http://populationpyramid.net/mongolia/2010). Харин 1990 онд бид дайнд ялагдаагүй ч, өмнөх үеийнхний маань итгэж, үнэмшиж ирсэн нийгэм хэдхэн хоногийн дотор орвонгоороо эргэсэн гэж хэлж болно. Ядаж л хоол олж идэх арга хүртэл өөрчлөгдсөн. Нэг гэр бүлийн дундаж хүүхдийн тоо, хот суурин газар шилжин ирэгсдийн хэмжээ, гэр бүл салалт, хөдөө, хот, зуд, утаа, түгжрэл... Бүх зүйл тодорхойгүй, эмх замбараагүй. Xорвоо ертөнц, хүний нийгэм ийм л байдаг байх гэж бодож өссөн baby boom-н арми ид хориод насандаа хүрсэн нь 2008 он байсан
.
Олноороо төрж, олноороо хүүхэд насаа цаг үе солигдох ороо бусгаа үед өнгөрөөж, олноороо итгэж, итгэл алдаж, олноороо цөхөрсөн 2008 оны долдугаар сарын нэгэн. Тэд юуны төлөө, яагаад боссоныг, таван амь юуг илэрхийлээд үрэгдсэнийг бид өөрсдөөсөө асууж байх ёстой. 2015 он. Baby boom-ийхэн 25-30 насан дээрээ ирж байна. Үр хүүхэддээ нөлөөлж, дараагийн үеийг хэвшүүлэх нас. Долдугаар сарын нэгний шархыг ч оруулаад туулж өнгөрөөсөн хорь гучин жилийнхээ тусгал болсон, ид итгэж, хүсэж мөрөөдөх, эрч хүчтэй насан дээрээ байгаа нэг үе Монголд хүн амын хамгийн том бүлэг болжээ.
Г.Амгалан
Сэтгэгдэл бичих