Дэлхийн улс төр эдийн засгийн систем тэнцвэргүй байдалд орж, өдгөө оршин буй улс төр эдийн засгийн системд итгэх итгэл үнэмшил буурсаар байгаа тухай бид цуврал мэдээ, нийтлэл хүргэж байгаа. Энэ удаа The Economist сэтгүүлээс капитализмын нэр хүнд яагаад унаж байгаа талаар, системийг уг шинж чанарт нь буцаах хэрэгцээтэй байгаа тухай нэршлийн(терминологийн) болон санхүүгийн хоёр өнцгөөс асуудал хөнджээ. Өргөн хүрээтэй, гүнзгий асуудлын танилцуулга хэлбэрийн нийтлэл тул trends.mn цаашид энд хөндөгдсөн хоёр өнцгийг илүү дэлгэрүүлсэн нийтлэл хүргэх болно.
Капитализмыг хайрлая
Капитализмд хайргүй хүмүүс яагаад олшроод байна?
Эдийн засгийн энэ систем бүрэлдээд хоёр зуунаас илүү хугацаа өнгөрч, түүнийг хэрэгжүүлсэн орнуудын дундаж наслалт хийгээд амьдралын түвшинд асар их дэвшил авчирсан. Тийм байтал капитализмын үзэл санааны эх орон АНУ-д хүртэл 2013 онд авсан санал асуулгад оролцогсдын 54 хувь нь л энэ үгийг эерэгээр харжээ. Чүү чамай хагас нь. Түүнчлэн Грек, Япон, Испанид саяхан явуулсан санал асуулгад оролцогсдын талаас бага хувь нь чөлөөт эдийн засаг, капитализмд итгэл үнэмшилтэй дүн гарч; ер нь Бангладеш, Гана гэх мэт ядуу орнууд хөгжингүй орнуудыг бодвол энэ системд илүү их итгэл найдвар хүлээлгэдэг. 2008 оны санхүүгийн хямрал системийн шүүмжлэлд тос нэмж, Волл Стрийтийг эзлэе! хөдөлгөөнөөс авахуулаад Европт хэт барууны, зүүний намуудыг дэмжих явдалд хөтлөв.
Асуудлын учиг магадгүй энэ үгэнд өөрт нь байх шиг (19-р зууны шүүмжлэгчид хэрэглээнд оруулсныг хэлэх үү). Капиталистын тухай бидний төсөөлөл: 19-р зууны бүрх малгай өмссөн үйлдвэр эрхлэгч, эсвэл Симпсонс хүүхэлдэйн цуврал дээр гардаг шиг харгис плутократ. Мерриам-Вэбстэрийн толь бичигт капиталистыг
“их хөрөнгө, өмчтэй, түүнийгээ улам их мөнгө хийхэд хэрэглэдэг”
гэж тайлбарласан бол Оксфордын толь бичигт
“улсын худалдаа арилжаа, үйлдвэрийн салбар засгийн газар биш ашгийн төлөө хувийн өмчийн эздийн удирдлагад байдаг улс төр, эдийн засгийн систем”
гэжээ. Аль аль нь нэг л олиггүй сонсогдоно.
Өөрийгөө капиталист гэж тодорхойлох, эсвэл их мөнгө, өмчтэй гэх хүн цөөн, бизнесийн ашгаар амьдардаг хүмүүсээс “цалингийн боол”-ууд нь хамаагүй олон. Тэгэхээр капитализм гэж бид өөрсдийн гэхээсээ өөр хэн нэгний төлөө ажилладаг систем ч юм шиг.
Капитализм барууны ертөнцөд одоо ч давамгайлж буй Христийн ёс зүйн ахуйтай ч тийм амар холбогдохгүй. Иусус банкируудад сүжигтэй байсангүй, мөнгө хүүлэгчдийг сүмээс гаргадаг байсан гэлцэнэ. Чинээлэг хүнд өгсөн түүний зөвлөгөө: “байгаа бүхнээ зараад ядууст өг”. Бид хүүхдүүдээ өсгөхдөө хуваалцах, шударга байхын ухааныг онцолдог, тэр жилийн амжилтаас нь үл хамааран хүнс хоол өгнө. Хамгийн нухацтай хүүхдийн гомдол бол “шударга бус” байна гэх гомдол. Ийм хүүхдүүд маань насанд хүрээд цөөн хүн асар их өв хөрөнгө хураасан байхыг хараад шударга бус байна гэж үзэх нь аргагүй ч юм шиг. Өндөр хөгжсөн орны иргэдийн 56 хувь нь шог хуваарилалтыг хамгийн том асуудал гэж үзэж байгааг санал асуулга харуулна.
Гэхдээ энэ хооронд ойлгоцын зөрчил бий. Хувийн өмчтэй байхыг зөвшөөрөх системийн талаар ямар бодолтой байгааг нь асууж үз, асар эерэг дүн гарна. Түүнчлэн хэрэглэгчид өрсөлдөөний үр шимийг хүртэхэд ямагт бэлхэн, үргэлж л хамгийн сайн ресторан, хамгийн шинэ утас мэтийг эрж явна. Ийм боломжууд бол капитализмын бүтээгдэхүүн билээ. Британичууд хэрэв салбар нь улсын өмчийн хуучин Бритиш Телекомын гарт байсан сан бол тийм утас, ийм технологийг хэрэглэж чадахгүй байх сан.
Тэгэхээр хамаг асуудал терминологийн буюу нэршлийн асуудал болж хувирч байх шиг. Бидэнд хувийн өмч, өрсөлдөөн, хорооны мэдээний агент, захын дэлгүүрийн худалдагч, өөрсдөд нь хамаатай бизнес... энэ бүгдийг илэрхийлэх нэг үг хэрэгтэй. Энэ хүмүүс цөм өөрийн мөнгийг эрсдэлд оруулж байдгаараа капиталистууд. Гэхдээ бизнес эрхлэгчид ч, үйлчлүүлэгчид нь ч тэгж боддоггүй.
Терминологи ганцаараа асуудал биш. Сүүлийн 30 жилд капитализм өрсөлдөөнт салбарт хүчээ үзэж буй бизнес гэхээсээ санхүүгийн салбартай холбоотой болж ирэв. Нийгмийн хамаг сорууд хөрөнгө оруулалтын банкинд очдог. Санхүүгийн капитализм мөн чанартаа хүнд гайхуулах юм бага. Тэнд iPad хийгдэхгүй, сонин хачин нэртэй ярвигтай бүтэц бүхий бүтээгдэхүүнүүд бий. Ийм байтал засгийн газар хийгээд төв банкнууд санхүүгийн аваргуудыг аврахаар гараа сунгах үед чөлөөт зах зээлийн үлгэр ч цонхоор гарч одно. Ашгийг хувьчилж, алдагдлыг улсжуулдаг системийг зөвшин хүлцэх аргагүй.
Энэ бүхнийг нэхэн хэлэлцэх нь нэн чухал, учир нь магадгүй сүүлийн хэдэн жил бодит цалингийн өсөлт үзээгүй сонгогчдын сэтгэл санаа маруухан байна. Эдийн засаг тогтвортой өсөж асан 1980, 1990-өөд он ард хоцорчээ. Өдгөө ийм сэтгэлзүйтэй сонгогчид худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох, хөгжингүй орнуудад тулгараад буй асуудлуудыг улам хүндрүүлэх шинжийн намуудыг дэмжих эрсдэл нэмэгдэж ирэв. Санхүүгийн хямралын нөлөө гол намууд эргээд сөрөх, итгэл олох боломжийг хязгаарлаж байна. Илүү дээр дэлхийн төлөө, ямар нэг байдлаар, капитализмыг банкируудаас аврах хэрэгтэй
байна.
ЗӨВ ШҮҮ
Minii bodloor hvmvvs het tuilshramtgai amitan ted nar haluunii ulirald servvniiig hvsdeg hvitnii ulirald dulaaniig hvsdeg vzeh vzel n togtwortoi bus tegheer niigmiiin neg tsikl ywaaad baigaam bishvv
Бичлэгийн хэлбэр чинь яг л англи үгнүүдийг монгол хэлрүү шууд буулгачихсан юм шиг мэдрэгдээд байна.
Bayalagiin shudraga bus tegsh bus huviarlalt ihssen uchraas capitalism durgui humuus olsirood bgaa bhaa Mongold ch gesen avah yosgui gee avsan hurteh yosgui gee hurtsen humuus zondoo bna . Delhiin hum amiiniin 2 % n niit bayalgiin 50 huviig ezemshij bnahsdee. Mongoliin niiit bayalg heden hunii medeld bgaa bol