Түүх чиний эргэн тойронд өрнөж байхад түүнийг олж харна гэдэг амаргүй. Гэхдээ яг одоо бидний хувьд технологиор түүчээ хийсэн дэлхий нүд эрээлжлэм, магадгүй тийм болохоор л өөрчлөлт нь үл үзэгдэх шахам хурдаар өөрчлөгдөж байна.
Хэдхэн жилийн дараа бидний амьдрал тэс өөр байх болно.19-р зуунд нүүрсний хэрэглээг өөрчилж, ган үйлдвэрлэж, эрчим хүч гаргажөнөөгийн ертөнцийн үндэс суурийг тавьсан пионерууд ч төсөөлөхийн аргагүй тийм үе ирнэ
. Сая дурдсан нээлтүүд үйлдвэрлэлийн хувьсгалд хөтөлсөн, түүний араас газрын тос, масс харилцаа холбоо, төвлөрсөн эрчим хүчний эрин буюу хоёрдугаар үйлдвэрлэлийн хувьсгал өрнөсөн (үйлдвэрлэлийн хувьсгалын үе шатны тухай эндээс, эндээс, мөн эндээс).
Одоо бид гурав дахь хувьсгал гэж түгээмэл хэлэгдэж буй дараагийн шатанд орж ирээд байна. Энэ шатны нөлөө өмнөх хоёроосоо дутахгүй, бүр илүү ч байж мэднэ.Гурав дахь шат дижитал эдийн засаг, эрчим хүчний шинэ эх сурвалж, улам өндөр бүтээмжийн үе болох нь
. Үүний дүнд зарим бараа үйлдвэрлэлийн өртөг бараг нойллож, түүний хажуугаар “зүйлсийн интернэт” тоо тоймгүй эд зүйлсийг интеграцад оруулах явц үргэлжилж байна. 2030 он гэхэд зүйлсийн интернэтэд хэрэглэх 100 тэрбум ширхэг мэдрэгч суурилагдаж, өмнө нь танигдаагүй хэв маяг, трэнд, холбоосыг гаргаж харуулах боломжтой биг дата хуримтлуулах төлөвтэй гэгдэж байна. Ийм өөрчлөлт, хувьслын эрин үед асар их боломж шинээр үүснэ, үүнд энтэрпренёр, бизнесмэнүүд хэрхэн бэлэн байх вэ?
- Хувьсгалыг хүлээж авах, өөрчлөлтөөс айхгүй байх: Хувьсах нь тодорхой болсон. Европын холбоо дараагийн 5 жилд 500 сая ажиллах хүчнийг интеграцид оруулахаар Дижитал Европ төсөл эхлээд байна. Хятад ч бас улс орноо шинэ түвшинд гаргах зүйлсийн интернэтийн төсөл хэрэгжүүлж байна. Таны бизнесийн арга барил, таны салбар ирж буй жилүүдэд хурдтай бас тасралтгүй өөрчлөгдөх нь гарцаагүй. Өөрчлөлтөд дасах, хуучинтай зууралдахгүй байх нь өлзийтэй.
- Мэдлэгээ яг одооноос эхлээд тэлэх, өөртөө хөрөнгө оруулах: Алив бүхэн хувьсан өөрчлөгдөхийн хэрээр салбарын шинэ бүтцийн талаар мэдлэгтэй боловсон хүчин, мэргэжилтнүүд үнэд орно.
- Шэйрлэх эдийн засгаас боломж олж харах: Шинэ бизнес хийх хүсэлтэй бол сүүлийн үед шэйрлэх эдийн засаг гэж нэрлэгдэж буй үйлчилгээ болон туршлагыг шууд эзэмшихээс гадна байгаагаа шэйрлэж, нөөцийг дундаа ашиглах боломжуудыг ажиглаж байгаарай. Тайм сэтгүүл “хамтын хэрэглээ” гэж нэрлэсэн ийм трэндийг цаашид дэлхий ертөнцийг өөрчлөн хувьсгах 10 идейний нэг гэсэн нь бий.
- Тусгай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарах: 3D хэвлэл гэх мэт шинэ технологийн нөлөөгөөр тухайн нэг бүтээгдэхүүнийг яг нэг хэрэглэгчид, хувь хүний онцлогт тааруулан бүтээх өртөг багасч ирж байна. Энэ явц хэрэглэгчдийн талаар мэдээлэл хуримтлагдаж, анализ хийх боломж өргөжихийн хэрээр эрчимжих болно.
- Хэрэглэгчидтэйгээ масс маркетингаар дамжуулалгүй шууд харилцах: Албан ёсны ТВ, сэтгүүл биш өөрийн бизнесийн дижитал орон зайг ашиглан хэрэглэгчидтэйгээ амьд харилцаа хийх хандлага улам бүр өргөжиж, шууд харилцаат маркетингийн өртөг ч буурч ирж байна.
- Шинэ аюулуудад сэрэмжтэй байх: Үйлдвэрлэлийн гурав дахь хувьсгал дэлхий дахинд гүн гүнзгий нөлөө үзүүлж, асар их боломж авчрах хэдий ч нөгөөтэйгүүр шинэ аюул занал ч дагуулж ирнэ. Хөгжсөн оронтой өрсөлдөхөд хэцүү байх хэдий ч хөгжиж буй оронд давуу тал бий, хуучныг засах шинэчлэхээс шууд шинийг барих нь түргэн, үр ашигтай байдаг талтай. Өөрийн бизнесийн боломжоос гадна, улс орон, салбарын онцлогоо үргэлж судалж, шинээр ямар эрсдэл үүсэж болохыг урдчилан харж дадах нь тустай.
Сэтгэгдэл бичих