Нийтлэл 08 сарын 05, 2015

LINKEDIN ТРЭНД - Өөрийгөө онцгой гэж бодох нь амжилтад хүрэх замд саад болдог

Linkedin сүлжээнд нийтлэлч Жефф Хадены "Хэмжээлшгүй амжилтад хүрэх хүний нийтлэг есөн шинж" нийтлэл трэнд болж байна. Түүний өгүүлснээр доорх есөн шинж амжилттай яваа хүн бүрд байдаг бөгөөд ирээдүйд амжилтад хүрэх хүн ч тэдгээрийг өөртөө бүрдүүлсэн байх ёстой аж. 

           Амжилтад хүрэх тийм ч хэцүү биш. Харин хэмжээлшгүй амжилтад хүрэх л хэцүү.
Бид бүгд л маш том амжилтад хүрнэ гэж итгэдэг. Харамсалтай нь, үүнд нууц түлхүүр, бүх жорд таарах хэмжээ гэж үгүй. Гэхдээ амжилтад хүрсэн нэн ялангуяа бусдын амьдралд эерэг нөлөөллийг бүтээсэн хүн бүрд байдаг тодорхой чадвар, чадамж гэж бий. 
Тэгвэл эдгээрээс хэр их нь танд байгааг харцгаая:


1. Бусдын амжилтад баярладаг: Гайхалтай амжилт үзүүлсэн багийн гишүүд бусдыг аз жаргалтай болгохын тулд амиа өгөхөөс ч буцахааргүй байдаг юм. Ийм багт нэгэндээ тус хүргэдэг, үүргээ ухамсарладаг, өөрийн гэсэн зорилго тэмүүлэлтэй, юм бүхэн дээр багын амжилтыг үнэлж чаддаг гишүүд байдаг. Амжилттай яваа бүх хүмүүс “та бусдын амжилтаас аз жаргал мэдэрч чаддаг уу?” гэдэг асуултад “тийм” гэж хариулдаг юм шүү.


2. Эцэс төгсгөлгүй шинэ зүйлд суралцаж, эрж хайдаг: Шинэ зүйл эрж хайх нь юмнаас амархан уйдаж өөрийгөө шинэ зорилго болон мөрийтэй тоглоом, хар тамхи зэрэг зүйлстэй холбох бүр онгоцноос шүхэргүй үсрэхтэй л адил гэгддэг.
Гэвч доктор Роберт Клонинжер “Шинэлэг зүйл эрж хайх нь эрүүл, аз жаргалтай байх, хувийн зан чанараа сайжруулах давуу талтай. Та адал явдал, эр зоригийг шаргуу зан, мэдрэмжтэйгээ хослуулж чадвал зөвхөн танд бус бүхий л нийгэмд ашигтай бүтээл болон хувирах болно. ” гэж хэлсэн юм.
Тиймээс урагш алхаж, дотор нуугдаж буй шинийг эрэлхийлэх чанартайгаа эвлэр. Ингэснээр илүү эрүүл бөгөөд амьдралдаа илүү сэтгэл хангалуун байх болно.

 

3. Ажил, амьдралаа тэнцүүлэх тухай бус зүгээр л амьдрах тухай боддог: Ажил, амьдралын хил хязгаарыг зохицуулах бараг л боломжгүй. Яагаад гэж үү? Та бол таны ажил. Ажил, гэр бүл, найз нөхөд, сонирхол тань ч таны амьдрал. Энэ бүгд таныг бүтээж буй учир салган тусгаарлах боломжгүй юм.

Итгэмээргүй амжилтад хүрсэн хүмүүс ажлаа тусгаарлах бус гэр бүлтэйгээ нэгтгэх замыг олсон байдаг. Өөрөөр хэлбэл сонирхол, итгэл үнэмшил болоод хувь хүний үнэ цэнээ ч өдөр бүрийн бизнесийн амьдралдаа багтаасан байдаг гэсэн үг юм. Ингэж л чадахгүй бол та амьдраагүй зүгээр л ажиллаж байна гэсэн үг.


4. Бусдыг сайн ойлгодог, уян сэтгэлтэй байна: Таны хийх гэж буй болон хийж буй бизнес маш хэцүү эсвэл бүхэлдээ цоо шинэ биш л бол тодорхой асуудлыг шийдвэрлэсэн, ямар нэгэн хэрэгцээнд тулгуурласан байх ёстой. Хэн нэгний оронд өөрийгөө тавьж чаддаггүй хүн хэрэгцээ болоод асуудлыг тодорхойлох боломжгүй. Энэ л жинхэнэ амжилттай бизнесмений шинж юм.
Бүр цаашлаад амжилттай удирдагчид өөрийгөө ажилчдынхаа оронд үргэлж тавьж үздэг. Амжилт бол өөд чиглэсэн зураас биш тойрог. Бизнес болоод эго чинь хэр өндөр байна эргээд ажилчид дээрээ бууж ирдэг байх хэрэгтэй гэсэн үг л дээ.


5. Өөрөө өөрийгөө л нотолдог: Ихэнх хүмүүс бусдын бурууг л нотлох шатам хүсэлд автдаг. Энэ гайхалтай хөдөлгөх хүч болж чаддаг. Харин амжилтад хүрэх хүн бусдын алдаа, мадаг бус илүү хувийн зүйлээр хөтлөгддөг. Хүслээс төрсөн жинхэнэ хөтөч, амлалт л таныг хамгийн чухал хүн болохыг батална.


6. Долоо хоногт 40 цагаас илүү ажилласан ч чадна: Судалгаагаар долоо хоногт 40 цагаас илүү ажиллах нь хүний бүтээмжийг бууруулдаг гэдэг нь нотлогдсон байдаг. Гэвч...
амжилттай яваа хүмүүс илүү ухаалаг бас бусдаасаа илүү сайн ажиллаж чаддаг. Тэд илүү ихийг хүсч, өөртөө хэрцгий хандах чадвартай байдаг юм. Товчхондоо тэд илүү ухаалаг гэхдээ илүү шаргуу ажилладаг. Энэ бол тэдний амжилтын нууц.


7. Мөнгийг шан харамж бус хариуцлага гэж харна: Амжилтад хүрсэн хүмүүс мөнгийг шан харамж гэж харахаас илүү бизнесээ босгох зам, хариуцлага, ажилчид болон харилцаа холбоогоо хөгжүүлэх боломж гэж хардаг. Өөрөөр хэлбэл зөвхөн өөрийнхөө амьдралыг сайжруулахын оронд бусдынхыг ч бас сайжруул гэсэн үг. Тэд үүнийг ямар нэгэн зүйлийн төлөө бус сэтгэл зүрхнийхээ дуудлагаар хийдэг учир хариуцлага нь үргэлж үйлдлээр нь харагддаг юм.

 

8. Тэд өөрийгөө онцгой гэж боддоггүй: Эдгээр хүмүүс өөрсдийгөө онцгой нэгэн хэмээн сэтгэж бусдад магтан, гайхуулахын оронд зөвлөх багш, гайхалтай ажилчиддаа талархаж, үнэхээр азтай байсан хэмээн баярладаг. Онцгой амжилтад хүрсэн хүмүүс даруу байж, бусдаас асуулт асуун, зөвлөгөө авдаг. Үүний зэрэгцээ бусдыг магтаж, тэдний оролцоог хүлээн зөвшөөрдөг юм.

 

9. Амжилт түр зуурынх харин нэр төр, хүндлэл үүрдийн гэдгийг ойлгодог: Ажилтнуудаа хангалттай цалин, илүү сайн тэтгэмж, сайхан боломжуудаар хангах нь туйлын чухал. Гэхдээ цалин, ашиг тусаас үл хамааран өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмжээ алддаггүй байх ёстой. Амжилтад хүрсэн хүмүүсийн ажилчид, үйлчлүүлэгч, нийлүүлэгч гээд уулзсан бүх хүндээ гаргадаг хамгийн чухал зүйл нь хүний эрхэм чанар байдаг юм.

Сэтгэгдэл бичих

arrow icon