Их сонин асуулт байна уу? Мод ингэхэд ямар үнэтэй вэ? Хамгийн үнэтэй бонсай мод. 300 жилийн настай, үнэ нь 1 сая 300 мянган доллар хүрсэн бол Англид ургаж байгаа модыг 560.000 фунт-ээр үнэлж даатгасан сонирхолтой баримтуудыг интернетээс олж уншиж болно. Тэгвэл Монголд мод яаж үнэлэгддэг бол? Хангай зах дээр 5-ийн нарсан банз куб метр нь 450.000₮ байгаа байх. Харин ургаж байгаа модыг ямар нэг байдлаар үнэлсэн, даатгуулсан тохиолдол одоо нэг ч бүртгэгдээгүй байна. Мод ургаж байхдаа л үнэ цэнэтэй байдаг.
My Club online club-ын хүүхдүүд маань 50 жилийн настай “насанд хүрсэн 1 мод” жилдээ 197 640 000₮-ийн баялаг бүтээдэг гэж “гэнэхэн” байдлаар тооцоо гаргасан нь модыг өөрөөр үнэлж болохын анхны оролдлого байсан юм. Мөнгө, санхүү бодохоор хүний сэтгэлгээ их өөр болдог болохоор юмыг үнэ цэнэтэй болгох нь ихэд чухал болов уу? УБ хотын насжилт өндөртэй модонд үнэлгээ тогтоох хэрэгтэй. Тэр моднуудын бүтээж байгаа баялгийг харгалзан зөв үнэлгээ тогтоосноор мод хандах сэтгэлгээ өөр болно. Хотын модыг УБ хотын Байгал орчныг хариуцсан байгууллага бус тэр мод оршин байдаг байгууллага, орон сууцны СӨХ, хувь хүмүүс өмчилж тордож арчилдаг тогтолцоог бий болговол чухал.
БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Чон Хы 1960-аад онд “Мод бол түлээ биш” гэдэг ойлголтыг ард түмэндээ суулгаж чадсан хүн. Тиймээс Солонгос ногоон арал болон цэцэглэн хөгжсөн байна. Гэтэл манайд одоохондоо модыг түлээ, сандал ширээ хийх материалын хэмжээнд ойлгож байна.
Уг нь мод амьд байхдаа л гайхамшигтай харагддаг юм шүү дээ.
Мод бол амьд байгаль, дэлхийн гоо сайхны зураач нь юм.
Улаанбаатар хотын маань цөөхөн, өндөр настай, том УЛИАС моднуудын нэг нь энэ. 1,5 м диаметр бүдүүн, 20 метр орчим өндөр ийм улиас хотод их цөөхөн. Манай хотод 180.000 гаруй улиас байдгийн 40 гаруй хувь нь 20-оос дээш настай хөгшин улиаснууд.
Улиас 100 орчим насалдаг гэдэг ч хотын хамгийн өвгөн улиас 70 гаруй настай, Улиастайд нэг айлын хашаанд байдаг. Тэр айл нь үүнийг мэдсэнээс хойш их арчилж байгаа гэж сонссон. УБ хотын модны тухай амьд түүх хуучилбал нүүр номоор бичээд барахгүй.
Сибирийн цагаан улиасыг 1950-60аад оны үед Зөвлөлтийн мэргэжилтнүүд УБ хотод анх олноор нь тарьжээ. Маш тэвчээртэй, хурдан ургадаг, ус хөрс голдоггүй энэ мод тухайн үед хуруу дарам цөөхөн модтой УБ-ыг 20хон жилийн дотор Ногоон арал болгож чаджээ. Социалист бүтээн байгуулалтын үед УБ хот үнэхээр ногоон арал болж чадсан. Богд хан уулын амнууд, Хэнтийн нурууны эхийн ойн хөвчөөс гадна УБ хотод том жижиг 20 гаруй цэцэрлэгт хүрээлэн социализмын он жилүүдэд байгуулагджээ. Үүнээс хамгийн том нь Хүүхдийн парк, Шар хадны Зөвлөлтийн цэргийн ангийн парк, ДСНК-ын парк, Залуу байгальчдын станцыг хэлж болно. Тэнд нийтдээ 15 төрлийн 250.000 гаруй модод байсан. 1990-ээд оноос хойш Шар хадны шугуйг нийслэлчүүд хэдхэн жилийн дотор үгүй хийсэн. Паркаа бид яасан билээ?
Муу нэртэй боловч Улиас модоо зөв арчилж чадвал Эрээн хот шиг биш юмаа гэхэд Улаан-Үд шиг ногоон байгууламжтай болж чадна.
УБ хотын маань нүүрийг ганц тахалдаг, зуны сайхан мэдрэмжийг өгдөг боловч хөвөн гаргадаг, их навчис нь намар хог болдог гэх мэт гээд муу нэртэй ч "гэмгүй мод" өнөөдөр ихэнх нь өвчилж өнгө үзэмж оруулах биш амьд баримал болж босоогоороо үхэх болжээ.
Улаанбаатар хотод ландшафт, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн удирдлага хэрэгтэй.
Байшингаа ургамалтайгаа тохируулах уу? Ургамалдаа тохирсон байшин, дизайны шийдэл гаргах уу? Энэ бол цэвэр Гоо зүйн хүмүүжил, уран сэтгэмжийн сонголтын асуудал. Манайд энэ мэргэжлийн хүмүүс их байгаа ч түүний дээр байгаа "тархины тураалтан"-гуудад л хамаг гол асуудал байна. Бид ядаж Улаан-Үд, Эрээн хотоос суралцахсан даа. Энэ том улиасыг тайрахаас илүү өнгө үзэмжтэй засаж хажууд нь сайхан шийдэл өгвөл 1 том модыг тойроод олон төрлийн амьдрал буцална даа.
Hoooe lalaruuudaaaa! naad niitlelee tairsan hund ni avaachij unshuul !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Д.Сэрдарамтай санал нэг байна. Ер нь модны үнэ цэнийг /1 модны өөрийн үнэ/тайрч хаясан хойно нь үнэлдэг. Ургаа байхад нь үнэлээд хэдэн хүнд хүчилтөрөгч ялгаруулаад байгааг нь тооцдоггүй. Түүнийг Экологи-Эдийн засгийн үнэлгээ гэж нэрлэх бөгөөд таблицаар үнийг нь гаргадаг. Нөгөөтэйгүүр хулгайн мод /хууль бус мод бэлтгэл/-ыг ихээхэн хэмжээгээр бэлтгэснээс ойн нөөц жил ирэх тусам хэдэн сая га-аар үгүй болж байгааг хэлэхэд таагүй байна. Жил бүр мод тарих нэрийдлээр голдуу улс төрчид, төрийн байгууллага, хувийн байгууллагууд ууландаа байгалиараа ургаж байсан сайхан залуу модыг авчран хотын шороонд булж, амьгүй болгох ажлыг олноороо хөөр баясалтайгаар үйлддэг. Үүний томоохон жишээг надаар хэлүүлэлтгүй хотын гудамжаар явахдаа үй олноор нь Та харж болно. Дээр өгүүлсэнээр мэргэжлийн дендарлогч, мэргэжлийн ойн техникч, ойзүйч байсаар байтал яагаад мэргэжлийн хүмүүсээр нь ойжуулалт, ногоон байгууламжийг хийж гүйцэтгүүлэлгүй цаг хугацаа, хөрөнгө мөнгө дэмий үрнэ вэ. Энэ бол нөгөөх яриад байгаа менежменттэй холбож ярьж болно. Улсын хэмжээнд 200 гаруй инженер, техникийн ажилтан мэргэжлээрээ орон нутагт ажиллаж байгаа тоо баримт байдаг. Ойн салбарын явахгүй байгаа нэг шалгтгаан бол бодлогыг нь ойлгож, дэмждэггүй Засгийн газар, Төрийн түшээд, тусдаа яам болж өргөжихгүй байгаа системийн алдаа. Өнөөдөр Ойн агентлагийг татан буулгаж судалгааны байгууллага болгоод Байгаль орчны яам дээр хэдэн нөхдийг ойн бодлого боловсруулагч гэсэн орон тоо л байна.Ийм нөхцөлд ой модны талаар ярих яриа байхгүй. Үр хойч болсон ирээдүйдээ ногоон байгууламжийг өвлүүлэн үлдээх нь байгаль орчны чиглэлээр ажил хийж байгаа бид бүхний үүрэг мөнөөс мөн. Манай гариг дээр 110 гаруй зүйлийн улиас ургадгаас манай оронд 5 төрлийн л улиас ургаж байдаг юм. Улаанбаатар хотыг анх 1941 онд цэцэрлэгжүүлэхэд Улиас Populus модыг шилжүүлэн суулгаснаар эхэлж өнөөдрийн ногоон байгууламжийг бий болгож чаджээ. Гэтэл хотын өнгө үзэмжийг бүрдүүлж байсан мод маань хэн нэгэн хүний эрх мэдэлтний буруу мэдээлэл, ойн мэдлэггүйгээс болж буруу тайралт хийснээр үхүүлж байна. Мод бол амьдрал тэтгэгч, хойч ирээдүйг хүчилтөрөгч амин дэмээр тэтгэгч гэдгийг үргэлж сануулж баймаар байна. Ойн төлөө, ногоон ирээдүйн төлөө санаа зовж, хүчин чармайж байгаа Сэрдарамдаа амжилт хүсье.
ulaanbaatriin nogoon baigulamj gej hetsuu dee. ali socialismiin ued tarisan heden tsagaan yum taraadag ulias. suulin 20n jil yu ch tariagui