Хоёр үнээний жишээгээр улс орнуудын эдийн засаг, улс төр эдийн засгийн системүүдийн онцлогийг хялбарчлан харуулдаг шог контент ойрд Шинэ Зеландын радио суваг Newstalkzb дээрх альбум хэлбэрээр ойрд эргэн трэнд боллоо. Энэ шогийг ямар ч их сургуулийн лекцээс илүү хичээл болдог гэх нь бий. Оросын хуучны нэмүү өртөг тооцох хөөсөн аргачлалыг нэн соргог егөөтэй зурагласан жишээ, Грек, Италийн сэтгэл амар гангамсаг, танхи сэтгэлзүйн талаар ч ёжтой хөгжилтэй зураглал багтана. Үүнээс гадна венчур капитализм гэж нэрлэсэн системийн тайлбар угтаа 20-р зууны эхээс АНУ-ын эдийн засгийн системийн голлох онцлог болон хөгжсөн "санхүүгийн капитализм"-д илүү тохирох тайлбар юм. Бодит секторыг хэд дахин хөөрөгдсөн санхүүгийн ажилбарууд, түүний ард хөрөнгө улам бүр цөөнхийн гарт төвлөрч, төвлөрөх хурд улам нэмэгдэж буй энэ цаг үеийн суурь гажуудлыг богинохон зураглалаар шогийн мэдрэмжтэй тайлж харуулсан байх тул орчуулан хүргэв.
Таны изм юу вэ? Таны изм, өөрийн үзэл бодол, амьдрах арга хоёр үнээний жишээн дээр ямар хэлбэрээр буух бол? Миний хувьд "Танд хоёр үнээ байна. Та тэр хоёрынхоо тухай бичнэ" гэвэл дөхнө. Монгол компани, намуудын тухай зураглалтай та санал нэгдэж байна уу? Манайх ямар онцлогтой, ер нь Монголын хоёр үнээг ямар хувь заяа тосож байгаа бол? Жишээ нь нэг уншигч "Та хоёр үнээтэй. Тэрнээсээ юу ч хүртэхгүй. Харин хятадуудад үнээгээ саалгаад бүтээгдэхүүн хуваах гэрээ хийнэ. тэгээд юу ч авахгүй, хүлээгээд л байна. юм өгөхгүй болохоор гэрээгээ цуцална гэхээр хятадууд хоёр үнээ өг гэж хэлнэ" гэсэн сэтгэгдэл оруулсан байв. Эсвэл Монголын эдийн засгийг ингэж зурагламаар ч юм шиг:
"Та хоёр үнээтэй. Төр нэгийг нь угаасаа миний газар дээр төрсөн минийх гэнэ. Нөгөөг нь тордох, саах ажилд тендер зарлаж, танд хэвлэсэн төгрөг өгөх замаар бас өөрийн болгоно. Тэгээд нэгийг нь хүнд өгч ферм бариулна. Тэгснээ фермийн гарц, үлдсэн үнээний сүү, шим дээр хоорондоо тангараг тасарч зодолдоно. Зодооны улмаас уух сүүгүй болоход хүрч зээл олж ирнэ. Та зээлийн өр болоод хэвлэсэн төгрөгний инфляци дор Засгийн газар угтаа таных байсан хоёр үнээний чинь сүүг хэзээ хэрхэн хуваарилахыг горьдож амь зууна".
Ингээд альбумд багтсан егөө тайлбарууд дээр biznetwork.mn, assa.mn-д нийтлэгдсэн улс төрийн намуудын тухай жишээг нэгтгэн хүргэж байна.
Коммунизм:
Танд хоёр үнээ байна.
Хоёуланг нь төр аваад танд бага зэрэг сүү өгнө.
Бас нэг өөр хувилбар:
Та хоёр үнээтэй.
Төр засаг хоюуланг нь хурааж авна, харин та үнээг саах цагыг дөхүүлэн олон цагаар дугаарлан зогсоно.
Социализм:
Танд хоёр үнээ байна.
Төр нэг үнээг чинь өөртөө, нөгөө үнээг чинь хөршид чинь өгнө.
Фашизм:
Танд хоёр үнээ байна.
Хоёуланг нь төр аваад танд сүүг нь зарна.
Хүнд суртал:
Танд хоёр үнээ байна.
Нэгийг нь буудна.
Харин нөгөөг нь саагаад сүүг нь авна.
Уламжлалт капитализм:
Танд хоёр үнээ байна.
Та нэгийг нь зараад бух худалдаж авч тэднийгээ үржүүлснээр эдийн засаг тань сайжирна.
Тэгээд хоёуланг нь зараад тэтгэвэрт гарахдаа орлоготой болно.
Венчур капитализм:
Танд хоёр үнээ байна.
Та банканд ажилладаг хүргэн ахаасаа гуйж зээлийн баталгааны бичиг аваад тэрийгээ ашиглан нийтэд хувьцаа арилждаг компанидаа гурав болгон зарна.
Улмаар компанийн бүх хувьцааг худалдаж авах өр/хөрөнгийн своп хийж дөрөв болсон үнээгээ таван үнээг татвараас чөлөөлөх хөнгөлөлтийн хамт буцааж авна.
Долоон үнээг буцаагаад биржид бүртгэлтэй компанид чинь зарсан хувь эзэмшигчдийн олонх нь нууцаар эзэмшдэг Кэйман Арал Компани руу зургаан үнээг саах эрх гуравдагч санхүүгийн этгээдээр дамжин шилжинэ.
Танай компанийн жил тутмын тайланд найман үнээтэй дахиад нэгийг авах опцион үнэт цаастай гэж тайлагнана.
Италийн компани:
Танд хоёр үнээ байна гэхдээ та тэднийг хаана байгааг нь мэдэхгүй.
Үдийн хоол идэхээр шийднэ.
Францын компани:
Танд хоёр үнээ байна.
Та гурван үнээтэй болохыг хүсдэг учраас ажил хаялт зарлан, бослого зохион байгуулж, зам хаана.
Америкийн компани:
Танд хоёр үнээ байна.
Та нэгийг нь зараад, нөгөөхөөс нь дөрвөн үнээний сүү шаардана.
Удалгүй, үнээ яагаад үхсэнийг тодорхойлохын тулд та зөвлөх авч ажиллуулна.
Швед компани:
Та 5,000 үнээтэй, харин тэдний ганц нь ч таных биш.
Та тэдний харж хамгаалсаныхаа төлөө бусдаас төлбөр нэхэмжлэнэ.
Ирландын компани:
Танд хоёр үнээ байна.
Тэдний нэг нь морь байх болно.
Австралийн компани:
Танд хоёр үнээ байна.
Бизнес тань амжилттай яваа мэт санагдана.
Үүнийг тэмдэглэхээр ажлаасаа гараад пиво уухаар явна.
Хятадын компани:
Танд хоёр үнээ байна.
Танд тэднийг саах 300 хүн байна.
Та ажилчдаа бүрэн ажилтай, үхрийн бүтээмж ч өндөр байна гэж тодорхойлно.
Харин жинхэнэ нөхцөл байдлыг мэдээлсэн сэтгүүлчийг баривчилна.
Энэтхэгийн компани:
Танд хоёр үхэр байна.
Та тэднийг тахин шүтнэ.
Иракийн компани:
Хүн бүр таныг маш олон үнээтэй гэж бодно.
Харин та хүмүүст надад юу ч байхгүй гэж хэлнэ.
Хэн ч танд итгэхгүй тиймээс таны газрыг бөмбөгдөж, нутаг дэвсгэр лүү чинь халдан орно.
Та одоо нэг ч үнээгүй боловч ардчилсан боллоо.
Их Британийн компани:
Танд хоёр үхэр байна.
Тэд хоёулаа галзуу.
Грекийн компани:
Та Герман, Франц улсын банкнуудаас хоёр үнээ зээлж аваад хоёуланг нь иднэ. Банкнууд сүүг нь цуглуулж өгөхийг шаардах ч та тэгж чадахгүй учраас Олон Улсын Валютын Санг дуудна.
Тэндээс танд хоёр үнээ зээлээр олгоно.
Та тэднийг ч бас иднэ.
Банкнууд болон Олон Улсын Валютын Сан таниас үнээ болон сүүг нь нэхнэ. Харин та үсээ засуулахаар гарч явна. .
Япон компани:
Та хоёр үнээтэй.
Та тэднийг ердийн үнээнээс аравны нэг дахин бага биетэй, хорь дахин илүү сүү үйлдвэрлэдэг болгож өөрчилнө.
Түүгээр зогсохгүй 'Cowkimon' хэмээх ухаантай үнээний тухай хүүхэлдэйн кино бүтээж, дэлхий даяар цацана.
Герман компани:
Та хоёр үнээтэй.
Та үнээнүүдээ сард нэг л удаа тэжээл иддэг, өөрөө өөрийгөө саачихдаг, 100 жил амьдрах чадвартай болгон өөрчилнө.
Орос компани:
Та хоёр үнээтэй.
Та тэднийг тоолтол 5 үнээтэй байна.
Дахиад нэг тоолтол бүр 42 үнээтэй болсон байна.
Та эргэн нэг тоолоод үзтэл 2 үнээтэй болохоо мэднэ.
Та тоолохоо больж, дахин нэг шил архи задална.
Монгол компани:
Та хоёр үнээтэй.
Та тэднийгээ нядлаад, идэж орхино.
Тэгээд маргааш нь бусдаас дахиад хоёр үнээ өгөхийг гуйна.
Америкийн Бүгд найрамдах нам:
Та хоёр үнээтэй.
Таны хөршид харин ганц ч байхгүй. Тэгээд юу гэж.
Америкийн Ардчилсан нам:
Та хоёр үнээтэй. Хөршид чинь ганц ч байхгүй.
Та хөршийнхөө өмнөөс буруутай мэт санагдана.
Засгийн газар иргэдээс санал авч, татварын нэмээд, таныг татвараа төлөхийн тулд нэг үнээгээ зарахыг санал болгоно.
Ингээд тэр үнээг нь Засгийн газар худалдан авч, хөршид чинь өгнө. Ингээд та санаа зовох зүйлгүй боллоо.
МАХН компани:
Та хоёр үнээтэй.
Та тэднийг цээж бөгс, хаа гуя, хүзүү сээр, толгой сүүл хэсгээр нь хуваан эзэмших тусгай зөвшөөрөл олгон зарж борлуулна.
Таны шунал тачаал маш их тул үнээнүүдээс гарах сүү, хөөвөр, аргал зэрэгт ашиглалтын лиценз олгож орлого олно.
Дахиад л дутуу мэт санагдах тул үнээнүүдийг нядалсаны дараа хүртэх ашиг болох шир, эвэр туурай, мах, ясыг тендер зарлан борлуулан улам их ашиг хийнэ.
АН компани:
Та хоёр үнээтэй.
Та МАХН компаниас илүү гарахын тулд Америкаас бух худалдан авна.
Худалдаж авсан бух ажлаа үл хийх тул Та гомдол гаргаж Америкаас мэргэжилтэн ирнэ.
Америк мэргэжилтэн бухтайгаа ганцаарчлан уулзахдаа “Хөгшөөн чи яагаад байгаа юм бэ? Харалдаа хичнээн сайхан тал нутаг, экологийн цэвэр өвс ногоо, үзэсгэлэнтэй монгол үнээнүүд байна шүү дээ” гэхэд Америк бух “Хөгшөөн, хөгшин нь зөвхөн зөвлөх бух шүү дээ” гэж пээдэлзэнэ.
https://www.facebook.com/photo.php?fbid=10153244341461930&set=pcb.10153244342796930&type=3&theater
https://www.facebook.com/photo.php?fbid=10153244341461930&set=pcb.10153244342796930&type=3&theater