Нийтлэл 08 сарын 17, 2015

Боловсрол яаж Израилийн түүхэн гайхамшгийг бүтээсэн бэ?

Дэлхийн эдийн засаг ан агнуур, түүвэр, газар тариалан мал аж ахуй, худалдаа, аж үйлдвэрийн эдийн засгийн шатыг дамжаад мэдлэгийн эдийн засаг суурьтай соёл иргэншил рүү эргэлт буцалтгүй шилжиж байна.

Мэдлэгийн эдийн засаг суурьтай соёл иргэншил нь тэргүүлэх шинжлэх ухааныг хөгжүүлж мэдлэг үйлдвэрлэх, улмаар мэдлэгийг мөнгө болгон хувиргаж, хуваарилах соёл иргэншил юм.

Шинжлэх ухаан нь мөнгийг мэдлэг болгодог, инноваци нь мэдлэгийг мөнгө болгодог  соёл иргэншил гэж тодорхойлж болно.

 Хүн ам цөөхөн, газар шороо багатай, байгалын баялаггүй Израиль орон дэлхийд мэдлэгийн эдийн засгаар тэргүүлж, бусад улс орнууд тэдний туршлагаас суралцах, эзэмших сонирхол өсөн нэмэгдсээр байна. Израиль улс өнгөрсөн хэдэн жилд Стартап Үндэстэн (Startup Nation)буюу Инновацийн Үндэстэн гэх ном хэвлэж, өөрийн улс орноо дэлхий дахинд сурталчилж, мэдлэгийн эдийн засгийн хөгжлөөр дэлхийд тэргүүлж байгаа үндэсний хувьд ололт амжилтаа дэлхий нийтэд танилцуулсан. Ер нь хүний түүхийг харвал шижрээс нь суралцаж, шаараас нь сургамж авсан түүх байдаг.  Жишээ нь 1.4 тэрбум хүн амтай, газар нутгийн хэмжээ, эдийн засгаараа дэлхийд 2-т орох БНХАУ-ын 13 дугаар 5 жилийн төлөвлөгөөгөө боловсруулах эрдэмтдийн баг болон өндөр технологийн салбарын бизнесмэнүүдийн төлөөлөл 30 гаруй хүний бүрэлдэхүүн саяхан Израиль улсад мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлж буй туршлага, сургамжаас суралцахаар очжээ. Уг багийн нэг гишүүн Бээжин Их Сургуулийн дэргэдэх Хятад Үндэсний Хөгжлийн Хүрээлэнгийн доктор профессор Жу Чи Рэнгийн Шанхайд зохион байгуулагдсан "13 дахь 5 жилийн төлөвлөгөөг боловсруулах мэргэжилтнүдийн хуралдаан "-д оролцож, тависан илтгэлийг  3 сая монголчууд бид дэлхийн хүн төрөлхтөний нөөцөд дөрөөлж хөгжихөд түлхэц болох үүднээс бүрэн эхээр нь орчуулан хүргэе.

 Израиль хүн болгон инноваци хийдэг юм уу???

Саяхан миний бие Жу Чи Рэн Хятад улсын өмнөө барьдаг өндөр технологийн компанийн 30 гаруй удирдагчдын хамт Израильд ажлын айлчлал хийгээд ирлээ. Энэ айлчлалаар би өөрийн юу ч мэдэхгүйгээ олж мэдсэн агаад үнэхээр нүүрээ хийх газаргүй боллоо. Манай багийхан өдөрт цаг хуваарийн дагуу газар үзэж, орой нь буудалдаа ирээд хүн бүрийн өөрийн ойлголт болон ухаарлын тухай ярилцаж, дүгнэлт хийдэг байлаа. Тэр үед ийм нэг асуулт тавигдсан юм:

СТАРТАП ҮНДЭСТЭН БУЮУ ИННОВАЦИЙН ҮНДЭСТЭН ГЭХ ХҮНДЭТГЭЛИЙГ ХҮЛЭЭСЭН ЭНЭ ОРОНД ИРЭЭД ЯМАР ЯМАР ШИНЭ ЗҮЙЛИЙГ ОЛЖ МЭДЭВ???

Энэ асуултад бидний зарим нөхөд хариулахдаа: Бүх Еврэй хүний гэр орон, ажиллаж байгаа албан байгууллагын үүдний босгон дээр Еврэйн Библи дэх тарнийг хийсэн уут байдгийг олж харлаа гэнэ. Үүнд би хариуд нь, Хятад оронд бас ийм төрлийн тарнитай шившлэг байдаг шүү дээ. Энэ бол шашин шүтдэг хүмүүсийн шившлэг юм. Шашингүй хүнд ийм зүйл байхгүй шүү дээ.

Тэгсэн бас манай багийн зарим нөхөд ийн ажиглажээ. Израилийн гаальд очиход гаалийн маягт бөглөхгүй шууд нэвтэрдэг болохыг мэджээ. Тэгээд аюулгүй байдлын эрсдэл өндөртэй Израиль шиг орон визаг маш хатуу шалгах байтал виза авсан ямар ч хүн төвөггүй Израилийн нутаг дэвсгэрт нэвтэрч байгаагаас харвал Еврэй нар өөрийн улс орны мэдээллийн технологи болон аюулгүй байдлаа хангах технологид маш итгэлтэй байгаа нь тодорхой байна.

Үүнээс өөр ямар сонин сайхан зүйл олж харав гэж би дахин асуулт тавилаа. Израильд орчин үеийн тансаг трамбэйгаар зорчиход трамбэйн жолоочийн үйлчилгээ үзүүлж байгаа тэр соёл нь манай Хятад орноос ямар ялгаатай байна? Ариун хот гэж нэрлэгдэх Ирусалэмийн гудамжаар дүүрэн гудамжны худалдаа байгаа нь Хятадынхаас ямар ялгаа байна? Худалдаа хийж буй эрчүүд нь бараагаа дэлгэн тавиад худалдан авагчийг уриалан дуудаж шаагилдаж байгаа нь Хятадаас ямар ялгаатай байна?  Тэл Авив дахь бидний буусан буудал нь Хятад болон бусад орноос өөр ямар шинэлэг зүйлийг агуулсан байна? гэж асуухад:  

Буудал нь маш даруухан, хэт тансаг зүйл ажиглагдсангүй. Энгийн нүдээр харахад инновацийн үндэстэн гэгдэх ямар ч онцлог зүйл олж харсангүй,  Израильд дэлхийн улс орнуудаас онцгойрсон, хүний нүдийг хужирласан, гайхшруулсан зүйл харагдахгүй байна, Израильчууд бусад орнуудын л адил хүмүүс нь чаддаг, хийх ёстой зүйлээ хийн амьдарч байна гэж дүгнэсэн юм.

 Гэтэл бидний дүгнэлт андуурал байсныг хэдэн жишээ татан харуулъя.

Өнөөдрийн Израилийн хүн ам нь 8 сая хүрэхгүй, Шанхай хотын хүн амын дөнгөж гуравны нэгтэй тэнцдэг.  Мөн Израильд 38000-хан докторын цол зэрэгтэй эрдэм шинжилгээний хөдөлмөр эрхлэгч байгаа нь бүр хачирхалтай!

Израилийн газар нутгийн хэмжээ нь Бээжин хотоос жижиг. Гэхдээ өндөр технологийн аж үйлдвэрийн салбар нь нийт Израиль улсын ажлын байрны 10%-г хангадаг, эдийн засгийн нийт чадавхийн 15%-г  эзэлдэг, экспортын 50% гаруйг эзэлдэг. Шинжлэх ухаан технологийн судалгаанд оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээ нь ДНБ-ний 4.2% -ийг эзэлдэг нь дэлхийн хамгийн өндөр үзүүлэлт. Инноваци буюу шинэ технологийг аж үйлдвэрт шингээх явцад оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ ДНБ-ний 16%-г  эзэлдгээрээ дэлхийд тэргүүлдэг.  Стартап компанийн тоо, вэнч капиталын хөрөнгө оруулалт, АНУ-гийн NASDAQ-н хөрөнгийн биржид хувьцаагаа гаргаж байгаа компанийн тоогоороо дэлхийд тэргүүлдэг.

 Хамгийн гайхамшигтай нь ямар ч эрдэм шинжилгээний байгууллагад очсон тэнд ажиллаж байсан хүмүүс нь нэг хуудас тайлан гаргаж, дэлхийг орвонгоор нь өөрчлөх цөм технологийн хэдэн хувийг Израилийн эрдэм шинжилгээний байгууллагууд болон Израилийн Стартап компаниуд эзэлдэг тухай маш их бахархалтай ярьж байлаа.

БИ ХАМТ ЯВСАН ӨНДӨР ТЕХНОЛОГИЙН КОМПАНИЙН ЗАХИРЛУУДААС ЯГ ЮУГ ИННОВАЦИ ГЭЖ ОЙЛГОХ ВЭ ГЭДЭГ АСУУЛТ ТАВЬСАН ЮМ. ТЭД ЗҮЙЛ БҮРЭЭР ӨӨРИЙН САНААГ ХЭЛЖ БАЙЛАА. БИД ЯРИЛЦСАНЫ ЭЦЭСТ ИННОВАЦИ ГЭДГИЙГ ЧИНЬ ЦӨӨХӨН ХҮН Л ХИЙДЭГ ЮМ БАЙНА ГЭДЭГ ДҮГНЭЛТЭД ХҮРСЭН.

 Шинэ санаа олон хүнээс гардаггүй, нэг хоёрхон гойд онцгой санаанаас инноваци амьдрал болдог юм байна. Ихэнх хүмүүсийн өдөр тутмын амьдрал уламжлал, зуршил болсон хэв маягаар явагддаг учир инновациас тасарчихсан, олон хүний амьдралын хэв маяг нь инновацийн эсрэг, инновацийг үгүйсгэдэг юм байна. Энэ бол инноваци хийхэд тулгардаг хамгийн хүнд бэрхшээл болохыг Израилийн жишээнээс бид ойлгосон юм.

 Тэгвэл ямар нөхцөлийг бүрдүүлсэн үед бүхэл бүтэн үндэстэн, цаашлаад улс орон хүчирхэг чадавхитай болдог вэ???

Израилийн туршлагаас харвал инновацийг бүүвэйлэн бойжуулж, үндэстний чадавхи болгодог хүчин зүйлүүдийн тогтолцоо байдаг юм байна. Нийт ард түмний түгээмэл хүлээн зөвшөөрсөн соёл болж төлөвшөөгүй шинэ санааг олонхийн эсэргүүцлийг даван гарч, эрсдэл хийж, стартап компани болгон удирдан авч явдаг бизнэсийн удирдагчдын тоо нь тодорхой хэмжээнд хүрсэн цагт л инноваци үндэсний хөгжлийн чадавхи, бахархал болдгийг олж мэдлээ. Гэхдээ инновацийг хөгжүүлдэг хүчин зүйлийн тогтолцоог төлөвшүүлж, дэлхийн ертөнцийг орвонгоор эргүүлж чадах гайхамшгийг бүтээж байгаа тэр бүлэг хүмүүс уламжлалт салбарууд болон түүнд ажилладаг хүмүүстэй ололт амжилтынхаа үр шимийг хуваалцдаг соёлыг бүрдүүлж жирийн хүмүүст байнга ойлгуулж, мэдрүүлж байх хэрэгтэй юм байна. Тухайлбал, Израилийн үсчид Хятадын үсчдээс хамаагүй их орлоготой байдаг. Тэгвэл Израилийн үсчид яагаад ийм их орлоготой байдаг вэ гэсэн асуулт тавихад, Израилийн шинжлэх ухаан технологийн хөгжил, инновацийн хөгжлийн үр шимийг Израильын үсчин хүртэл хүртэж байна гэж тайлбарласан юм.

 Израилийн өндөр технологийн бизнэсийн удирдагч болоод шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний салбарт ажиллаж байгаа эрдэмтэд асар хүчирхэг болж чадсан. Гэтэл эдгээр хүмүүс нь ийм цөөхөн. Үнэхээр биширмээр юм. Израильд шинжлэх ухааны салбарын хөгжил, инновацийн хөгжлөөс гарч байгаа үр шимийг хүртдэггүй аж үйлдвэрийн салбар, хувь хүн, гэр бүл, нийгмийн давхарга гэж нэг ч байхгүй. Хүн төрөлхтний мэдлэгийн хөгжлийн түүхээс харвал Израилийг инновацийн үндэстэн гэж нэрлэж байгаа нь эцэстээ шинжлэх ухаан, инновацийн хөгжлөөс Израиль улс бүх нийтээрээ шимийг хүртэж байгааг нотолж байна гэж бид үзсэн юм.

 Хүний түүхэнд өөр хэн нэгэн  бүтээсэн шинэ мэдлэгийн үр шимийг Хятад хүн болгон хүртсээр ирсэн, хүртсээр байгаа, хүртсээр ч байх болно, цаашид үүнийг үндэсний соёл болгон төлөвшүүлэх шаардлагатай байгааг сайтар ухаарсан юм. Хятадууд бид, Ньютоны бүтээсэн мэдлэгийн үр шимийг өнөөдөр ч хүртсээр байна. Цаашид ч хүртэнэ. Бид Эйнштэйний бүтээсэн мэдлэгийн шимийг бас л хүртсээр байх болно. Хятад үндэстэн хэдийгээр нэхмэлийн машин, уурын хөдөлгүүр, төмөр зам, онгоц, телеграм, телефон утас, интэрнэтийг шууд бүтээгээгүй боловч эдгээрийн үр шимийг маргаангүй хүртэж байгаа. Аливаа үндэстэн хөгжин дэвжихийн тулд шинэ мэдлэгийг үйлдвэрлэх, түүнийг ажлын байр, цалин орлого, эрүүл мэнд нийгмийн даатгал, цаашлаад үндэсний эдийн засгийн суурь болгож хөгжүүлэх инновацийн иж бүрэн хүчин зүйл байхгүй бол бий болгож, байвал хөгжүүлж, тогтолцооны төвшинд цогцлоон байгуулах явдлыг үндэстний соёл болгох хэрэгтэй юм. Ингэхдээ инновацийн үр өгөөжийг үндэсний эдийн засгийн хөгжлийн тогтолцооны хөдөлгүүр буюу амин сүнс болгох хэрэгтэй. Үүний үр дүнд цэвэрлэгч, үсчин, хэн ч байсан инновацийн үр шимийг хүртэх нь тодорхой бөгөөд тэдгээр инноваци хийж байгаа хүмүүсээ дэмжиж, уг соёлыг үндэсний ухамсар болгох хэрэгтэй гэдийг ухаарсан юм.

 Өнөөдөр дэлхий дахинд еврэй үндэстний хийж бүтээсэн гайхамшгийг магтан дуулж, хүлээн зөвшөөрч, тэдгээр еврэй хүмүүсийн бүтээсэн гайхамшгийн үр шимийг хүртэж яваадаа баярлаж байна. Еврэй үндэстэн түүхэндээ байнга бусдаар хүндлүүлж яваагүй шүү дээ, дэлхийн 2-р дайны үед 6 сая еврэй хүн хүний бус аргаар хядуулсан. Өнөөдрийн олсон амжилтыг нь эргэцүүлж үзвэл, Израилийг үүсгэн байгуулах анхны санаа нь Еврэйн ционизм буюу эрх чөлөөний өчүүхэн нэг санаанаас л эхэлсэн шүү дээ. Тэр нь юу байсан бэ гэвэл Еврэй хүмүүс өөрийн гэсэн төрөө байгуулж, өөрийн газар шороон дээр эрх чөлөөтэйгөөр амьдрах гэсэн санаа байсан. Израилийн төр байгуулагдсаны дараа цөөхөн хэдэн төрийн, нийгмийн, бизнэсийн, шинжлэх ухааны удирдагчид, амьдралаа авч явж чадахааргүй болсон өөрийн ахан дүүсээ гэр оронтой, амьдрах амьдралтай, хийж бүтээх зүйлтэй болгох хүсэл эрмэлзлээ биелүүлсэнээр өнөөдрийн дэлхийн гайхамшиг болсон стартап үндэстэн буюу инновацийн үндэстнийг бүтээж чадсан байна.

Үүнээс үзвэл, нэг үндэстэн, нэг ард түмэн хүслээ тодорхойлж, хамтдаа сайн сайхныг эдлэх эрмэлзлээр хүчин чармайваас хүн төрөлхтний гайхамшгийг бүтээж болдог. Энэ дүрэм АНУ-гийн Силикон Валлэйд ч мөн тодхон ажиглагддаг.

 ИЗРАИЛЬ ҮНДЭСТЭН ИННОВАЦИ ХИЙХ ГАРАМГАЙ ЧАДВАРТАЙ БАЙГААГИЙН НУУЦ НЬ ХҮНИЙГ ХЭН БОЛГОХ, ЯМАР ХҮН БОЛГОХЫГ ШИЙДДЭГ БОЛОВСРОЛД НЬ Л БАЙДАГ БАЙНА.

Израилийн боловсролын тогтолцоо нь бусад улс орны боловсролын тогтолцооноос тэнгэр газрын зөрүүтэй байдаг гэдгийг энэ удаагийн айлчлалаар ухамсарлалаа. Бидний баг IDC гэдэг бизнэсийн сургууль дээр очиход өндөр цол зэрэгтэй раббиг (Еврэй шашны лам) урьж бидэнд лекц уншуулсан юм. Энэ раббигийн тависан илтгэлийн нэр нь "Боловсрол яаж Израилийн түүхэн гайхамшгийг бүтээсэн бэ?" гэсэн сэдэв байлаа. Илтгэгч рабби цөөхөн хэдэн слайд бэлдэн ирж, бидэнд илтгэлээ тавьсан юм. 

 Тэр Еврэй шашны лам хэлэхдээ, Еврэй хүн болж төрсөн хэн ч бай нялх балчраасаа 2 номын хүмүүжлийг заавал хүртсэн байдаг. Нэг нь Хэбрү хэлэн дээрх Torah, нөгөө нэг нь Talmud байдаг юм.  Талмудыг 2000 гаруй жилийн өмнөөс үеэс үед Еврэй хүн болгонд зааж сургадаг. Тус ном нь 2 сая 500 мянган үгтэй маш зузаан ном байдаг. Үүнд Еврэй үндэстний оюуны гайхамшгийг үлгэр хэлбэрээр бичиж үлдээсэн байдаг. Тэр Еврэй шашны лам хэлэхдээ, Еврэй хүн бүр нялх цагаасаа энэ 2 номыг өөрийн биеэс салгахгүй нэг насаараа дахин давтан суралцаж, судалдаг юм гэсэн.  ЕВРЭЙ ХҮҮХЭД БҮРИЙН ЭЭЖИЙН НЭГДҮГЭЭР ХАРИУЦЛАГА БОЛ ХҮҮХДЭЭ САЙН БОЛОВСРОЛТОЙ БОЛГОХ, ЭМЭЭ НАР НЬ АЧ ЗЭЭ НАРАА БАС САЙН БОЛОВСРОЛТОЙ БОЛГОХ АРИУН ҮҮРЭГТЭЙ БАЙДАГ.  Тиймээс боловсрол бол Еврэй эмэгтэй хүний хамгийн тэнгэрлэг, татгалзаж болохгүй хөдөлмөр байдаг. Еврэй гэр бүлийн боловсрол бол ямар ч түүхийн нугалаанд зогсоогүй тасралтгүй үргэлжилсээр ирсэн. Тэгвэл нэг настай Еврэй хүүхдийг яаж боловсролтой болгох вэ гэвэл Torah болон Talmud гэсэн 2 номыг ээж болон эмээ нь ээлжлэн ярьж өгч, тайлбар хийдэг. Еврэй хүүхэд нэг наснаасаа таван насны хооронд энэ 2 номонд орсон бүх үлгэрийг сонсож дуусгаад, өөрөө ярьж бас тайлбар хийж шүүмжилж чаддаг чадвартай болгодог. Үүний дараа 5 настай охид болон банди нарыг раббид хүргэж өгч тус 2 номд гүнзгийрэн суралцдаг юм. Раббигийн гарт ирсэн анхны өдөр хүүхэд бүр хамгийн шинэ хувцсаа өмсөж ирсэн байх ёстой бөгөөд рабби нарын сургалт эхэлсэн эхний өдөр хүүхдэд "СУРАЛЦАНА ГЭДЭГ БОЛ ЖАРГАЛ ШҮҮ" гэдгийг л ойлгуулдаг. Раббигийн сургалтад анх ирсэн 5 настай хүүхдүүдийг бусад хүүхдүүд халуун дотноор хүлээн авч, хамтдаа шинийг олж мэдэж, хамтдаа жаргалд хүрнэ дээ гэж ойлгуулдаг.

 Түүний дараа эхний хичээлд хүүхдүүдэд цагаан толгой заадаг. Ингэхдээ цэвэрхэн чулуун хавтан дээр зөгийн балаар бичиж сурдаг. Тэгээд бичиж буй балаа хүүхдүүд эргээд долойж болдог. Эсвэл цагаан толгойгоо бичиж эхлэхээс нь өмнө чихэр өгдөг.  ЭНЭ ЮУГ ХЭЛЖ БАЙНА ВЭ ГЭВЭЛ ХҮҮХДҮҮДЭД БАГА БАЛЧИРААС НЬ СУРАЛЦАНА ГЭДЭГ ЗӨГИЙН БАЛ ШИГ ДЭНДҮҮ АМТТАЙ ШҮҮ ГЭДГИЙГ ОЙЛГУУЛАХ, ТӨЛӨВШҮҮЛЭХ ЗОРИЛГОТОЙ АЖ. Тэр рабби үргэлжлэн ярихдаа, цагаан толгой сурч, холбож бичин өгүүлбэр бичиж чадах хүртэл нь чихэр өгдөг ба үүний дараа Еврэй хүүхдүүдэд тэгш эрхтэйгээр суралцахын чухлыг ойлгуулдаг. Жишээ нь нэг хүүхдийн уншсан зүйлийг өөр нэгэн хүүхэд тайлбарлах замаар харилцан нэгнийгээ ээлжлэн сонсож, хамтдаа ойлгож авдаг байна. Үүнээс гадна рабби нар хүүхдүүдийг Ехүват (Еврэйн Тэнгэр) болон Библид хэрхэн асуулт тавьж, эргэлзэх ухамсрыг хөгжүүлдэг. Тиймээс Еврэй хүмүүс үүгээр дамжин шүүмжлэлт сэтгэлгээний боловсролтой болох соёлыг багаас нь төлөвшүүлдэг. Рабби нар хэлэхдээ, лам нарын хэлсэн бүхэн үнэн биш шүү, цээжилж болохгүй шүү гэж эргэлзэх дадалтай байхын чухлыг хүүхдүүдэд дахин дахин хэлж өгдөг. ЕВРЭЙ ХҮНИЙ ОЮУНЫ ГАЙХАМШИГ БОЛ НЯЛХ БАГААС НЬ ТӨЛӨВШҮҮЛСӨН ШҮҮМЖЛЭЛТЭЙГЭЭР АСУУДАЛД ХАНДАХ УХАМСАРТ НЬ БАЙДАГ ЮМ ШҮҮ гэж сануулснаар илтгэл дууссан. Бидэнд илтгэл тавьсан хоёр дахь хүн бол 2004 онд химээр Нобелийн шагнал авсан  Aaron Ciechanover-н илтгэл байлаа. Тэр хүн илтгэлээ ийн эхлүүлсэн юм.

Миний ээж намайг нялх байх цагаас ингэж сургасан юм. "Урсаж байгаа голд чи орвол нэг бол урсгал дагаад явна, нэг бол урсгал сөрнө. Гэхдээ миний хүү үүрд урсгал сөрж явах хэрэгтэй шүү" гэж хэлдэг байсан. Энэ нь миний нэг насны амьдралын соёл болж төлөвшсөн. Ээжийн минь захисан 2 дахь сургамж: "хүмүүсийн болохгүй гэсэн зүйлийг чи л болгоно гэж хийвэл эсрэгээрээ амар байдаг шүү." Намайг бага байхад сургуулиа тараад гэртээ харих үед ээж надаас сургууль дээр нь юу заасан бэ гэж асуудагггүй, юу сурсан бэ асуудаггүй, онц авсан уу гэж хэзээ ч асуудаггүй байсан. Харин ээж минь "өнөөдөр чи ямар асуулт тависан бэ, чи гоё асуулт тавьж чадав уу" гэж байнга асуудаг байлаа. Энэ 2 асуулт бол миний амьдралын хамгийн юугаар ч сольж болохгүй эрдэнэ байсан.

Еврэй хүний боловсрол бол хүүхэд нялх байхаас нь өөрөө өөрийн оюунаа хөгжүүлэх болохоос биш номлох, зарлигдах биш. Еврэй хүүхдийг хар багаас нь аливаад сониуч байх, асуултад хариулт авах, хариултыг эргэлзэж асууж сурах нь цэцэн хүн болж төлөвших нууц юм гэж сургаж өсгөдөг. Еврэй хүний үүрд баримталдаг нэгэн зарчим байдаг: Эх орныг чинь хүн дээрэмдэж авч болно. Эд хөрөнгө, мөнгийг чинь хүн аваад явчихаж болно. Чиний мэдсэн мэдлэгийг хэн ч чамаас булааж чадахгүй, чамаас аваад явчихаж чадахгүй гэж.

Еврэй хүний бас нэгэн боловсролын нууц бол ямар ч капиталаар хүн-капиталыг (Human Capital) сольж болохгүй. Хүн-капитал бол хамгийн халдаж болохгүй, юугаар ч сольж болохгүй эрдэнэ шүү гэж бага наснаас нь сургадаг хэмээн тэрээр илтгэлээ дуусгасан.

Үргэлжлэл бий....

С. ТУЛГА

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2021-04-07

    Баярлалаа

    • Зочин
    • 2021-03-10

    Үнэхээр сайхан илтгэл байна. Монголчууд бид яагаад тэднээс суралцаж болохгүй гэж? Энэ бол бидний сайн мэдэх Библи Монгол хэл дээр орчуулагдсан. Тооройн ном гэдэг нь Библийн эхний 5 номыг хэлдэг тэнд Дэлхий ертөнцийн үүсгэл гарал, мөн Израйл үндэстний үүсэл, хууль, хайр, уучлал өршөөл, шийтгэл хараал гээд олон олон зүйлсийн тухай бичигдсэн байдаг.

    • Зочин
    • 2019-05-20

    Yanziin.

    • Э.Батсайхан
    • 2019-05-19

    Үнэхээр чухал нийтлэл байлаа. Амралтын өдрийг улам амт орууллаа. Уух кофенээс л илүү кайфтай байлаа. Сайтын хамт олонд болон, нийтлэлч та бүхэнд Амжилт хүсье. Нэгэн эрхмийн хэлсэн үгсийг хүргье: Монголын төлөө цохилох зүрхтэй мянга мянга залуусын оюуны үйлс бүхэн нэгэн зүгт чиглэлж илүү сайхан маргаашийг хамтдаа бүтээнэ гэдэгт итгэж явдаг даа.

    • Мөнхтуяа
    • 2019-05-19

    Маш сайхан өгүүллэг бна цааш нь уншмаар бна

    • Зочин
    • 2019-03-13

    torah, talmud gedeg 2nomiig n orchuulahad yanaa

    • Chuluun
    • 2019-02-28

    good luck

    • Баяжа
    • 2018-01-25

    Сайхан орчуулжээ. Таньд маш их баярлалааа

    • амжилт
    • 2016-11-21

    ... үргэлжлэлийг нь уншмаар байна...

    • Tului
    • 2016-08-17

    Barag 3000 jiliin terteed eh orongui bolson uls busad orond tsagaachlan amidarsan humuus amidrah gej ynz ynzaar l uzsen biz huurhiis Delhiin 2 dugaar dainii daraa joohon gazar nutagtai boloo biz palistinii gazriig deeremden gazraa joohon ergejuuleel biz tegtlee shuteed baihaar ym haana baina . Hichneen olon Palistinii gemgui nomhon ur huuhdiin amiar togolsniig bas martaj bolohgui

    • Зочин
    • 2016-08-14

    Зарим хүмүүст энэ байдаг л зүйл мэт санагдах байх.Харин багаас нь олгож байгаа энэ хүмүүжил асар үнэт зүйл гэдгийг л хүн ойлгох нь чухал.Үнэхээр мундаг ард түмэн юмаа.

    • Zochin
    • 2016-07-12

    Neg Jude aild sanamsargui tohioldloor orson yum uudneesee avahuulaad l tomoos tom nomiin san duuren nom, bas TV gui ail baisan.

    • zochin
    • 2016-07-12

    mongol chinii commented baharhaj bna. Nud ongoison uur shig chini humuus mongoloor duuren bgaasai. tegvel bid ch Israilchuud shig bj bolno. Uchir ni zuvt negniig Burkhan sonsdog, Tednii uvug deedsiin zuvt baidlaas Burkhan tedniig hairlasan.

    • Зочин
    • 2016-07-12

    Bolovsroloos iluutei tednii itgel bishrel hamgiin ih uuregtei. Burkhanaas emeedeg Burkhand itgej naiddag ni tednii hugjil tsetsegleltiin undes ni. Uchir ni tedend medleg mergen uhaan ni Burkhanaas ugugddug yum

    • Зочин
    • 2016-02-25

    Манайхан, яагаад л юм л бол хэрүүлийн чанартай юм бичдэг юм бэ? ядаж аливаа зүйлд санал бодлоо илэрхийлэхдээ соёлтой, эелдэг илэрхийлж сурахаас авахуулаад бидэнд энэ үндэстэнээс суралцах зүйл их байна даа.....

    • Жаргалсайхан
    • 2015-10-10

    Зарим сэтгэгдлийг уншаад ой гутчихлаа. Сайн зүйлээс сайхан зүйлээс суралцаач. Дэлхийн энгээр сэтгээч. 13 зуун гээд донгосох юм. Их хааны дэргэд олон гадны зөвлөх, элч төлөөлөгч нар байж тэднээс дэлхийн ертөнцийн тухай мэдээлэл авч Монгол ухаандаа тунгааж зөвхөн илд сэлмээр бус ухаанаар дэлхийд засаглал тогтоож байсан түүхэн баримт бий дээ. Түүх түүхээрээ үлдэнэ харин маргааш таныг хүлээж байгааг бүү март.

    • УНШИГЧ
    • 2015-09-23

    ционизм биш сионизм шүү АНУ-гийн Силикон Валлэйд хотын нэрийг Цахиурын хөндий гэж нэрлэдэг юм

    • ZOV
    • 2015-09-08

    UNCONSCIOUS MIND AND CONSCIOUS MIND HOYOR YAMAR YALGAA TEI ????????

    • dino
    • 2015-09-04

    Bi huuhdee urgelj uramshuulj humuujuulmeer bn. Yag uun shig....

    • dino
    • 2015-09-04

    Eniig heregjuuldeg gazar manaid baigaa boluu?

    • GEREL
    • 2015-08-21

    MONGOL HOJIYEE GEVEL MONGOL ORON D 'MONGOLIAN CENTER FOR JEWISH STUDIES' IIG TOR BAIGUULAH HEREGTEI

    • GEREL
    • 2015-08-21

    MODERN JEWISH PEOPLE 96% HUNNU AAS GARLATEI

    • GEREL
    • 2015-08-21

    UNCONSCIOUS MIND BUILDING IIG 9 NAS AAS OMNOO BUILDING HEDEG IIG JEWISH PEOPLE IIN GAIHAMSHIG

    • GEREL
    • 2015-08-21

    SINGAPORE IIM FATHER GEDEG LI KWAN YEW : BI ISRAEL BOLON JEWISH PEOPLE IIG MODEL BOLGOJI SINGAPORE IIN GAIHAMSHIG IIG BUTESEN. 5 NAS TEI JEWISH CHILD IIN MIND 500 NAS TEI OOR HUN TURLEGTEN TEI TENTSEH OYUN N CHADAL TEI . CHILD IIN 9 NASAN D TOLOVSHIDAG AUTOMAT AJILDAG UHAN IIG MASH MEDLEGTEI ,ERDEM (VIRTUES) TEI TOLOVSHUULSAN BAIDAG .

    • naran
    • 2015-08-20

    USAiin gadaadad uzuuldeg tuslamjiin guravnii hoyoriig Israil avdag.

    • Зочин
    • 2015-08-20

    S.Tulga mash ih bayarlalaa. Tsagaa zolioslon baij ene niitleliig orchuulsand.

    • Зочин
    • 2015-08-20

    Uuruu medehgui bol medej baigaa hunees duugui suraltsaach. Medehgui baij mongolchuud yamar nerelhuu yum be. Ene niitlel garah hurtel hen ch ene sedwiin talaar yariagui biz dee.

    • Зочин
    • 2015-08-19

    Odoo bas iim ym unshcan ch gesen uhaj bodohgui, !!!shuud dagaj duuraih!!! sonirholtoi baina uu? har malnuudaa!!!!!

    • Зочин
    • 2015-08-19

    Odoo bas iim ym unshcan ch gesen uhaj bodohgui, !!!shuud dagaj duuraih!!! sonirholtoi baina uu? har malnuudaa!!!!!

    • Зочин
    • 2015-08-19

    Ta nar iimhen ym bodchihoj chaddaggui ymy! Innovation hiihed turiin oroltsoo, orchin nuhtsul chuhal shvde. Zgr gertee suuj bga huniig innovation hii geed hiigdchihdeggui ym. Uursduu bod uursduu setge malnuudaa

    • Зочин
    • 2015-08-18

    ih heregtei zuil bichsen baina. manai uls endees ni suraltsaad adilhan bj yagad boldguin be

    • Зочин
    • 2015-08-18

    ЗӨВ ШҮҮ

    • MGL
    • 2015-08-18

    goy niitlel bna urgeljleliig ni zaaval oruulaarai )))

    • M.N
    • 2015-08-17

    Onoodryb manai niigemd-ger buluuded ene saihan niitlel yag tsagaa oljee. Orchuulan tavisand gunee talarhaj baina. Mash cain baina. Ene orchuulgaa hun burin unshdag sonin hevleluuded ogvol yasan yum be? web hushed zaluuchuudyn huudasnuudad bas oruulah heregtei yum baina daa.

    • Батсайхан
    • 2015-08-17

    Сайн байна уу? Сонирхолтой нийтлэл бичсэн таньд маш их баярлалаа. Би Еврэй үндэстнээр их бахархдаг аа, тэднээс суралцах зүйлс Монгол залуу хүн надад их байгааг мэдэрч байна. Хэрэв боломжтой бол таньтай холбогдож биечлэн уулзаж болох уу? Миний утас 99600071, [email protected] Энэ миний электрон хаяг. Би таньтай холбогдохыг хүсч байна.

arrow icon