Шинэ оюутнуудын хувьд шинэ сургуульд орж, шинэ хамт олонтой болж, шинэ газар дасан зохицоно гэдэг бас нэг талаар амаргүй даваа. Тиймээс оюутнууддаа тэр үеийг даван туулахад нь хамт байж, тусалж "найз" болж чадах номуудыг санал болгож байна.
1. Б.Мөнгөнтуяа “Бэрхшээл ба боломж”
Надад ч мөн анх оюутан болж байх тэр үед бүх зүйл шинэхэн хэсэгтээ л дасан зохицохгүй хэцүү байсан. Тэр үед тулж боссон ганц хүч маань миний зорилго мөрөөдөл хүсэл тэмүүлэл байсан. Бэрхшээл зовлон хүнд хэцүү үеийг даван туулах нэг арга замыг зорилгодоо хүрэхийг хүссэн халуун сэтгэл, хүсэл эрмэлзэл гэж хувьдаа боддог. Тиймээс залуучууддаа зохиолч Б.Мөнгөнтуяагийн “Бэрхшээл ба боломж” номыг ширээний номоо болгоосой хэмээн зөвлөж байна. Зохиолч энэ номоо эхлүүлэхдээ “Намайг ядуурлын ангалаас амжилтын оргилд хүргэсэн нууц” хэмээжээ. Энэ номонд хүнд хэцүү цаг үеийг ялан дийлэх нууц бол зорилготой байх гэжээ. Зохиолын эхлэл хэсэгт “Ихэнх хүмүүсийн зорилгодоо хүрдэггүй шалтгаан нь тэд хэзээ ч зорилгоо тодорхойлдоггүйд байдаг
, эсвэл хэзээ ч хийж бүтээхэд боломжтой эсэх талаас нь харддаггүй . Ялагчид хаашаа явж буйгаа, юу хийхээр төлөвлөж байгаа, хэрхэн түүндээ хүрэх тухайгаа хэлж чаддаг
” хэмээн ишлэл оруулжээ. Тиймээс магадгүй таньд шинээр оюутан болж ирээд ганцаардсан, хэцүү санагдсан хүнд үе тохиолдох юм бол энэ номыг уншаад өөрийнхөө зорилгыг эргээд нэг бодоод үзээрэй, эсвэл энэ номоор дамжуулааад шинэ хүсэл мөрөөдөл зорилгоо олоосой гэж хүсэж байна.
2. Шоин Коби “ Амьдралдаа гаргаж болох хамгийн чухал шийдвэр”
Магадгүй та сургуулиа буруу сонгосон, эцэг эх ар гэрийн асуудлаас болоод өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр биш өөр шалтгаанаар энэ сургуульдаа орж ирсэн бол танд зохиолч Шоин Кобигийн “Амьдралдаа гаргаж болох хамгийн чухал шийдвэр” номыг санал болгож байна. Хүн бүр хожмын ирээдүйгээ бүтээж, аль эсвэл нурааж ч болох чухал шийдвэрийг гаргах хэрэгтэй болдог. Та энэ номыг уншснаар хүний амьдралд тохиолддог томоохон шийдвэр, сонголтуудыг зөв гаргах нэг алхамд суралцаж, эсвэл магадгүй буруу сонголт хийсэн бол яг одоо тэр замаасаа буцах боломжийг олгоно. Мөн амьдрал ямар байх нь таны сонголтоос хамаардаг төдийгүй илүү гэгээлэг ирээдүйг бүтээхийн тулд өнөөдөр ямар сонголт хийх ёстойг энэ ном таньд зааж өгөх болно.
- Стефен Р.Коби “Үр бүтээлтэй хүмүүсийн 7 дадал” “Үр бүтээлтэй хүмүүсийн 7 хэвшил”
Гэхдээ танд ганцхан зөв шийдвэр, зорилгодоо хүрэх халуун хүсэл эрмэлзэл байлаа гээд бас амжилтад хүрэхэд сөөм дутна. Зөв шийдвэр, зорилго бол хоолны зөвхөн үндсэн жор
Харин үүний дээр хачир болох хичээл зүтгэлийг нэмэх хэрэгтэй. Энэ талаар зохиолч Стефен Р.Кобигийн бичсэн 20-р зууны менежментийн шилдэг номоор шалгарсан “Үр бүтээлтэй хүмүүсийн 7 дадал” “Үр бүтээлтэй хүмүүсийн 7 хэвшил” цувралыг ширээний номоо болгохыг танд зөвлөж байна. Энэхүү номонд хичээл зүтгэл нь юуг бий болгодог. Сайн дадал, зуршилтай байснаар хэрхэн амжилтад хүрч болох тухай нууц жоруудыг танилцуулжээ. Тухайлбал, зохиолын дунд хэсэгт “Бид өөрсдийн юуг байнга хийж байгаагаар хэн бэ гэдэг нь илэрхийлэгдэнэ. Төгс боловсронгуй байна гэдэг нь үйлдэл бус харин дадал юм
” хэмээн Аристотелийн хэлсэн үгээр эш зүүн оруулжээ.
4. Б.Энх-Амгалан “Өглөөний хүн-2”
Үүний дараагаар оюутан залуустаа санал болгох бас нэг ном бол зохиолч Б.Энх-Амгалангийн “Өглөөний хүн” зохиол. Амжилтад хүрэхийн бас нэг нууц бол яахын аргагүй цаг зарцуулалт. Тус номонд цаг хугацааг хэрхэн үр бүтээлтэй зөв зарцуулах, зөв ашиглах аргуудыг зааж хэрхэн өглөөний хүн болох талаар бичжээ. Гэхдээ зөвхөн нойроо хугасалж өглөө эрт босох бус өглөөгөөр эхэлсэн тэр өдрийн 24 цагийг хэрхэн үр бүтээмжтэй өнгөрүүлэх талаар сонирхолтой санаануудыг тусгажээ.
5. Дейл Карнеги “Илтгэх урлагийн нууц жор”
Оюутнуудад тохиолддог хамгийн түгээмэл бэрхшээлүүдийн нэг бол илтгэх чадваргүйгээс өөртөө итгэлгүй болж бусадтай харилцах харилцаа цаашлаад хичээл сурлагын дүнд мөн сөргөөр нөлөөлөх тохиолдол цөөнгүй байдаг. Тэгвэл энэ үед яах вэ. Та зохиолч Дейл Карнегигийн “Илтгэх урлагийн нууц жор” номыг нэг удаа уншаад үзээрэй. Номын гол агуулгыг зохиолч “Илтгэх урлагт амжилт гаргахад нэн шаардлагатай чухал хүчин зүйлс нь таны дүр төрх болон дуу хоолой гэх мэт махбодийн чадамж огтхон ч биш юм. Мөн таны логик сэтгэлгээ бодол гэх мэт оюуны бяд шаардсан чадамж ч биш. Харин гол зүйл нь “сэтгэл”. Хэрэвхийж буй зүйлдээ чин сэтгэлээсээ хандаж чадвал таны хэлсэн цор ганц үг ч тэнгэр газрыг, доргиох хүчтэй
" гээд илтгэх урлагийн нууц жоруудыг танилцуулсан байна.
6. Т.Бадамзул “Амжилтын тарни”
“Яаж дотроо нуугдаж буй аугаа хүнийг дуудан гаргаж үргэлж мөрөөдөж биелүүлэхийг хүсч байсан зүйлдээ хамгийн дөт замаар хурдан хүрэх вэ”
Энэхүү номд өөрийгөө танин мэдэх арга хийгээд, өөрийгөө хэрхэн өөрчилж шинэ хүн болгох вэ, хүнд хэцүү бэрхшээл зовлонг амжилт болгон хувиргаж болох арга, санхүүгийн бэрхшээлийг хэрхэн даван туулах вэ гэхчлэн оюутан залуучуудад хамгийн чухал асуултуудад хариулт өгч чадах амьдралын чухал зөвлөмжүүдийг нэгтгэжээ.
7.Жон Максвэл “Хандлагын хүч"
Түүнчлэн оюутан залуучууддаа амжилттай сурч, хүсэл мөрөөдлөө биелүүлж өөрийн амьдралдаа баялагийг бүтээсэн, нийгэмдээ тодорхой үнэ цэнтэй амьдрахад нь хамгийн ихээр нөлөөлдөг чухал зүйлийг нэг болох хувь хүний хандлага ямар байх ёстой талаар, эерэг хандлагатай байснаар юуг өөрчилж болдог тухай бичсэн Жон Максвэл “Хандлагын хүч” номыг санал болгож байна. Номын эхлэл хэсэгт “Хүмүүсийн хооронд өчүүхэн ялгаа байдаг. Энэхүү өчүүхэн ялгаа нь том ялгааг үүсгэдэг. Өчүүхэн ялгаа нь хандлага бол, том ялгаа нь хандлага өөдрөг байх эсэхээс шалтгаалж бий болдог” гэжээ. Түүнчлэн тус номонд хандлага гэдэг хамгийн чухал зүйл гэдгийг батлан харуулаад зогсохгүй хандлагаар амьдралыг өөрчилж болдог тухай сургасан байна.
8. Лейл Лаундес “Ичимхий зан минь баяртай”
Шинээр сургуульд элсэн орж байгаа тэр дундаа хөдөө орон нутгаас ирсэн залуучуудын хувьд ичимхий зан хэсэгтээ л зовоодог. Бас төрөлхийн ичимхий хүн гэж бас бий.
Ичимхий зангаасаа болж бусдад өөрийгөө сайн ойлгуулж чадахгүй, түүнээс үүдэн сурлагын дүн найз нөхдийн хүрээлэл гээд энэ нь олон зүйлд сөргөөр нөлөлөх тал бий. Тэгвэл ичингүйрлээс гарах шинжлэх ухаанаар батлагдсан 85 аргыг зохиолч Лейл Лаундес “Ичимхий зан минь баяртай” номдоо дурджээ. Тиймээс хэрвээ та ичимхий бүрэг зангаасаа болоод өөртөө итгэлгүй байдаг бол тус номыг уншаад амьдралдаа нэгэн шинэ хүнийг бүтээгээрэй.
9. Дейл Карнеги “Цахим эринд найз нөхдөө хэрхэн өөртөө татаж бусдад нөлөөлөх вэ”
Оюутан болж, эсвэл анги дэвшиж өөр хамт олонтой болно гэдэг нэг талаар шинэ найз нөхөдтэй болох боломж мөн ч нөгөөтэйгээр жинхэнэ хамтрагч, сайн найзтай болно гэдэг бас л амаргүй даваа. Тэр хэрээрээ найзаа зөв сонгох юм бол таны амьдралд олон талын эерэг үр дүнг авчирна. Тиймээс танд зохиолч Дейл Карнегигийн “Цахим эринд найз нөхдөө хэрхэн өөртөө татаж бусдад нөлөөлөх вэ” номыг санал болгож байна. Энэ номонд бусадтай харилцах харилцааны алтан дүрмүүдийг нэгтгэн бичжээ. Тэгэхдээ номд нэг л санааг онцгойлон гаргасан бөгөөд тэр нь өөрийгөө хүнд ойлгуулахаас илүүтэй бусдыг түрүүлж сонсож, түрүүлж ойлгох хэрэгтэйг чухалчилжээ. Зохиолч “ Хэрвээ та шинэ найзтай болох гэж байгаа бол эхлээд тэр хүнийг танихад 2 сарын хугацааг зарцуулах хэрэгтэй
г онцлоод ингэснээр та өөрийгөө бусдад таньж мэдүүлэхээр хичээсэн хоёр жилд ч олж чадахааргүй олон шинэ найз нөхөдтэй болно. Хамгийн эхлээд бусад хүмүүс таныг сонирхоно гэж бодож үзэхээс өмнө бусдыг сонирхож эхлэх хэрэгтэй” гэхчлэн сонирхолтой зөвлөмжүүдийг дурджээ.
10. И Жон Сон “Алсыг зоривол ханьсаж яв”
Монгол зүйр үгэнд нэг ийм үг бий. Хурдан явъя гэвэл ганцаараа яв, хол явъя гэвэл хамтдаа яв. Өөрөөр хэлбэл таны амьдралын зорилго хүсэл мөрөөдөл төлөвлөсөн зүйл хэр их, хэр том байна гэдгээс хамааран хамтрахын асуудал гарч ирнэ. Өөрөөр хэлбэл та хэр холын зорилготой, хэр алс холыг зорихоос таны хамтрагчид тэр хэрээрээ маш чухал. Тийм ч учраас зохиолч И Жон Сон “Алсыг зоривол ханьсаж яв” номондоо 20 гаруй жилийн турш гурван сая хүнтэй уулзаж учирсан үр дүн, ойлгож ухаарсан амьдралын мэдлэгээ хуваалцан мөн ямар хүн бусдыг өөрийнхөө талд оруулж чаддаг нууцуудыг бичжээ. Зохиолын гол санаа нь ганцаараа явсан хүн хэзээ ч хол явж чадахгүй тухай өгүүлжээ. Тиймээс та энэ номыг уншсанаар хамт гэдэг үгийн утгыг ухаараад зогсохгүй, хамтдаа явсан зам хичнээн хол амжилтад хүргэдгийг ойлгож болох юм байна.
Сэтгэгдэл бичих