Геополитикийн шинжилгээний "Stratfor" компанийг үүсгэн байгуулагч Жорж Фридманы Адольф Хитлерийн дэлхийд үлдээсэн хамгийн том өв АНУ болох тухай нийтлэлийг нь орчуулан хүргэж байна.
Би өнөөдөр санаандгүй тохиолдлоор Австри-Германы хилийн шугамд байрладаг нэгэн байшинд ирээд байна. Ингээд харахад энгийн л нэг байшин боловч эндэх бол одоогоос 76 жилийн өмнөх түүхэн үйл явдал буюу дэлхийн 2-р дайны тухай, мөн Адольф Хитлерийн тухай мэдэж болох цор ганц газар билээ. Учир нь энэ байшинд Адольф Хитлер амьдарч байсан юм. Тэрээр энд олон алдартантай уулзаж, дайны цагийн олон чухал шийдвэрийг гаргаж байсан. Харин өнөөдөр дэлхийн 2-р дайн эхэлсний 76 жилийн ой тохиож байна. 1939 оны 9 дүгээр сарын 1-ны өдөр, яг л энэ газарт амьдарч байсан хүний амьдралыг, чухам яг хэн байсан бэ гэдгийг нь мэдэх туйлын их хүсэл миний дотор төрж байна.
Хитлер болон түүний гаргасан шийдвэрүүд 76 жилийн дараах өнөөдрийн энэ дэлхийн өөрчлөлтөд ямар хувь нэмэр оруулсныг олж мэдэх хэрэгтэй мэт санагдана. Хариулахад амархан асуулт биш хэдий ч бид Адольф Хитлер гэж хэн байсныг мэдэж авах хэрэгтэй. Одоо бол миний санаанд түүний хаа хамаагүй хийж чадсан олон гэмт хэрэг нь л орж ирж байна. Түүний гэмийг няцаах боломжгүй, мартахад ч хэцүү. Гэхдээ Хитлерийн үйлдсэн гэмт хэрэг ёс зүйн их хичээл зааж өгснөөс бусдаар дэлхийн соёл иргэншил, өнөөгийн нөхцөл байдалд тийм ч гүнзгий ул мөр үлдээгээгүй юм. Өөр ямар өв түүнээс үлдэв, тэгээд?
Хитлер Европыг хэрхэн өөрчилсэн бэ?
Хитлерийн Польш руу довтлох шийдвэрийн үр дүнд дэлхий хэрхэн өөрчлөгдсөн бэ? Эхний зорилт нь мэдээж дэлхийд давамгайлсан Европын ноёрхлыг устгахад оршиж байлаа. Дайн дууссанаас хойш 15 жилийн дотор Их Британи, Франц, Бельги, Нидерланд зэрэг Европын хүчирхэг эзэнт гүрнүүд унаж, цөөн хэд нь дэлхийд ноёрхож үлдсэн билээ. Хуучны том хүчнүүд тэсэж үлдэхийн тулд олон янзын хагас дутуу, үлбэгэр оролдлого хийсэн ч дайны дараах дэлхийд эрх мэдлээ цаашид хадгалах баялаг, энерги, хүсэл тэмүүллээ шавхаж дууссан байв. Европын улсуудын хүч үлэмж суларсан нь тэр хэмжээгээр дэлхийн хүчний тэнцвэрт өөрчлөлт оруулсан
. Дайны дараа Европууд улс орноо дахин босгох ажилтай нүүр тулж ноёрхохтой манатай болов.
. Тэрнээс ч гунигтай нь асар болгоомжтой болж, жижиг том ямар ч асуудлаар Европчууд шийдвэр гаргаж чадахаа болив.
Хитлер бодлогогүй, хайхрамжгүй үйлдэл хийгээгүйсэн бол дэлхий илүү сайхан газар байж болох байсан талтай. “Нэгдсэн Вант Улс Европын эх газарт Герман улс ноёлохыг хүлээн зөвшөөрвөл Британийн эзэнт гүрнийг бүрэн бүтнээр нь үлдээнэ” гэсэн үгийг Хитлер чин сэтгэлээсээ хэлсэн гэж би боддог юм. Холбоотны улсуудыг унагахын тулд тэр Их Британитай эв найрамдалтай байхыг хүссэн. Гэвч Их Британи Хитлерийн амлалтад итгээгүйн улмаас тэд эв найрамдалтай байж чадаагүй. Эцэстээ Хитлер Берлинд амиа хорлосон бөгөөд Британийн эзэнт гүрэн ч задарсан. Эзэнт гүрэн нь нурах, яг л энэ аль аль нь үзэн яддаг үзэгдэл явагдахад Черчилийн империализм, Хитлерийн арьс өнгөөр ялгаварлах үзэл нэгэн цэгт огтлолцсон билээ.
Хитлерийн Европт үзүүлсэн өөр нэгэн нөлөө нь метафизик мэдрэмж байв. Христэд итгэдэг Европчууд шашингүй үзэлтэн болохын төлөө шашнаа орхиж байлаа. Аливаа зүйлийг нарийвчлан авч үздэг, сэтгэлгээний өндөр түвшинд хүрсэн Европчуудыг ийм байдалд хүргэсэн хүн нь дан ганц Хитлер байгаагүй. Шашны үзэл нь угаас өөр дотроосоо устаж эхэлсэн байлаа. Харин Хитлерийн хувьд Фредрих Ницще болон Ричард Вагнер гэх мэт дүрийг ашиглан бүр огцом маневр хийсэн юм. Ийнхүү Хитлер тэдний уламжлалд өөрчлөлт хийв. Түүний
“
Германы гүн ухаантнууд илүү гүн ухаж, тэндээ удаан сууж, юу юунаас ч илүү бохирдож гарч ирдэг”
гэдэг үг ч байдгийг нь би сонсож байлаа. Философичдын тухай би сайн мэдэхгүй. Гэхдээ зарим талаар философич гэмээр Хитлер Европчуудыг оюун сэтгэлгээний их өвөөс нь шашингүйжүүлж холдуулсан билээ. Наполеон нэгэнтээ Англи хүмүүсийг хязгаарлагдмал сэтгэхүй, оюун бодолтой худалдаачин хэмээн нэрлэдэг байжээ. Харин Хитлер нэг гайхмаар үр дүнд хүрч чадсан, тэр Европыг бүхэлд нь худалдаачны үндэстэн болгон хувиргасан юм.
Дайны дараа ч Европчуудын сэтгэлийн зовлон илааршаагүй, тэд амьдрах хүсэлд автсан байв. Энэ нь аж ахуйжихтай агаар нэг байлаа. Хитлер зөвхөн Христийн шашинтнуудыг шашингүй үзэлтэн болгоод зогсохгүй аливааг гүнзгий тунгаан бодохын үнэ цэнэд эргэлздэг, нэгэн цагт Напелеоны доромж утгаар хэлж асан дэлгүүрийн худалдагчид болгосон байв. Үүнийг Хитлер харсан бол өөрөө ч алмайрахаар өөрчлөлт явагджээ. Европын хамаг шилдэг оюун MBA авдаг болов.
Хитлерийн чөлөөлсөн АНУ-ын хүч
Магадгүй Хитлерийн хийсэн хамгийн чухал зүйл бол аж ахуй бүхнийг шийддэг АНУ-д хөгжлийн замаа олох
түүнийгээ тодорхойлоход нь тусалсан явдал байх. Хитлер түүнийг ялагдахад болшевизм ялна гэж үздэг байв. Харин үнэндээ түүний ялагдал Барууны Европ, Холбоотнуудын дунд тархаад буй АНУ-ын соёлын нөлөө болон АНУ-ын ялалтаар баталгаажсан билээ.
Ийнхүү Америк Европын соёлыг дахин тодорхойлж, өмнө нь би нэг бичиж байсанчлан кока-кола гэхээсээ компьютерээрээ өөрсдийн соёлыг Европ ч төдийгүй дэлхий дахинд түгээсэн. Компьютрийн соёлд метафизик ч үнэн худал ч, гоо сайхан ч нэх хүртээлгүй
. Хамгийн гол нь арга хэрэгсэл гэдэг утгаараа ажлаа хийж байх: даалгасан ажлыг хийнэ, тэгээд л үнэ цэнэ нь баталгаатай. Бодол программд шингэж, Европчуудын тунгааж, бясалгаж ирсэн соёл хойно хоцров.
Хитлер Жозеф Сталинг хүндэлдэг байсан. Тэр түүний хүн алахад ч бэлэн радикал үзлийг нь ойлгодог байлаа.
Харин АНУ-д дуртай байсангүй. Хитлер Сталинг ойлгодог ч Рузвельтыг хэзээ ч ойлгодоггүй байсан гэдэг.
Би яг одоо Берчестгаденийг хараад сууж байна. Ийм үед АНУ-ын армийн 3-р хэлтсийн явган цэргийн 7-р бүлгийг дурсахгүй байхын аргагүй. Учир нь тэд Хитлерийн гэрийг, нутгийг нь эзлэн авсан билээ. Ийнхүү тус газар нутгийг АНУ эзлэн авч, 1955 он хүртэл цэргийн зориулалтаар ашигласан юм.
Энэ бол Хитлерийн хамгийн бага хүссэн, харин хамгийн амжилттай биелүүлсэн ажил. Хитлер Америкчуудыг Европын зүрх рүү хөтөлж, Европчуудыг маш эмзэг болгож үлдээсэн. Хитлер Европчуудын өөрсдийгөө тойруулан барьсан даланг устгаж тэднийг болон ЗХУ-ыг ч бут цохисон. Харин Америкчуудыг бут цохих хэрэгтэй гэдгийг тэр төсөөлөө ч үгүй бөгөөд тухайн үедээ АНУ-ын аюулыг урдчилан уншиж чадаагүй билээ. Тиймдээ ч Берхтесгаден дахин баригдахад хүрж, өдгөө би үүнийг нь харан сууж байгаа биз ээ.
Хитлерийг бид түүний үйлдсэн асар их гэм нүглийнх нь төлөө, бас яаж ч бодсон тэрнээс ч чухал нь түүний хийсэн аян дайнаас үлдсэн дэлхийн төлөө санан дурсаж байх болно.
hetsv yum da huurhii.hran tsag
Орчуулах гэж их л цаг заваа барсан баих,ахиад наируулахгуи бол оилгоход хэцуухэн л бна