Нэгэн Вьетнам эр өөрийн фэйсбүүк хуудаснаа Их Британид анх хэрхэн дүрвэн ирж байсан тухайгаа бичжээ. Удалгүй түүний бичсэн түүх олон арван хүнд хүрсэн байна. Тэрээр Вьетнамын дайны дараа улсад нь нүүрлэсэн ядуурал, хавчлагаас зугтсан “завины хүн” гэж нэрлэгддэг олон мянган дүрвэгсдийн нэг байжээ. Тэрээр одоо Вьетнамын Хо Ши Мин хотод амьдарч байгаа гэнэ.
"1984 он байсан юм. Миний ээж Вьетнамын бусад 89 дүрвэгчтэй хамт Их Британид ирэв. Нуруундаа хувцсаа үүрчихсэн, дөрвөн хүүхдээ дагуулсан миний ээж, бас бусад дүрвэгсэд ч консулын байшингийн хүмүүстэй таарсан байна. Англиар ярих боломжгүй тэрээр өнөөх хүмүүсийг дайсагнаж, арьс өнгөөр ялгаварлана хэмээн хүлээж байсан.
Гэсэн ч ийм л зүйл болсон юм.
Залуухан, ядрангуй харж зогссон нэгэн ир урагш алхан ирээд , даарсан дүрвэгсдэд цуваа тайлан өгөв. Энэ нь сайхан сэтгэлийн дохио байсан бөгөөд бусад нь ч түүнийг дагав. Дараа нь хүмүүс гэр гэр лүүгээ хэрэгцээгүй хувцсаа авчирхаар явлаа. Тэгээд удалгүй ирж дүрвэгсдэд өгсөн агаад тэднийг хоол хүнс, усаар хангасан юм.
Миний ээж энэ мөчийг хэзээ ч мартдаггүй. Ийнхүү тасралтгүй чичирч зогссон хөвгүүдээ дулаацуулах боломжтой болсон юм. Миний ах одоо ч түүнд цув өгсөн тэр дулаан сэтгэлийг санадаг бөгөөд өнөөг хүртэл зүрхэнд нь оршсоор иржээ.
Энэ бол Англи хүмүүсийн хийсэн зүйл. Англи үндэстэн бидний төлөө юу хийснийг миний гэр бүл хэзээ ч мартахгүй. Тэд биднийг орохыг зөвшөөрснөөр бид танай улсад маш ихийг эргүүлэн өгөх боломжтой болсон."
Тат Ва Лэй “Одоогийн дүрвэгсдийн нөхцөл байдлын талаар сөрөг бодолтой байгаа хүмүүст би өөрийн түүхийг хүргэхийг хүссэн. Би тэдний бодлыг өөрчилж, дүрвэгсэд муу хүмүүс биш гэдгийг ойлгуулахыг хүссэн
юм. Түүнчлэн би сайхан сэтгэлийг алдаршуулахыг хүссэн. Миний бичсэн зүйл хүмүүст маш их хүрсэн бөгөөд ердөө хоёрхон өдрийн дотор 100,000 удаа түгээгдсэн байв. Түүнчлэн маш олон хүмүүс өөрсдийн дүрвэж ирсэн түүхийг хуваалцсан байлаа.
Би удам угсаагаа үргэлжлүүлэхээр 2010 онд анх нутагтаа буцаж ирсэн. Үүнээс хойш би нааш цааш цөөн хэдэн удаа явсан ч одоо Хо Ши Мин хотын сургуульд Англи хэл зааж байна. Түүнчлэн хүүхдүүдийг англи хэл сурахад нь тусалж iPad-ын аппликейшн хөгжүүлэхээр ажиллаж байгаа. Ирэх жил би Их Британи руу явахаар төлөвлөж байна.
Британи хүмүүсийн тухай бусдад хүргэх миний цор ганц сэтгэгдэл бол “Аз жаргал гэдэг бусдыг аз жаргалтай болгох
” юм.
Үнэн үнэн. Гэхдээ бодлоготой байхгүй бол бас болохгүй. Цөөн хүн амтай манай улсын хувьд хятад цагаач ажилчид гэдэг бол үндэстэн оршин тогтнох уу үгүй юу гэдэг асуудалтай холбогдоно.