Нийтлэл 09 сарын 16, 2015

Шинжлэх ухаан: ' Өөрийн мэдэлгүй хийдэг зуршлууд биднийг сэтгэл гутралд оруулж байдаг'

Бид яагаад өдөр бүрийг аз жаргалтай, эрч хүчтэй, сэтгэл дүүрэн өнгөрүүлж чаддаггүй вэ. Учир нь бидний өөрийн мэдэлгүй хийдэг өдөр тутмын зуршлууд  биднийг сэтгэл гутралд оруулж байдаг байна.  Та бүхэндээ сэтгэлзүйн шинжлэх ухааны эрдэмтдийн судалгаагаар тогтоосон сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, таныг сэтгэл гутралд оруулж байдаг 12 зуршлыг танилцуулж байна. 

 

     1. Үргэлж газар ширтэж нуруугаа бөгтийлгөж алхах нь таны сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг

Хүн алхаж байхдаа хэрхэн биеэ авч яваа байдлаас шалтгаалан хүний сэтгэл санаанд нөлөөлж улмаар сэтгэл гутралд оруулах сөрөг үр дагаврыг бий болгодог байна. Яагаад гэж үү. Учир нь хүн нуруугаа бөгтийлгөж үргэлж газар ширтэн явах нь хүний сэтгэхүйд эерэг зүйлээдээс илүү сөрөг зүйлүүд бодогдож улмаар сэтгэл гутралд оруулдаг болохыг тогтоосон нэгэн судалгааны талаар “Behavior Therapy and Experimental Psychiatryсэтгүүлд бичжээ. Судалгаанд сэтгэлээр унасан хэсэг бүлэг хүмүүс болоод өөдрөг сэтгэлгээтэй хэсэг бүлэг хүмүүсийг хамруулсан бөгөөд сэтгэл гутралд автсан хүмүүсийн дийлэнх нь газар ширтэн нуруугаа бөхийлгөж явдаг зуршилтай байсныг тогтоожээ.  

 

  1. Зураг дардаг зуршил тань зарим талаар таны сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг

Сэтгэл зүйн шинжлэх ухааны судалгаагаар аливаа зүйлийн агшин бүрийг зургаар дарж өөртөө архивлах нь нэг талаар олон дурсамжуудыг өөртөө бий болгож байгаа хэдий ч нөгөөтэйгээр сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж улмаар хүнийг сэтгэл гутралд оруулдаг болохыг тогтоожээ. Учир нь зарим зураг таны сайхан дурсамжуудыг санагдуулдаг ч зарим зураг танд эсрэгээрээ сэтгэл гутралыг авчрах бас нэг хүчин зүйл болж байдаг байна. Тухайлбал, таны амьдралд ямар нэг хэцүү зүйл тохиолдож байсан үеийн зураг, эвсэл таны салсан найз залуу, найз охинтойгоо даруулсан зургууд дараа нь  таны сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг байна . Тиймээс та зураг дарахдаа өөрт таалагдсан сайхан дурсамжуудаа, дараа нь та хараад сэтгэл сэргэхээр зургаа хадгалах нь таныг сэтгэл санааны хувьд хүчтэй амьдрахад нөлөөлнө хэмээн сэтгэл зүйн шинжлэх ухааны эрдэмтэд зөвлөжээ.

 

  1.  Хамгийн шилдэг нь байх үедээ та сэтгэлээр унадаг

Яагаад гэж үү. Учир нь та өөрийн орчин хүрээлэлдээ хамгийн шилдэг нь байх үед таныг гадуурхах, дээрэлхэх танд атаархах хандлагууд олноор гарч харин ч таныг сэтгэлээр унагах нөхцлийг бий болгож байдаг. Дээрэлхүү зан нь зөвхөн сургууль төгсөснөөр дуусгавар болохгүй бөгөөд  АНУ-д ойролцоогоор 54 сая  ажилчид буюу  35 хувь нь дэээрэлхүү зантай байдаг бөгөөд ажлын байрны дээрэлхэх хүрээлэнд багтдаг гэсэн судалгаа гарчээ. АНУ-ын хүн амын 70 гаруй % нь ажлын байрандаа бусадтайгаа дээрэлхэж харицдаг болохыг судалгаагаар тогтоожээ.  Энэ талаар АНУ-ын анагаах ухааны доктор, Эрин K. Леонард “Сэтгэл санааны Терроризм” номондоо “Та бүхнийг чаддаг байсан ч бардам зантай байж болохгүй. Бардам зан таныг үгүй хийдэг” гэжээ

 

  1. Дасгал хийхгүй байх нь таны сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг

Та долоо хоногт 3 удаа идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх юм бол таны сэтгэлээр унах эрсдэл 19 хувиар буурдаг  болохыг JAMA сэтгэц эмгэгийн судалгаагаар тогтоожээ.

Идэвхтэй байсан хүмүүс сэтгэлээр унасан магадлал бага байхад сэтгэлээр унасан хүмүүс идэвхтэй байсан магадлал бага байдаг байна. Байнгын идэвхтэй байж дасгал хөдөлгөөн хийх нь таны оюун ухаан цаашлаад сэтгэл зүйд эерэгээр нөлөөлдөг байна.

 

  1. Ажилдаа удаан хойрго хандах нь таны сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг

Таны хийж байгаа зүйл тань уйтгартай санагдаж та ажлаа хиймээргүй санагдах үе байдаг уу. Тэгвэл та  энэ үед өөрөө ажилдаа дуртай эсэхээ шалгаад үзээрэй. Учир нь та дуртай зүйлээ хийж байгаа бол хэзээ ч уйтгартай санагдахгүй. Тиймээс та ажилдаа дуртай эсэхээ дахин нэг удаа бодож үзээрэй. Таны буруу сонголт нь таныг ажилдаа дургүй, удаан хойргой, уйтгартай болгож энэ цаашлаад таныг сэтгэл  гутралд оруулдаг байна. 

 

  1. Таны “хорт” хамтрагчид таныг сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг

Анагаах ухааны доктор, Эрин K. Леонард “Надад олон түнш байдаг. Тэднээс намайг сэтгэлээр унагах зүйлүүд маш их ирдэг. Яагаад гэвэл тэд “хорт” хамтрагчид буюу  биднээс олон зүйлийг сорж байдаг.  Тухайлбал, та тийм хүмүүстэй удаан харилцаанд байснаар өөртөө итгэх итгэлээ иддэг. Тиймээс та хамгийн ойрын хамтрагч найз нөхөд, тойрон хүрээлэгчдээ сайтар таньж  зөв сонголтыг хийх хэрэгтэй” гэжээ.  

 

  1. Сөрөг хандлага таны сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг

Замаар явж байхдаа мөрөө хавчиж бэгцийж явах, үргэлж хөмсөгөө зангидах, арьсаа үрчийлгэх нь та аливаа зүйлд үргэлж сөрөг хандлагатай байдгийг илэрхийлэх бөгөөд энэ нь улмаар таны сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг байна. Тиймээс сэтгэл зүйн ухаанд таныг ямар ч үед инээж явахыг зөвлөдөг бөгөөд инээд нь сэтгэцийн эрүүл мэндэд өндөр ач холбогдолтой ажээ. 

 

  1. Дутуу нойртой байх нь таны сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг

Нойр бол таны оюун ухаан, сэтгэл зүй гээд бүх зүйлд нөлөөлдөг. Тиймээс хамгийн түрүүнд та өөрийгөө хэр сайн унтдаг эсэхээ шалгаарай. Дутуу нойртой байх нь таныг сэтгэл гутралд оруулдаг. 

 

  1. Та өөртөө цаг гаргахгүй байх нь таны сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг

Гэртээ байхдаа, ажил дээрээ байхдаа та маш олон тойрон хүрээлэгчидтэй хамт байдаг. Энэ нь нэг талаар сайн хэрэгч нөгөө талаар та  өөртөө ганцаараа байх цаг гаргаж чаддагүй.  Та өдөрт, 7 хоногт  өөртөө  дор хаяж 10 минутыг  зарцуулж өөрийнхөө дуртай зүйлийг хийж сэтгэлээ сэргээх хэрэгтэй. Тиймээс цагийн төлөвлөгөө зөв хувиарлалт маш чухал.

 

10. Та үнэндээ хэнтэй ч ярьж чаддаггүй. Энэ нь таны сэтгэлзүйд сөргөөр нөлөөлдөг

Та гол төлөв найзуудтайгаа мессеж бичиж, фэйсбүүк болон соошил медиагаар бусадтай холбоо тогтоож харилцдаг ч тэр үед та хэзээ ч өөрийнхөө хэцүү зүйлийн талаар эсвэл амьдралд тохиолдож байгаа бэршээлүүдийнхээ тухай ярьдаггүй. Энэ нь биднийг бусадтай нүүр тулсан яриа хийхээс холдуулж тэр хэрээрээ биднийг бусадтай сэтгэлээ нээж ярилцахад хаалт болж байдаг. Бодит амьдрал дээр  бидэнд  дагалдагчдын тоо чухал биш.

 

11.Та гар утасгүй амьдарч чадахгүй байгаа нь таны сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг

Бид электрон төхөөрөмжгүй тэр дундаа гар утасгүй амьдарч чадахгүй нийгэмд амьдарч байгаа. Хэдийгээр энэ зүйлүүд нь тухайн цаг үедээ маш олон ажлыг амжуулж бидэнд томоохон туслагчийн үүргийг гүйцэтгэдэг ч эцэстээ биднийг сэтгэл гутралд оруулж, айдаст автуулах үе олон байдаг байна. Тиймээс та  7 хоногийн хагас өдрийг ч болов цахим хэрэглээгүй амралтын өдөр болгох хэрэгтэй. 

 

12. Нэг дор олон зүйлийг амжуулах нь таны сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг  

Хоол идэж байхдаа зурагтаа үзэх, ном уншиж байхдаа дуу сонсох гэхчлэн бид цаг хэмнэх зорилгоор олон ажлыг нэг дор амжуулахыг хичээдэг. Гэвч энэ нь хүний сэтгэл зүйд олон талаар сөргөөр нөлөөлж уур бухимдал, сөрөг хандлагыг бий болгодог болохыг сэтгэл зүйн ухааны эрдэмтэд судалгаагаар тогтоожээ.

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon