АНУ-ын Шикаго хотын МкДональдс түргэн хоолны сүлжээ рестораны ажилтан залуу үйлчилгээний оргил цаг байсан ч ажлаа түр орхиж, хөгжлийн бэрхшээлтэй настай хүнд тусалсан тухай фэйсбүүк тэмдэглэл олон нийтийн сүлжээгээр 300 мянга гаруй удаа дахин түгээгдсэн хит болоод байна. Фэйсбүүкийн хэрэглэгч Д.Карреро зургийг авч, өөрийн хуудаснаа оруулсан уг тэмдэглэлийг ойролцоогоор 1 сая орчим хүн үзжээ.
Түүний тэмдэглэлд:
Өнөөдөр нэг зүйл хараад өөрийн эрхгүй нулимс дусаалаа. Энэрэнгүй сэтгэл моодноос гараагүй байна.
Би өнөөдөр ажил тараад МкДональдсаар хальт ороод гарсан юм. Дараалал хүлээж байх зуур түрдэг тэрэгтэй настай эрхэм кассанд дөхөж очихыг харлаа. Миний ойлгосноор тэр эрхэм манай нагац ах шиг дөрвөн мөч нь саажих эмгэг туссан бололтой.
Өвөө касс бичиж байсан залуугаас нэг юм эелдэгээр лавлаж харагдана, гэхдээ “надад туслаарай” гээд байгааг нь ойлгохын тулд хэд давтах хэрэг гарав. Түүнд ямар тусламж хэрэгтэй байгааг хэн ч эхлээд ойлгосонгүй. Кассчин ч хоолыг нь жижиглэж, аманд нь дөхүүлж өгөх хэрэгтэй байгааг эхлээд ойлгохгүй хэдэн зүйл асууж харагдсан.
Үнэнээ хэлэхэд би кассын залууг тусална гэж бодоогүй, нэн ялангуяа Шикагогийн үйлчилгээний оргил цагаар. Гэтэл намайг шооконд оруулсан юм болж, залуу кассаа түгжээд нэг хэсэг алга болов. ..
Өвөөгөөс холдохын тулд биш гараа угааж, бээлий өмсөхийн тулд байжээ. Би хэсэг азнаж юу болохыг хармаар байлаа, учир нь өвөө миний нагац ахтай адилхан санагдаад байв.
Кассчин гал тогооноос гарч ирээд ширээнд сууж, бургерийг жижиглэн хэрчээд өвөөг хооллож эхлэв.
Яг тэр агшинд миний нүдийг нулимс бүрхэж ирлээ. Түүний хийж буй бүхэнд талархах талархлаар миний сэтгэл дүүрч ирэв. Хүн ихтэй ресторан хэдий ч би сэтгэлээ барьж дийлээгүй.
Тэр ажилтан залуу, өвөөгийн төлөө хөгжлийн бэрхшээлтэй хүнд туслахын тулд бүх ажлаа хойш нь тавихдаа өөрт нь оноосон үүрэг хариуцлагыг хол давсан юм хийсэн. Миний үзсэн хамгийн эгэл даруу, хамгийн тусархаг сэтгэл байлаа
#гэжээ.
Seeing this today brought tears to my eyes! Compassion has NOT gone out of style.Today I made a quick stop at McDonald...
Posted by Destiny Carreno on Wednesday, September 16, 2015
ГОЁ ЮМ АА
ГОЁ ЮМ АА
bur setgel hodolchihloo