Аавваа...
Эгч дүү гурав алс газар одсон аавтайгаа утсаар ярьдаг хошин шогийг хэн хүнгүй санаж байгаа байх. Цаг үеийн амьдралын эрээн барааныг өөр өөр зан чанартай эгч дүүсийн яриагаар буулгасан шог гарааг заал дүүрэн үзэгчид шимтэн үзэж, нирхийн инээлдэж байсан нь саяхан мэт. Тухайн үед харин ч хошин шог чинь чанартай, stand-up comedy буюу шогийн мэдрэмжтэй ганцаарчилсан яриагаар хүн инээлгэчихдэг байж. Инээх тал нь ч гэнэн, цагаан байсан биз. Коопе чанаж өгнө гэж хуураад явчихсан залуугийн тухай Батсүх агсан, тэгээд Батзаяа, Чаминчулуун, Туяа... ингээд монголчууд инээлдэж эхэлсэн. Инээсээр ч байна. Энэ инээд Монголын түүхэн дэх нэг их гунигтай хамт эхэлсэн нь санамсаргүй хэрэг биш
билээ.
90-өөд онд яалаа даа, элдэв дотоод гадаад баланс, ДНБ ярьж нуршилтгүй. Талхны оочирт хүүхэд үрэгдсэн тийм цаг ирсэн. Өлсөхийн гуниг, үүнээс гадна итгэж, тэмцэж ирсэн үзэл бодлын систем нь үгүй болохын давхар гуниг. Амьдрал зохиож насанд хүрсэн өнөөдрөөс өөрийгөө оронд нь тавьж үзэхээр аав ээжийгээ өрөвдмөөр болдог билээ. Улстөр эдийн засгийн нэг том дэглэм бүхэлдээ нурсан нүргээнээс төрсөн тэр гуниг их, хүчтэй, гэнэтийн, давагдашгүй байсан хэрээрээ нэг үеийн монголчуудын психологийг хэвшүүлсэн нь нэг их хөндөгдөггүй ч тусдаа том сэдэв.
Ямар ч гэсэн үхэл амьдралын философи, сонгодог гоо сайхан ярьж байхтай манатай ард түмэнд инээд хэрэгтэй байв. Ингээд бүр сонгодог, тайз дэлгэцийн томхон уран бүтээлчид ч зах зээлийн эрэлтээ дагаад хошин шогчид болсон. Дуу хөгжмийн ертөнцөд Сараа, Харанга зэрэг соц үеэс гараагаа эхэлсэн томчууд дээр нэмээд Камертон, Никитон, Спаик, Эмошн төрж, шинэ түүхийн соёлын бэлэг тэмдэг, үлгэр дуурайл болов. Цагийн хүрд эргэсээр Icetop, Digital, Монтарэп... эцэг эх нь талхны төлөө байлдаж эзэнгүй шахуу өссөн 80-аад оны хүүхдүүд өөрсдийн урлагаа олж хипхоп, рэп урсгал шинээр бие даасан томхон салбар болж гарч ирлээ. Дээр нь илгээлтээр хөдөө явчихаад эргээд хотод орж ирж хоёрдмол аидинтитэй болсон бүлгийхэн дунд санах л юм даа чамайгаа хэмээн сэтгэлд хүртэл дуулсан СУИС-ын хоёр оюутан цочир од болж, Эрдэнэбат, Түвшинтөгс нараас өөр идэр залууст ч энэ талбарт боломж байгааг нээж харуулснаар зохиолын дууны жижиг том оддын эрин эхэлсэн. Хоёр Мөнх, хоёр Эрдэнэ золгоод хөшчихдөг болсон үндэсний бөхийн дэвжээнээ хожим нэгнийгөө бөлдөгддөг нь харамсалтайгаас биш уран барилдаан, бие хаа, зүс царай тэгш А.Сүхбат тэргүүтэй 6 заан зэрэг гарч ирж, эстрад, хошин шогтой эн тэнцүү үзэгч булаалдах нэг салбар мэндэллээ. Дээр нь сумо нэмэгдэв. Бүр дараа нь бүгдийг нь бут цохисон олимпын аваргатай болов.
Ингээд монголчууд хоёр бүлэг болов. Нэг хэсэг нь дуулах, барилдах, хошигнохын аль нэгд хүчээ үзэх, нөгөө хэсэг нь үзэж баясах
. Төр ч энэ хоёр ангийн үүсэл хөгжлийг уухайлан дуухайлан манлайллаа.
Ингэж байтал медиа энэ хоёр бүлгийг хольж, холыг ойртуулахаар Universe Best Song эхлүүлвэй. Мөрөөдөл ойртож ирэв. Урлагийн гэр бүлээс гаралтай, танил талтай, тасарцан авьяастай биш байлаа ч цэнхэр дэлгэцнээ өөрийгөө сорьж, тэрийг нь ард нийтээрээ үзэх боломжтой болов. Тайз, ард түмэн хоёр улам ойртлоо. Мөрөөдөх гэдэг эр зоригийн шалгууртай. Нийгмийн хамгийн гялалзсан фигурийг харж мөрөөдлөө олно, их холын хэцүү санагдвал зориггүй нь шантарч, зоригтой нь хүрнэ. Өөрөөр хэлбэл цөөхөн нь од болно. Харин том телевиз улс даяар менежмент хийгээд өгч байхад мөрөөдөх амархан, од болох ч амархан болов. Дээр нь хувь хүний авьяас, хөдөлмөр, хүч тэнхээ шалгах энэ гурван салбар технологи, зохион бүтээх зэрэгтэй харьцуулахад материаллаг талаасаа анхны хөрөнгө оруулалт харьцангуй бага. Ингээд тохироо бүрдсэн дээр интернэт, соошил медиа нэмэгдлээ. Одгүй эрин буюу эсвэл хүн бүхэн од ч юм шиг хачин цаг үе эхлэв. Хүүхдийн мөрөөдөл хаашаа, нийгэм тийшээ.
Монголчууд дуулахыг, барилдахыг мөрөөдөх болж дуулдаг ч, барилддаг ч, чаддаг ч болов. Энэ 25 жилийн амжилт.
Энэ 25 жилийн амжилт маань эргүүлээд нөгөө талыг нь харвал эхэнд дурдсан их гунигийн сүүдэр билээ. Энэ ганц манайд ч ийм байдаг биш бололтой. АНУ-д “Холливуудын хөгжил хямралын баталгаа” гэх хэлц байх. “Энтэртэйнмэнтийн хөгжил хямралын баталгаа” гэсэн хувилбар ч байна. Хямраад, гуниг царайлаад ирэхээр түр зуур, хямд төсөр аргаар бодит байдлаас хөндийрөх арга үнэд ордог бололтой. Өөр нэг цаг зуур бодит байдлаас хөндийрөх боломж болох архи тамхи ч хямралаар өсдөг хэрэглээний нэг. Японы овараи буюу инээлгэх урлаг 1979 оны газрын тосны шоок, 91 оны хөөс хагарах, 97 оны азийн хямрал, 2008 оны Леман шооктой зэрэгцэн цэцэглэж ирсэн гэж нэг судлаач тэмдэглэжээ.
Энэ орнууд гэхдээ циклтэй. ТВ, энтэртэймэнт ч ажлаа хийнэ, цэцэглэнэ, төр ч ажлаа хийнэ, эрдмээ цэцэглүүлнэ. Бид харин нэг циклээс гарахгүй нь. Цаг зуурын сатаарал үргэлжилж, нэгийгээ медал авахыг , нөгөөгөө амьдрал сав сайхан байгаам шиг аль байдгаараа биеэ гоёод дуулахыг харж гуниг дууссан мэт дүр эсгэнэ. Хүний мөрөөдөл тайзан дээр биелж, дэлгэц унтрахад өөрт нь үлдэх монгол хүний аз жаргал, мөрөөдөл хаана юунд байна вэ? Аль салбарууд амьдрал өөрөө энтэртэймэнт, аз жаргал болоход туслах вэ? Ерөөсөө бизнес хоёр янз, нэг нь гуниггүй амьдрах боломж өгнө, нөгөөх нь гуних үед чинь хань болно
. Алийг нь сонгох вэ, сонголтыг хэн хийх вэ?
Барьж явсан коммунизм нь гэнэт замхарч, барина гэсэн ардчилал нь гарт баригдахгүй урссан 25 жилийн гунигийг үргээж өгөх аяны загалмайлсан эцэг МУГЖ Б.Батзаяа пайз бариад талбай дээр зогсож харагдана, саяхан даа. Инээлгэж байсан тал нь гунигаа дийлэхээ байгаад амьдралд бууж ирсэн нь тэр.
Гадаа нь монголын их гуниг жил жилээр зузаарах аз жаргалын театр дотор хөгшин залуугүй, төр нийгэмгүй монголчууд дуулсаар, инээсээр...инээж үргээх аргагүй болоод ирэхээр нь Гандан, лам багш, бөө бараадас гээд яаж ийгээд шоугаа үргэлжлүүлсээр...
Аа, юу бичихээ мэдэхгүй байна, гэхдээ би 90-2000-аад оны үеийн Монголын поп рок, эстрад, хошин шогийн үзүүлбэрүүдэд дуртай, одоо ч тэгээд жинхэнэ уран бүтээлч байгаа үгүй нь мэдэгдэхгүй, бүгдээрээ л од болоод өөрсдийгөө нэг л их авьяастай, хөх тэнгэр заяатайгаа гайхдаг улс болж.
Mongoliig,mongol humusiig 25 jil zund hayaj zah zeeliin sistem gegch zuileer huuran bugdiig chenjiin sistemd oruulsan.Ene ni bie bienee shulan muljih zamd oruuljee.Neg heseg ni het bayajin nuguu hesegee muljin tuunigee biznes gej nerlene.Ene dund Mongol humus zobj zudren stressd barigdan bn.2-3 tal bolon uulzanguut l ulsturjine.Getel bayan chineeleg Ebropiin irged barag erunhilogch ni hen baigaag ch sonirhdogui,yagaad gebel tedend ogt shaardalagui,buh zuil huuliin daguu tul bugd l huulai eschlon bieluulne. 2,3,4 dahin amarch huuhduudee aban delhiigeer ayalan yabah um.Huuhduud ni yamr ch zabgui zurag zurah,usand seleh,tsana chargaar gulgah,buh turliin sportoor hicheeleh ni saihan g.m.Ard irged ni buten,hagas saind uul usand ayalan jinhene utgaar amardag.Delguuruud ogt ajillahgui,, tend ajilladag humus bas l hun uchir adil huuliin daguu amarah estoi .Getel Mongolld 8 tsag ajilladag alvan gazar,kompani gej ogt bhgui,getel tsalin tsagiin huls ni ajillsan tsagtaigaa ogtoos niitsehgui.Barag booliin tsalintai bdagig medsen.aimshigtai.iim baihad Mingol hun yaj eruul saruul,setgel sanaa uudrug bh um be.Ard tumendee hugjih,biznes hiih buh bololtsoog uguh estoi busuu.Gadniihan ireed mongold bayajaad bh um.Hezee Ebropiin uls ornuudiin , ulsuudiin hemjeend ard tumnee hurgeh um be.Baahan uul uurhai,hubitsaanii ashig ard tumrndee ugnu gej huurdag ulsturchidtei bid hichneen jil huuliig guuli bolgoson , uursdeduu zoriulj huuli gargadag biznesmenuudiig turiin tolgoid gargaj amidartsgaah um be.Unen gebel iim l bn.Ur huuhduud min saihan amidaraasai gej zutgej bui mongol ger buliin hun buriin husel muruudul ni Saihan amidral - eruul amidral - bayar hayasgalan um.Harin suuliin ued Abiyastan Mongol shalgaruulah show uzej setgel sanaa arai uudrug,uram abmaar saihan sanagddag bolloo.Rokit huu,Chuka.deegii nar mash zub dugnedeg bugded uram ugdug.Ted nartaa ,ug showd orj bui turgen helleg heldeg emegtei, hugjiliin bersheeltei ch mundag bujigledeg jaahan ohin,saihan bass hooliotoi daruuhan huu ,75 nastai ch gyalalzaj bui gangan shanzchin ubgun geed l saihaaan manai abiayslag ard tumen min duusahsgui dundarshgui saihan mongolchuudaa gej...Delhiid olon zaluus medleg,chadbar,abiyasaa haruulj baigaa tul hunee unelj demjih uram uguh tsag irj bui,Mongol humusee hubaaj herelduulehgui baimaar bn.Mongold olon nam bukeg erduu heregui
Манай нийгэм маш харанхуй, стрессээр дүүрэн, залуучуудад баар савнаас өөр очих газар алга, мөрөөдөх ч зүйл ч хомс байна шүү дээ, мэдээллийн хэрэгслийг харъя дүүрэн улс төр, гэмт хэргийн тухай. энэ авьяаслаг монголчууд шоу бол гэрэл гэгээтэй өөр зүйл юм шүү. Хүмүүс идэвхтэй амьдрах хэрэгтэй биш гэж үү. Тэгээд одоо яах вэ? гарц юу вэ? ийм шоунуудыг зогсооё гэж бодъё, энэ зөв үү? Стресс бол 21 дүгээр зууны чимээгүй тахлуудын нэг, хүн ардаа стрессээс ангид байлгахын тулд улс орнууд олон арга хэмжээ авдаг, Европын зарим улсад бүр бүтэн сайн өдөр дэлгүүр худалдааны төвүүд ажиллахгүй журамтай, яагаад гэхээр хүмүүсээ нэг өдөр гэр бүлээрээ байж амарсан шиг амраасай гэсэн дээ. Хошин шогийн хувьд бол санал нийлж байна аа, тэнд цөөхөн хүмүүс тоглоод бусад нь инээгээд суудаг, харин энэ авьяаслаг монголчууд шоу бол 4 шүүгч, 2 хөтлөгч нийлээд нийгмийг хөдөлгөж байна шүү дээ, авьяас дээр тулгуурласан зүтгэл амжилтад хүрдэг, нуугдмал авьяасыг олж илрүүлэхэд юу нь болохгүй байх билээ, энэ шоунд өвөрмонгол, буриад, тува, халимагаас монгол угсаатнууд ирж оролцоосой билээ, харин авьяастныг төрүүлээд л орхиж болохгүй, угаасаа дэмждэг менежмент нь бий. Авьяастнуудын гала тоглолтыг УБ, УланҮд, Хөх хот, Элстэй, Кизил гээд хийгээд өгөх хэрэгтэй байх.
Харамсалтай нь үнэн шүү дээ, энэ их баяр цэнгэл, дуу хөгжим нийгмийн ёс зүйд ч эерэг нөлөө үзүүлж чадахгүй л байна.
Bodit uneniig bichij shuudee humuusee
Bichih yumaa olj yadahiim daa zailuul yasan ch yaduuhan setgehui ve