Reddit олон нийтийн мэдээллийн талбарт трэнд болж буй "амьдралаас авсан сургамж" асуултад өгсөн залуусын хариултаас:
Сургамж авсан нь: Ямар нэг юм эхлүүлэхээр хэр удаан хүлээнэ, эхлүүлэхэд төдий чинээ хэцүү болдог. Ж, 23 настай
Сургамж авсан нь: Чамайг инээлгэдэг хүнтэй л гэрлэх хэрэгтэй гэж чин сэтгэлээсээ зөвлөх байна. В, 35 настай
Сургамж авсан нь: Тавилга авахаасаа өмнө үүдээ хэмжээрээй. Б, 29 настай
Сургамж авсан нь: Хайр аз жаргалтай, тууштай харилцаа үүсгэхэд хангалтгүй. Хэчнээн хэцүү байсан ч нээлттэй, айдасгүй харилцан ярилцах чадвар үлэмж чухал үүрэгтэй юм байна.
Чиний үерхэл чиний аз жаргалын төв биш зөвхөн нөхөөс байх ёстой.
М, 25 настай
Сургамж авсан нь: Заримдаа ямар нэг зорилгын араас хөөцөлдөж байх нь биелүүлэхээс ч илүү зугаатай байдаг юм байна. Р, 29 настай
Сургамж авсан нь: Ганцаараа аз жаргалтай байж сур. Чиний оршихуйг баталгаажуулж өгөх хэн нэгнийг хайх хэрэггүй. Б, 32 настай
Сургамж авсан нь:
Ямар нэг нөхцөл байдал чи өөрөө ичмээр гэж бантсан үед л ичмээр бантмаар болдог.
Энэ энгийн санаа миний хорвоог харах үзэл, амьдрах арга замыг бүхэлд нь өөрчилсөн юм даа. И, 20 настай
Сургамж авсан нь: Хүмүүсийн хүйс, яс үндэс, бэлгийн чиг хандлага, ажил бүгдийг нь март. Юунд итгэдгийг нь ч март. Зүгээр бусадтай хэрхэн харьцаж байгааг нь хар, тэндээс чи хэн гэдгийг нь, юунд итгэдгийг нь аяндаа олж харна. О, 45 настай
Сургамж авсан нь: Бусдад туслахаасаа өмнө өөрөө хүчилтөрөгчийн маскаа зүү. А, 19 настай
Сургамж авсан нь: Чи зөв зүйл хийсэн эсэхдээ эргэлзэж өөрөөсөө асууж үзээгүй бол хангалттай том эрсдэл хийж үзээгүй гэсэн үг. С, 27 настай
Сургамж авсан нь: Эргээд сэхэж болдоггүй ямар ч тулаан амьдралд байхгүй. Амьдралаа сайжруулах тэмцэл чинь хэзээ ч дуусахгүй, бас хэзээ ч үнэ цэнэгүй дэмий дуусахгүй. М, 40 настай
Сургамж авсан нь: Зөв сайн дадлыг хөгжүүлж, сахих. Өөрийг чинь өргөж хөгжүүлж өгөх хүмүүсээр хүрээлүүлэх. Өнгөрсөн чинь ирээдүйг чинь захирахаас сэргийлэх. Р, 21 настай
Сургамж авсан нь:
Хүмүүст сайхан ханд
. К, 30 настай
Сургамж авсан нь: Насанд хүрэх нь хайрыг харилцан хүндлэл, дэмжлэгээс олдог болохыг хэлнэ, амьдрал үрсэн огцом дурлалаас биш. Ч, 22 настай
Сургамж авсан нь: Үргэлж халуун эрмэлзэлтэй амьдраарай. Ямар нэг шинэ юм туршихад хүн хэзээ ч хөгшдөхгүй.
Сэтгэгдэл бичих