Нийтлэл 10 сарын 26, 2015

Монголын эдийн засгийн төлөв 2016 онд (таамаг)

 Дэлхийн эдийн засгийн төлөв

Дэлхийн эдийн засаг сэргэнэ гэсэн хүлээлт байсан хэдий ч 2015 он гарсаар  ОХУ, Хятад,  Бразилийн  өсөлт  улам саарч  дэлхий  даяар сөрөг нөлөө үзүүллээ. Гол санхүүгийн байгууллагуудаас гаргасан хамгийн сүүлийн таамгаас харахад  2015  онд  дэлхийн  ДНБ-ний  өсөлт  дунджаар 2.7%, АНУ 2.5%, Евро бүсийн 1.6%, Хятадын эдийн засгийн өсөлт 6.8%  хувь  байхаар  байна. 

 Энэ  нь  өнгөрсөн  оны  сүүлээр  хийж байсан таамгуудтай харьцуулахад дэлхийн өсөлтийг бууруулсан хандлагатай, Хятадын өсөлт саарсантай шууд холбоотой байна. Гэхдээ АНУ, Европын эдийн засгийн өсөлт бага багаар тогтвортой нэмэгдэнэ гэж таамаглаж  байгаа аж. Улмаар, хөгжиж буй орнуудын огцом өсөлтийн  мөчлөг  дуусч  байгааг  хүлээн  зөвшөөрч  шинэ тэнцвэрийн талаар ярьж эхлэх болов.  

 

Монголын эдийн засаг 2015 онд, урьдчилсан гүйцэтгэл

2015  онд  эдийн  засгийн  төлөв  байдалд  хэд  хэдэн  хүчин  зүйл голлох нөлөө үзүүлэхээр байсан. Үүнд:

  • Улс төрийн тогтвортой байдал
  • Оюу  Толгойн   далд  уурхайн   санхүүжилтийн   асуудал   болон бусад том төсөл
  • Санхүүгийн салбарын нөхцөл байдал
  • Гадаад орчин

Харамсалтай нь, дээрх хүчин зүйлс дийлэнх нь сөрөг үр дүнтэй байлаа. 2014 он улс төрийн тогтвортой байдлыг хадгалж чадаагүй нь хугацаа алдах, шийдвэр гарахгүй удах, санхүүжилт хийгдэхгүй байх зэрэг байдлаар бизнесийн секторт сөрөг нөлөө үзүүлсэн. Шинээр  байгуулагдсан   шийдлийн  Засгийн  газрын  бүрэлдэхүүнд мөн л дахин өөрчлөлт орсон нь зах зээлийн болон хөрөнгө оруулагчийн итгэл сэргэхэд саад учруулсаар байна.

Том төслүүдээс Таван Толгойн төслийн хөрөнгө оруулалт шийдэгдэхгүй хойшилсон нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлсэн, харин Оюу Толгойн далд уурхайн санхүүжилт шийдэгдэх явцтай ч 2015 оны тухайд үр нөлөө нь үйлчилж амжихааргүй байна.

Санхүүгийн  салбарын  тухайд  банк,  санхүүгийн  байгууллагуудын үзүүлэлт муудаж, нэн ялангуяа зээлийн чанаргүйдэл огцом өслөө. Гадаад орчны тухайд дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн бууралт  үргэлжилж,  үүн  дээр  нэмэгдээд  манай  хөрш  орнуудын эдийн засаг буурсан нь, нэн ялангуяа Хятадын өсөлт саарч эрэлт буурсан нь сөрөг нөлөөтэй байв. 

 

2016  оны  эдийн  засгийн  чиг  хандлагад  нөлөөлөх  гол  хүчин зүйлс

2016  онд  эдийн  засгийн  төлөв  байдалд  юуны  өмнө  дараах  хүчин зүйл голлох нөлөө үзүүлэхээр байна. Үүнд:

  • УИХ-ын сонгууль
  • Том төсөл, Оюу Толгойн далд уурхайн санхүүжилт
  • Өрийн дарамт
  • Санхүүгийн салбарын нөхцөл байдал
  • Барилгын салбар
  • Гадаад орчин

2016 он УИХ-ын сонгуулийн жил бөгөөд энэ нь сонгуулийн сурталчилгааны  зарцуулалт  эдийн  засагт  эерэг  нөлөө  үзүүлдэг  ч, улс төрийн статус кво өөрчлөгдөх,  мөн чухал шийдвэрүүд  гарахгүй удах, хугацаа алдах сөрөг талтай байдаг. Мөн   улс   төрийн   нөхцөл   байдал   том   төслүүд   цаашид   хэрхэн урагшлах тухайд нөлөөлнө. 

ГШХО буурч, мөнгөн урсгал татарсныг  Чингис ба Хөгжлийн бондын мөнгөөр тодорхой хугацаанд нөхөж ирсэн, харин 2016 онд шинэ эх үүсвэр орж ирэх магадлал хомс байгаа нь мөнгөний нийлүүлэлт, ирэх онуудад төлөгдөх зээлийн төлбөрт дарамт учруулахаар байна. Далд  эдийн  засгийг  ил  болгох,  орлогыг сайжруулах үүднээс татварын, эдийн засгийн ил тод байдлын зэрэг хуулиудыг баталсан ч хэрэгжилт нь ямар бодит үр дүн авчрах нь тодорхойгүй байна.

Санхүүгийн   салбарын   тухайд   банк,   санхүүгийн   байгууллагуудын ашигтай ажиллагаа, зээлийн хэмжээ зэрэг хэд хэдэн үзүүлэлт буурч байгаад  хамгийн  түгшүүртэй  нь зээлийн  багцын огцом чанаргүйдэл юм.

Зээлийн чанаргүйдэлд нөлөөлж байгаа хүчин зүйлсийн нэг бол барилгын салбарын уналт болоод байна. Нэн ялангуяа офисын сегментэд хэт их нийлүүлэлттэй  байгаа нь олон судалгаанаас харагдаж  байна.  Эдийн  засгийн  идэвхжил  суларч,  офисын  эрэлт огцом буурч олон төслийг гацаанд оруулж байна.

Гадаад  орчны  тухайд  дэлхийн  зах  зээл  дээр  түүхий  эдийн  үнэ сэргэх баталгаа алга. Үүнээс гадна, дэлхийн томоохон хөрөнгө оруулагч нарын хандлагыг харахад нь хөгжиж буй орнуудын эдийн засаг  саарна   гэсэн  хүлээлттэй   байгаа   тул  хөрөнгийн   урсгал өсөлт нь аажим хэдий ч найдвартай өсөх магадлалтай байгаа хөгжилтэй орнууд руу чиглэхээр байна.

 

2016 оны гүйцэтгэлийн таамаг

2016 онд Монголын эдийн засагт нөлөөлөх хүчин зүйлсээс харахад сөрөг нь олон байгаа ч гол үзүүлэлтүүдийн гүйцэтгэл 2015 онтой харьцуулахад  бага  зэрэг  сайжирна  гэсэн  хүлээлттэй  байна.  Учир нь сөрөг нөлөөллийн дийлэнх нь 2015 онд эдийн засагт тусгагдсан. Суурь эрсдэлүүд хэвээр байх бөгөөд үүнд бодит эдийн засгийн чадавхи сул, бондуудын эргэн төлөлтийн дарамт, зээлийн чанаргүйдэлтийн асуудал зэргийг дурьдаж болох юм.

Ирэх жил эерэг нөлөө үзүүлэх хамгийн өндөр магадлалтай нь Оюу Толгойн  далд  уурхайн  санхүүжилтийн  талаар  олон  улсын банкуудтай   хийх  хэлэлцээ   эцэслэгдэж,   эдийн  засагт  бодит  үр нөлөө нь мэдрэгдэж эхэлнэ  гэсэн хүлээлт байна. Мөн УИХ-ын сонгуулийн сурталчилгааны зарцуулалт хэрэглээг нэмэгдүүлэх, богино  хугацаанд  эдийн  засгийн  идэвхижлийг  нэмэгдүүлэх төлөвтэй байна. 

Төрийн  байгууллагуудын  бүтцийн  шинэчлэлтэй  холбоотойгоор улсын төсвийн зарлага буурна, ажилгүйдэл нэмэгдэнэ, бизнесийн тэлэлт,  шинэ  хөрөнгө  оруулалт  явагдахгүй  гэж  төсөөлж  байна. Дүгнэж  тооцоход,  2016  онд  ДНБ-ны  өсөлт  4-5  орчим  хувьтай байна гэж таамаглаж байна.

2015  онтой  адил,  инфляцид  нийлүүлэлтийн   гаралтай,  эрэлтийн талын хүчин зүйлс аль аль төдийлөн хүчтэй нөлөө үзүүлэхгүй гэж үзэж байна. Өөрөөр  хэлбэл,  хэрэглэгчийн  хүлээлт  сөрөг, төсвийн зарлага  буурсан,  бизнесийн  идэвхижил  суларсан,  цалин  орлого нэмэгдэхгүй, ажилгүйдэл өсөх орчинд хөрөнгө оруулалт, худалдан авалтын эрэлт         хэрэгцээ   буурна.       Инфляци  Монголбанкны зорилтот түвшинд буюу 7-8 хувьд очих магадлал өндөр байна. Оюу   Толгойн   далд   уурхайн   тоног   төхөөрөмжийг   эс   тооцвол, импортын  хэмжээ  өсөхгүй  тул долларын  эрэлт  тогтвортой  байна гэж   төсөөлж   байна.   Зэсийн   экспорт   өснө,   мөн   далд   уурхайн санхүүжилтийн   валютын   урсгал   нэмэгдсэнээр   ханшийн   огцом савалгаа  явагдахгүй,  харьцангуй  тогтвортой  байх  боломжтой  гэж үзэж  байна.  2016  оны  эцэс  гэхэд  1  ам.долларын   төгрөгтэй харьцах ханш 2100 орчимд тэнцвэржинэ гэж үзлээ.  

Хугацаа хэтэрсэн зээлийн үзүүлэлтээс харахад ирээдүйд чанаргүй зээлийн хэмжээ огцом өсөх хандлагатай байна, үүнд хэрэглээний, барилгын салбарт олгосон зээлийн, мөн долларын зээлийн чанаргүйдэлт цаашид нэмэгдэх төлөвтэй байна. Чанаргүй зээлийн хэмжээ  8  хувь  буюу  түүнээс  ч  дээш  гарах  таамаг  дэвшүүлж байна. 

 

Сэтгэгдэл бичих

    • Zochin
    • 2016-01-06

    Nam aa odoo bolimoor ym bidnii nuden deer taltsaj bid bugdiig hubaan hagaralduulaj bn ted bugd l neg zarchimaar ybj bga

    • Зочин
    • 2016-01-02

    МАН буруутай

    • Зочин
    • 2015-12-23

    ЗӨВ ШҮҮ

    • Зочин
    • 2015-11-09

    МАНАН АДИЛХАН МАХН Ч АДИЛХАН ОДОО ШУНАЛГҮЙ ЭХ ОРНОО БОДОХ ХҮМҮҮЖИЛТЭЙ БОЛОВСРОЛТОЙ ХҮМҮҮСИЙГ ОЛЖ ХАЙЖ ГАРГАЖ ИРМЭЭР БАЙНАА ХҮМҮҮСЭЭ ХӨДӨЛМӨӨР БАЙНА ШҮҮ ХҮМҮҮСИЙГ ТАНЬЖ ГАРГАЖ ИР ДАРУУХАН ХҮМҮҮЖИЛТЭЙ ХҮМҮҮС ӨӨРСДӨӨ ГАРЧ ИРДЭГГҮЙ ЮМ ЛУЙВАРЧИНГУУД Л БИ ГЭЭД Л ГАРААД ИРДЭГ

    • tai
    • 2015-11-08

    an ch man ch mahn ch buged hulgaichuud. Ene bamknii huug buulgahgui bol bolohgui JP ANU ERPiin ornuud bodolgiin huuge buulgaj bj ediin zasag ni odoo deeshilj bna. Odoo buur bolohgui bol Gadnii bankuud oruulj irsen deer.

    • zochin
    • 2015-11-08

    ali ch nam garsan niileed l husana .gadnaas baahan ashig yrisaar zeel avna. avsan erh barij bgaa nohduud huvaagaad l husana. ard tumen huleelttei ajiltai saihan amdraliig. ulger togsohgui........

    • Зочин
    • 2015-11-08

    Хүн шиг амьдруулна, Улс шиг улс болгоно гээд хуцаад байсан бүгдийг эсрэгээр хийлээ дээ. Энэ АН

    • Зочин
    • 2015-10-28

    Ажилтай орлоготой Монгол гээд байсан яасан хулгайчуудаа

    • Зочин
    • 2015-10-28

    Ажил ч гүй орлого ч гүй одоо бүр гэр бүлийн хэрүүл тасархаа байлаа

    • Зочин
    • 2015-10-28

    АН хурдан далд ор

    • Батгэрэлийн Барсболд
    • 2015-10-27

    Намтай холбох нь зөв байлгүй яахав. Макро эдийн засагт ямарч компани, банкнаас илүү нөлөөлнө шүү дээ. Гэхдээ та нар л Хувьсгалт болон бусад намыг орхиж Ардчилсан намыг сонгосон шүүдээ. Өөрсдөндөө гомд Энхбаяргуйн үед ийм байгаа гүй юм шүү.

    • Зочин
    • 2015-10-27

    АН намтай холбож үзэхгүй яалтай билээ дээ холбож болохгүй гээд байгаа нөхдүүд жаахан юм унш судал одоо манай улс 21 тэрбум долларын өртэй байгаа, 2012 онд манай улсын ниийт өр 2-хон тэрбум доллар байсан шүү дээ статистик хар тэгхээр сүүлийн 4хөн жилд 19 тэрбумын өрөнд орчихлоо шдээ ийм их өр тавьж байхад бүтээн байгуулалт хийсэн гэнэ шүү инээдтэй юм ийм их мөнгө авсан хүмүүс гэхэд жаахан зүйл хийсэн шүү дээ ихэнх мөнгө нь халаас хармаа дамжиад цэцэг ногоо болоод дуусч байгааг харахгүй байна уу

    • Zochin
    • 2015-10-27

    odoo ingeed nam yariad suujiimaargui l bh uymaa,, bvgd niileel ene hymarlaas garah arga zam oloh hergetei bhdaa

    • Зочин
    • 2015-10-27

    санхүүгийн хямрал гээд л бүх салбарыг хамарч байна. 2016 оны УИХ*ын сонгуульд хямралаас ард түмнээ гаргаж улс орноо хөгжүүлэх зөвхөн өөрийнхөө амьдралыг дээшлүүлэх биш улс орноо ард түмнээ гэсэн зүрх зоригтой шудрага аавын хүү, ээжийн охидууд сонгогдоосой гэж хүсч байна.

    • Ёо ёо
    • 2015-10-27

    АН аас боллоо гэдэг бол боловсролгүй ёо ёотой малнуудын үг

    • Зочин
    • 2015-10-27

    АН-аас л хурдан салах юм бол эдийн засаг зөв зүгрүүгээ эргэх байх,

    • засна уу
    • 2015-10-27

    Дутуу л бодсон байна даа. Манай гаднаас авсан бондын төлбөрийг буцаан төлөх асуудал гарч байгаа. Энэ нь долларын гадагшлах урсгалыг бий болгоно. Гэтэл ГШХО болон экспортын орлого багатай тохиолдолд долларын эрэлтийг бий болгоно. Тиймээс долларын ханш тогтвортой байна гэж үзэх боломжгүй юм. Мөн энэ төлбөрийн асуудлыг нэг мөр шийдээгүй тохиолдолд эдийн засгийн өсөлт 5 хувь орчимд биш 3-4 орчим хувьд л хэлбэлзэх болов уу

    • Эдийн засагч
    • 2015-10-27

    Нэмээд хэлэхэд бид 1 хүнд ноогдох орлогоороо дэлхийн 200 орноос 120д жагсаж байна. Улс төрчид нь төрөө тогтвортой байлгаад, том том төслүүдээ шийдээд, 3хан сая хүнтэй жижиг зах зээлээ хурдан босгоочээ. 2011 онд яалаа даа Тэрнээс илүүг ч хийх боломж уг нь бол бий шүү дээ

    • зочин
    • 2015-10-27

    АН-аас л хурдан салах юм бол эдийн засаг зөв зүгрүүгээ эргэх байх, АН цаашид байвал бид дампуурч бусдын хараат болно, маш ойлгомжтой зүйл

    • sn bnu
    • 2015-10-27

    Shn nitlel boljeee

    • Зочин
    • 2015-10-27

    aimariin

arrow icon