АНУ-ын ган, төмөрлөгийн салбарын өрлөг эцэг Эндрю Карнеги (1835-1919)-ийн гэр бүл 1848 онд Шотландаас АНУ-д цагаачилж иржээ. Залуу Карнеги Пенсилванийн төмөр замд ажиллаж байгаад ган, төмрийн цаг үе ирж байгааг хараалж, 1865 онд ган үйлдвэрлэлийн бизнесээ эхлүүлсэн. Шинээр төрж, үйлдвэржиж их гүрэн болж хөгжсөн Америкийн Нэгдсэн Улсын сээр нурааг ган, төмрөөр зангидсан гэгдэх аварга том бизнес группээ 65 настайдаа Ж.П.Морганд 480 сая доллараар зарсан байдаг. Үүнийхээ ихэнхийг буюу 350 сая доллар(1900 оны 1 сая доллар одоо ойролцоогоор 30 сая доллар)-ыг нийгмийн сайн сайханд зарцуулаад зогсохгүй бичиг оюуны үйл ажиллагаагаар баялгийн тухай өөрийн номлол, үзэл суртлыг идэвхийлэн түгээсэн АНУ-ын түүхэн дэх хамгийн нөлөөтэй филантрофистуудын нэг гэгдэнэ. Түүнээс хойш олон том буянтан төрсөн. Карнеги гэхдээ “хөрөнгөтнүүд мөнгөө бусдын төлөө зарах ёс зүйн үүрэгтэй”
гэж хэлсэн, хэлснийхээ дагуу зарсан шиг зарсан анхны 'олигарх'. Олигарх мөн үү гэвэл мөнөөсөө мөн. Монгол хэл дээрх дэлгэрэнгүй намтар, бизнесийн стратегийх нь талаар “Капитализмыг алгасаагүй эрчүүд” номоос уншиж болно. Карнеги бол эх орондоо өртөг, менежментээр дэлхийд өрсөлдөгчгүй ган, төмрийн үйлдвэрлэлийн салбар, мөнгө, хамгаас чухал нь өөр хэдэн ч салбар, хэчнээн ч тэрбум босгох боловсролтой шинэ үе бүтээх инститицүүд өвлүүлсэн их хүн юм. Ингээд түүний АНУ-д, ер нь дэлхий дахинд үлдээсэн гэж хэлж болох зарим гол өвтэй танилцая. Түүний нийгмийн сайн сайхны төлөө хандив нийтийн боловсрол, шинжлэх ухаан, ёс зүйн хөгжлийг дэмжих чиглэлд, хамгийн гол нь тулхтай үйл ажиллагаа явуулахуйц байгууллагуудын хэлбэрт орсон байдаг онцлогтой.
- 2509 ширхэг номын сан(59 сая доллар)
- Карнеги Нью-Йоркийн Корпорац(Мэдлэг, ойлголцлыг түгээх, хөгжүүлэх гэрээслэл дор 150 сая доллар). Бусад Карнегийн сан, их сургууль, коллеж, боловсролын байгууллага, ТВ хөтөлбөрт тэтгэлэг дэмжлэг үзүүлж ирсэн хамгийн том институц.
- Карнеги Энх Тайвны Институц: 1910 онд 10 сая доллар авч байгуулагдсан. Дайн ба энхийн асуудлаар олон улсын сургалт хөтөлбөр, бодлогын чанартай асуудлуудад дэмжлэг үзүүлж ирсэн. Мөн З.Фройд, Г.Мирдал нарын нэрт сэтгэгч, эрдэмтдийн судалгааг санхүүжүүлж байв.
- Вашингтоны Карнеги Институц: Бусад их сургуулиудад дарамт болгохгүйн тулд бүх их сургуультай холбоотой ажиллах судалгааны институтийн хэлбэрээр 22 сая доллар оруулж байгуулсан. Институтийн хамгийн том ололтуудаас
Сансар ертөнц тэлж байгааг нээсэн
ДНХ нь генийн материал гэдгийг илрүүлсэн
Радар, эвцүүлсэн шиш гэх мэт эсэн бусын зүйл зохион бүтээсэн
Төв Америк дахь Маяачуудын хотын үлдэгдлийг малтаж гаргасан г.м
- Заах аргыг хөгжүүлэх Карнегийн сан: Багш нарыг дэмжих зорилготой 1905 онд байгуулагдсан. Машинаар тоолдог сорилтот тэст гэх мэт соёл энэ сангийн ажил. Мөн шашны бус сургуулийн багш нарыг дэмжиж байсны улмаас олон сургууль шашны бус болж өөрчлөгдсөн.
- Карнеги Баатар Сан: Канад, АНУ-д анд нөхөр, хамт ажилладаг хүнээ аврахын тулд өөрийн эрүүл мэндээр хохирсон баатруудыг шагнах сан. 1904 оноос хойш 20 сая долларыг тайван цагийн баатруудад олгосон. Их Британи, Европын бусад оронд төстэй сангууд ажилладаг.
- Карнеги Олон Улсын Харилцаа, Ёс зүйн консул: Олон улсын харилцаа, ёс зүйн чиглэлээр судалгаа, сургалт явуулах зорилготой ашгийн төлөө бус байгууллага. Карнеги Данфермлин Итгэлцлийн Сан: Шотланд дахь төрөлх хотынх нь нийгмийн сайн сайхны төлөө сан.
- Карнеги сан: Хаага хот дахь Энх Тайвны Өргөөг эзэмшдэг.
- Пицбург дахь Карнеги номын сан, Пицбүргийнмузей, урлагийн музей, байгалийн түүхийн музей, Карнеги хөгжмийн танхим, Карнегийн Танхим, Бүх Америкийн Юнион Цамхаг, Коста Рика дахь Төв Америкын Шүүхийн Байр
- Карнеги Меллон их сургууль
- Шотландын Их Сургуулиудыг дэмжих Карнеги траст
- Карнеги Их Британийн сан: Их Британи, Ирланд дахь иргэдийн үйл ажиллагааг дэмжих сан.
Хаага хот дахь Энх Тайвны Ордон
баялгыг бий болгоссон ажилчиддаа бага цалин өгч байсан. тэд нар нь ажлын байрандаа нас барж байсан түүх бий. сүүлд нь ингэж зарснаас тухайн үед нь шударгаар ажилчдынхаа хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй бсандаа.