Сурахад хамгийн хэцүү ч сурсны дараа танд хамгийн ашигтай ур чадваруудыг хүргэж байна.
- Цаг ашиглалт: Үлдсэн бусад ур чадварууд, ер нь амьдралын сайн сайхан тэдгээрт зарцуулах цаг байгаа эсэхээс хамаарна.
Хачин сайхан, биелэх нь баараггүй төлөвлөгөө гаргаж сурах нь цаг ашиглалтын нэг гол хэсэг
. Заавал тэдээс тэдийн хооронд тэг гэсэн тогтсон систем байхгүй ч өөртөө хамгийн үр дүнтэй цагийн хуваарьтай болоорой. - Бусдыг ойлгох мэдрэмж:
Бусдыг ойлгох мэдрэмж нь бизнест ч ашигтай
. Үнэхээр сайн үйлчилгээ, сайн зарагддаг бүтээгдэхүүн бусдад юу хэрэгцээтэй байгааг ойлгож чадсаны үр дүнд л төрөн гардаг. - Нойроо удирдаж сурах: Шөнө сайн амарсан хүн л өдөр сайн ажиллаж чадна. Тогтмол цагт унтаж сэрж байх нь орондоо ороод удалгүй унтдаг, маргааш нь бүтээмжтэй ажилладгийг харуулсан олон судалгаа байдаг.
- Өөрийнхөө тухай өөдрөг зүйлс ярих: Их амархан юм шиг сонсогдож болох ч энэ тийм амар биш. Бусад хүн таны тухай юу бодож байгаа нь яахав,
та өөрийнхөө тухай юу гэж бодох нь таны ажил, амьдралын амжилтад илүү нөлөөтэй
. Хүн юу бодож байгаагаа ярьж байдаг мэт боловч бас юу ярьж байгаа нь бидний сэтгэлзүйд нөлөөлж байдаг тул өөрийнхөө тухай сайн сайхнаар ярьж сурах хэрэгтэй. - Тууштай байдал: Та өөрийгөө, эргэн тойрноо ажиглавал амжилттай хүмүүст нэг нийтлэг чанар байдаг.
Тууштай уйгагүй чанараараа гайхагддаг япончууд “Үргэлжлүүлэхүй нь хүч болдог” гэлцдэг
. Ямар нэг төвшинд хүрэхийн тулд тууштай хөдөлмөрлөхөөс гадна тэндээ хүрсэн хойноо буцаад гулсахгүй байхад ч хэрэгтэй чадвар. - Бусдаас тусламж гуйх: Хэн ч сул дорой, ур чадваргүй харагдахыг хүсдэггүй. Тиймээс хүнээс тусламж гуйх тийм амар байдаггүй. Гэтэл үнэн хэрэгтээ хүмүүс хүнд туслах, зааж өгөх дуртай байдаг. Бусдаас тусламж авах хэрэгтэй байгааг мэдрэх, туслаач гэж хэлж сурах нь таны ажилд санаанд оромгүй үр дүн авчирна.
- Хэзээ амаа хамхихаа мэддэг болох, бас хамхиж сурах: Хүн төрөхөөсөө өөрийгөө илэрхийлэх сонирхолтой байдаг. Уурлах, бухимдах гэх мэт мэдрэмж төрсөн үед нэн ялангуяа. Гэхдээ хааяа дутаж сурах нь хэлж илэрхийлснээс хамаагүй дээр, эсвэл дараа нь илүү дээр аргаар ойлголцох боломж өгдөг. Амаа хамхиж сурах бол сурахад хамгийн хэцүү чадваруудын нэг.
- Сонсох:
Хүмүүс ойлгох гэж биш хариулах гэж сонсдог
гэх алдартай хэлц байдаг. Ойлгох гэж сонсдог болох нь хоёрдугаар чадвар буюу бусдыг ойлгох мэдрэмжтэй бас холбоотой. Ойлгох гэж сонсдог дадал суулгахын тулд нөгөө талынхаа хэлснийг давтаж хэлэх, нөгөө талаасаа асуулт асууж дадах нь тустай. Сонсож сурсны дараа бол таныг хүндлэх, нөлөөлөл нэмэгдэх, илүү оновчтой бүтээгдэхүүн гаргах гээд таны “ашиг” аяндаа нэмэгдэнэ. - Өөрийн ажилд төвлөрөх: Бусдын хэрэгт хошуу дүрж, өөлж шүүмжилж суухаар хар аяндаа өөрийн урд байгаа ажлын бүтээмж, чанар муудаж ирдэг. Хүний цаг, ажлын нөөц хязгаартай. Үүнийгээ өмнөх ажилдаа төвлөрүүлж сурах нь танд ашигтай.
- Бодлоо удирдаж сурах: Сайн анзаарвал хүний бодолд өнгөрсөн нь маш их нөлөөлдөг. Гэтэл ирээдүй бол өөр цаг. Ирээдүйгээ өнгөрсний дарамтаас салгахын тулд таны бодолд ямар дурсамж хэрхэн нөлөөлөөд байгааг ялгаж танихыг хичээгээрэй. Үүнд туслах сэтгэлзүйн зөвлөх гэдэг мэргэжил хүртэл байдгийг бодвол энэ тийм амар биш. Гэхдээ бага багаар дасгалжуулж байвал аяндаа өөрт хэрэггүй хүлээснээс ангижрах боломж нэмэгдэнэ.
Сэтгэгдэл бичих