Нийтлэл 11 сарын 13, 2015

Хятад ханиалгахад Монголын хатгаа хүндрэх үү?

 Өнөөдөр буюу 11 сарын 13-ны орой 19 цагаас Азийн Хөгжлийн Банкны Бээжин дэхь суурин төлөөлөгчийн газрын эдийн засгийн асуудал хариуцсан захирал ноён Жүрген Конрад “Хятадын Эдийн Засгийн Өсөлт, Бүтцийн Өөрчлөлт” сэдвээр Блью Скай зочид буудалд танилцуулга тавих юм байна. Уг танилцуулга нь олон нийтэд нээлттэй үнэ төлбөргүй ажээ. Бид яагаад энэ танилцуулгад ач холбогдол өгөх ёстой гэж?

Монголд хямрал гэдэг үг моодонд ороод даруй 2 жил өнгөрчээ. Гэсэн хэдий ч манай эдийн засгийн өсөлт 2015 оны хагас жилээр 3 хувьтай гарсан нь нэг үгээр хэлбэл хямраагүй юм шиг сэтгэгдэл төрүүлэхээр байгаа ч, үнэндээ бид хямарч байгааг бидний хармаан дахь мөнгө маань илтгэнэ. Зах зээл дээр ажилгүйдэл өсч, уул уурхай, хөдөө аж ахуйн салбараас бусад салбар агшиж, мөнгөний нийлүүлэлт багасч байна. Яагаад хямрав?

Хямралыг манай удирдагчид зөвхөн гадаад хүчин зүйлтэй холбож тайлбарлаж байна. Үнэндээ дотоод хүчин зүйлс буюу манай өөрсдийн бодлогогүй алхмуудыг нэрлэвэл гадаад хүчин зүйлээс дутахгүй хэмжээгээр нөлөөлсөн билээ. Бодлогогүй байх нь Монголын бодлого юмаа гэж нэгэн сайдын зөвлөх асан хүн хэлж байсан. Үүнээс гадна бид эдийн засгийн бодлогод алдаа гаргахаас гадна хууль эрх зүйн орчноо тогтвортой байлгаж чадаагүйг алдаанд мөн нэрлэж болох биз. Харин гадаад хүчин зүйлсийн нөлөө юу байв гэхээрэкспортын 85-90 хувь нь эрдэс түүхий эд байгаад бүгд Хятад руу гаргадаг Монгол шиг улсад түүхий эдийн үнэ унаж байгаа нь манайд шууд сөргөөр нөлөөлсөн. Эргээд түүхий эдийн үнэ яагаад унав гэхээр Хятадын эдийн засгийн өсөлт саарч, хүлээлт өөрчлөгдөж байгаатай холбоотой юм. Цаашид Хятадын эдийн засагт гарах өөрчлөлтүүд Монголын эдийн засгийн өсөлт болоод бидний аж амьдралд нөлөөлнө. Тиймээс ч Хятадын хувьд ямар өөрчлөлтүүд гарч байгааг бидний сонирхлыг ихээр татах ёстой.

Хятадын албан ёсны статистикаар бол 2015 оны хагас жилээр Хятадын эдийн засаг 7.0 хувийн өсөлт үзүүлжээ. Гэвч Блүүмберг, Ломбард Стрийт зэрэг бусад судалгааны байгууллагын тооцоолсноор Хятадын эдийн засгийн өсөлтийг 7.0 хувь хүрээгүй буюу 3.7-6.9 хувийн өсөлт гарсан гэж үзжээ.

 Хятад улс буурай оронд тооцогдож байсан үе саяхан. Тийм ч учраас өндөр хурдтайгаар өсөж чадсан. Өнгөрсөн жилийн хувьд нэг хүнд ногдох ДНБ-р хэмжээгээр 7500 ам долларт хүрсэн байгаа нь манай улсаас даруй хоёр дахин өндөр юм. Тиймээс өнөөдөр Хятад улс НҮБ-н ангиллаар буурай орны ангиллаас гарчхаад явж байна. Мөн Хятад улс дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай нарны зай үйлдвэрлэл гээд өмнө зөвхөн хөгжсөн улс тэргүүлдэг олон салбарт өрсөлдөж байсан олон салбарт мөр зэрэгцэх болжээ. 

Тиймээс ч дэлхийн бүх улс орон Хятадын өсөлтийг харах болжээ. Солонгосын Хөгжлийн Институтийн хийсэн судалгаагаар Хятадын эдийн засгийн өсөлт 1%-р буурахад Өмнөд Солонгосын эдийн засагт 0.6 хувийн бууралт гарахыг тооцоолсон байна.

Гэтэл бидэнд ямар тооцоо байна вэ? АХБ-с гаргасан тооцоогоор манай улсын эдийн засаг 2015 онд 2.3 хувиар, 2016 онд 3.0 хувиар тус тус өснө гэж таамаглажээ. Хятадын эдийн засагт гарч буй өөрчлөлт манай өсөлтөд хэдэн хувиар нөлөөлөх талаар Монголын аль нэг байгууллага тооцоо хийгээгүй л байна.

2008 онд Африкийн Кени улсын ерөнхийлөгч Рейла ОдингаАмерик ханиалгахад Африкийн сүрьеэ хүндэрдэг” гэж хэлсэн удаатай. 

Үүний далд утга гэвэл Африкийн олон оронд сүрьеэгийн тархалтын хувь өндөр байдаг бөгөөд тэд АНУ шиг донор улс орноос авсан тусламж дэмжлэгээр сүрьеэтэй тэмцдэг аж. Харин АНУ-н эдийн засгийн өсөлт буурч, хямраад ирэхээр Африкт өгөх тусламж буурдаг тул Африкийн орнуудын сүрьеэгийн тархалт эргээд нэмэгддэг болохоор ингэж хэлж л дээ. Өнөөдөр тэгвэл Хятадын эдийн засагт ямар өөрчлөлт гарч байгаа, ирээдүйд бүтцийн өөрчлөлтүүд шууд болоод шууд бус ямар нөлөө үзүүлэхийг бид мэдэхийн тулд эхлээд ямар өөрчлөлт гарч байгааг мэдэх хэрэгтэй болов уу. Ингэж чадвал бид өөрсдийн хөгжлийн ирээдүйг илүү тодоор харах буй заа. Та бүхэн энэхүү лекцэнд хүрэлцэн ирээрэй.

 

Болох газар: Блю Скаи 3 давхар

Холбоо барих утас: 91114192

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2016-01-16

    ЗӨВ ШҮҮ

arrow icon