Нийтлэл 11 сарын 17, 2015

ОРОСЫН АГААР-САНСРЫН ЦЭРГИЙН ХҮЧНИЙ СИРИ УЛСАД ЯВУУЛЖ БУЙ БАЙЛДААНЫ АЖИЛЛАГАА

2015 оны 9 дүгээр сард Сири Улсын ерөнхийлөгч ОХУ-д хандаж албан ёсоор “Исламын улс” террорист бүлэглэлтэй хийж буй тэмцэлд дэмжлэг үзүүлэхийг хүссэн хүсэлт гаргасан юм. Харин 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ерөнхийлөгч В.Путин, тус улсад байрлаж буй ОХУ-ын Агаар-сансрын цэргийн хүчинд “Исламын улс” террорист бүлэглэлийн эсрэг агаарын цохилт өгөх тушаал өгсөн. Тушаал өгөгдсөнөөс хойш 5 цагийн дараа Оросын байлдааны эхний онгоцнууд, террористуудын байрлалд цохилт өгч эхэлсэн ба түүнээс хойш нэг сарын хугацаа өнгөрчээ. Энэ тухай олон улсын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр өдөр бүр хангалттай мэдээлэл цацаж байлаа.

Одоо ямар үр дүн гараад байгаа талаар товч өгүүлье. Ер нь оросын нисэх онгоцнууд “Исламын улс” террорист бүлэглэлийн удирдлагын байр, сургалтын полигон, холбооны зангилаа, зэвсэг галт хэрэглэл, шатахууны агуулах, түүгээр барахгүй террористууд өөрсдийгөө өнгөлөн далдлах зорилгоор ашиглаж буй барилга, байгууламжуудад өндөр нарийвчлалтай цохилт өгч байгаа. Энэ байдлыг оросууд газар, агаар, сансрын болоод биет тагнуулыг өндөр хэмжээнд зохион байгуулж, нарийвчилсан мэдээлэлтэй байгаатай холбон тайлбарлаж болно.


Өнөөдрийн байдлаар Сирийн нутагт оросын “Агаар-сансрын цэргийн хүчин”-ий 34 нэгж байлдааны нисэх онгоц байгаа. Үүний 12 нэгж “Су-25”(газрын цель цохилт өгөх зориулалттай), 12 нэгж “Су-24” бөмбөгдөгч, 6 нэгж “Су-34”, 4 нэгж “Су-30” онгоцнууд юм. Мөн 21 нэгж нисдэг тэрэг, үүний 16 нь “Ми-24” дайралтын нисдэг тэрэг үүрэг гүйцэтгэж байгаа. Эдгээрээс гадна аэродром, хангалтын бааз, нисэх хүчний бүрэлдэхүүний аюулгүй байдлыг хангаж буй тусгай томилолтын анги, салбарууд байгааг мартаж болохгүй. 
Өнгөрсөн нэг сарын хугацаанд оросын байлдааны нисэх онгоцнууд нийтдээ 1391 удаагийн байлдааны нислэг үйлдэж, террорист бүлэглэлийн 1600 гаруй  объектыг устгажээ. Энэ бол 34 нэгж байлдааны онгоц хоногт дунджаар 96 удаагийн нислэг үйлдэж байна гэсэн үг юм. Мөн Каспийн тэнгисийн флотын хөлөг онгоцнуудаас 24 нэгж далавчит пуужин харваж, 1500 км-ийн зайд буй целийг амжилттай устгасан явдал нь олны анхаарлыг татаж байлаа. 
Ингээд нэг сарын хугацаанд явуулсан оросын агаарын цохилтын үр дүнд “Исламын улс” террорист бүлэглэл олон тооны хүн хүчний болон эд материал, зэвсэг техникийн хохирол үзжээ. Сирийн засгийн газрын армийн цэргүүд Оросын нисэх онгоцнуудын дэмжлэгтэйгээр өргөн хэмжээний давших байлдааны ажиллагаа явуулж, их хэмжээний газар нутаг, тосгоныг террористуудаас чөлөөлөөд байна.

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2015-11-17

    мундаг юмаа

    • Зочин
    • 2015-11-17

    islamiin ulstai orosuud golchlon baildahgui bga sh de, goltsuu us bolon turk bulangiin ulsuudiin demjlegtei bosogchdiin esreg gol tsohiltiig ugch bgaa sh de hudlaa bultreed bgaarai

    • Зочин
    • 2015-11-17

    aimaar yumaa

arrow icon