Нийтлэл 11 сарын 17, 2015

Вена хотоос: Европын цагаачлал, терроризмын хямралыг тойрсон бяцхан ярилцлага

 Вена хотын худалдааны гудамжСаяхан Австрийн Вена хотыг очиж үзэнгээ эртний танил хуульч андуудтайгаа уулзаж, жижиг сажиг зүйлс хууч хөөрөх зуур цагаачлал, терроризмын хүнд сэдэв рүү хальтран орсон юм.  Одоо болж байгаа Европын цагаачлал, терроризмын хямралтай холбогдуулан ширээний ярилцлагынхаа зарим хэсгийг доор хүргэе. Австри хуульчийг А үсгээр, Чех хуульчийг Ч үсгээр, Монгол хуульчийг М үсгээр товчилж тэмдэглэв. 

А:            Австри энэ жил 80000 (наян мянган) цагаачид, дүрвэгсдийг хүлээж авсан. Цагаачдын асуудал их тулгамдсан асуудал болсон. Энэ байдлаараа үргэлжилбэл цагаачлалын эсрэг хэт үндсэрхэг үзэлтэй намууд ирэх сонгуулиар гараад ирж ч магадгүй. Энэ нь эргээд Австрийн төрийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

М:          Герман энэ жил хэдэн цагаач авсан юм бол?

А:            Германд энэ жил 1 сая цагаачид, дүрвэгсэд орж ирнэ гэсэн тооцоо байгаа. Энэ хавар гэхэд 400000 (дөрвөн зуун мянга) орж ирсэн байсан, одоо 800000 (найман зуун мянга) болсон гэсэн. Австри 8-н сая хүнтэй, 80000 цагаачийг даруй хүлээж авсан, Герман 80 гаруй сая хүнтэй 800000-ыг хүлээж авсан гэхээр харьцаа нь ижил болж таарч байна.

М:          Нэг сая дүрвэгсэд, цагаачдыг зөвхөн 2015 онд Герман хүлээж авна гэнээ?

А:            Тиймээ, Турк, Йордан гэх мэт улсуудад Сирийн дүрвэгсдийн лагериуд санхүүжилтгүй болж тэнд хоол хүнс, эрүүл ахуйн үйлчилгээ, хүүхдийн сургуулийн асуудал гээд ихээхэн хүндрэлүүд гарч эхэлсэн тул тэнд байсан хүмүүс бөөнөөрөө зэрэг Европ уруу гарсан юм билээ.

Ч:            Европын эдийн засгийн хямралын улмаас Сирийн дүрвэгсдийн лагериудын санхүүжилтийн асуудал нэг хэсэг хугацаанд анхаарлын төвд байж чадаагүй,  Европын Холбоо мэдээллээр дулимаг байсан. Үүний улмаас дүрвэгсдийн лагериудад санхүүжилт хангалттай очоогүй. Дүрвэгсдийн лагериуд Европын бодлогын эрэмбэд дээгүүр орж ирж чадаагүй, Грекийн гэх мэт дотоодын эдийн засгийн асуудалд хамаг анхаарлаа төвлөрүүлж байгаад ийм асуудал гарчихлаа гэж үзэж болно. Одоо цагаачлалын хямрал эхлэнгүүд энэ асуудал сөхөгдөж, Ойрхи дорнодын цагаачдын лагериуд руу Европын улсуудаас санхүүжилт ихээр хийж эхэлсэн боловч нэгэнт оройтсон байна.

М:          Ийм олон тооны хүмүүс нэг зэрэг ирэхээр Европын нийгмийн халамжийн тогтолцоонд хүнд цохилт болох байх даа.

А:            Тэгэлгүй яах вэ?! Европын эдийн засаг бол өндөр мэргэшсэн, автоматжсан, компьютержсэн хөдөлмөрийн зах зээл. Ирж байгаа хүмүүсээр хийлгэх ажил бараг байхгүй. Зун, намар гүзээлзгэнэ, хэрээний нүд гэх мэт жимс, ногоо хураалгаад, өвөл цас арилгуулаад л гүйцээ. Бусад цагт нь тэр хүмүүс амь зуух ёстой, түүнийг Европын улсуудын нийгмийн халамжийн сангуудаас санхүүжүүлэхээс өөр аргагүй. Хамгийн харамсалтай нь Сирээс ирж байгаа дүрвэгсэд нь тэндээ харьцангуй өндөр орлоготой байсан инженер, эмч, хуульч гэх мэт хүмүүс. Сирийн дайны дараа Сирийг эргэж босгох ёстой оюуны хүч нь Европт ирж хар бор ажил хийж үлдэх болж байгаа юм.

М:          Сирийн дайн, ер нь Ойрхи дорнод дахь тогтворгүй байдал удаан үргэлжлэх байх даа. Оросууд Сирийн дайнд шууд оролцож эхлэхээр асуудал бүр хүндрэх болов уу?

Ч:            Би тэгж бодохгүй байна. ОХУ Сирийг тогтвортой болгоход эергээр нөлөөлж ч магадгүй. Сирид Исламын улсынхан (ISIS) Засгийн эрх авахыг АНУ, Европын Холбоо аль аль нь хүсэхгүй байна. ОХУ Исламын улсынхны эсрэг цэрэг хөдөлгөж байгаагын хувьд энэ асуудалд АНУ, Европын Холбоотой ашиг сонирхол нэгтэй. ОХУ Сирид цэрэг оруулах улс төрийн шалтгаан нь терроризм бүс нутгийн асуудал болсон, Исламын улсынхан ОХУ-ын өмнөд бүсийг тогтворгүй болгоход нөлөөлөх эрсдэлтэй холбоотой.

М:          Ингэж дайн дажин болж байснаас нэг дарангуйлагч нь гарч ирээд ядаж тогтвортой байдалтай байвал дээр ч юм шиг. Гэтэл өнөөгийн технологийн түвшинд ямар ч дарангуйллын төр гэж байх боломжгүй болчихож. Гар утас, интернэт, сошиал медиа үзэл бодлоо илэрхийлэх эрхийг мэдээжийн, байх ёстой, хааж боох боломжгүй байх зүйл болгожээ. Ийм орчинд дарангуйлал гэхээсээ илүү үндэсний зөвшилцөлд тулгуурласан нийгэм л тогтвортой байна. Гэтэл зөвшилцөл гэдэг зүйл бол хэл амаа ололцох процедур - хамтын зорилгоо олж харах, хамтран ажиллах хүсэл, ур чадвар юм. Ийм ур чадварт суралцахын тулд Европчуудад маш их хугацаа зарцуулах хэрэгтэй байсан.[i]

А:            Зурагтаар Монголд баян ядуугийн ялгаа их байдаг гэж гарч байна лээ. Нийслэл хотыг тойруулаад маш олон “майханд” хүмүүс ядуу зүдүү амьдардагийг харуулсан.

М:          Тиймээ, тэр үнэн. Цөөн хэд нь баяжиж, дийлэнхи олонхи нь ядуу хэвээр. Туйлын ядуу хүмүүсийн тоо их байх тусам засаглалын мухардал бий болдог-ийг тод харж болно. Сонгууль болохоор уул уурхайн мөнгө ярьсан, үнэн хэрэгтээ хэний мөнгөөр, яаж гараад ирэв гэдэг нь тодорхойгүй туйлширсан үзэлтэй хүмүүс сонгогдоод улсыг тогтвортой удирдах, чиг баримжаатай, тууштай бодлоготой байх ямар ч боломжгүй болгочихдог. Дараагийн сонгуульд дахиад л нөгөө хүмүүс нь гарч ирээд, дахиад л бужигнана. Чөтгөрийн тойрог гэх үү дээ.

 

[i][i] Жнь: Дотоодын асуудлаа шийдвэрлэхэд хамтын зорилгоо тодорхойлох чадваргүй, цөхөрсөн, эргэлзсэн, өөртөө илгэлгүй болсон Германчууд “дэлхийн их гүрэн болох” хийсвэр тэнэглэлд нэгдэж, тухайн үеийн “жинхэнэ их гүрэн” Их Британитай сайн дураар дайсагнаснаар Дэлхийн I дайныг өдөөсөн түүхтэй.

 

Вена хот, 2015 оны 10-р сарын 31

 

Сэтгэгдэл бичих

    • LANLAZAR MARCUS
    • 2018-01-25

    Сайн уу, Таны санхүүгийн хэрэгцээг шийдвэрлэхэд яаралтай зээл хэрэгтэй юу? Бид 200000-10000000.00 хүртэлх зээлийг санал болгодог бөгөөд бид найдвартай, хүчирхэг, түргэн бөгөөд динамик, зээлийн шалгалтгүй, 100% баталгаат гадаадын зээлийг энэ шилжүүлгийн үед санал болгодог.     Бүх зээлийн хувьд 3% -ийн хүүтэй, урьдчилж төлбөр хийлгүйгээр бүх зээлийг олгосон .... Хэрэв та энэ и-мэйлээр дамжуулан бидэн рүү буцаж ирээрэй. Хэрвээ сонирхсон бол бидэн рүү буцна уу: [email protected] Харамсалтай нь, Ноён Ланлазар Маркус [email protected]

    • LANLAZAR MARCUS
    • 2018-01-25

    Сайн уу, Таны санхүүгийн хэрэгцээг шийдвэрлэхэд яаралтай зээл хэрэгтэй юу? Бид 200000-10000000.00 хүртэлх зээлийг санал болгодог бөгөөд бид найдвартай, хүчирхэг, түргэн бөгөөд динамик, зээлийн шалгалтгүй, 100% баталгаат гадаадын зээлийг энэ шилжүүлгийн үед санал болгодог.     Бүх зээлийн хувьд 3% -ийн хүүтэй, урьдчилж төлбөр хийлгүйгээр бүх зээлийг олгосон .... Хэрэв та энэ и-мэйлээр дамжуулан бидэн рүү буцаж ирээрэй. Хэрвээ сонирхсон бол бидэн рүү буцна уу: [email protected] Харамсалтай нь, Ноён Ланлазар Маркус [email protected]

    • Aggro
    • 2015-11-21

    Амьдралаас дэндүү тасархай юм бичих юм АНУ Европын холбоо тэр Ирак Сирээс дээрэмдсэн газрын тосныхоо төлбөрөөр дүрвэгсдийг нь тэжээхгүй юу Улс эх орныг нь там болгосон АНУ ЕХ-г дүрвэгсдийг сайхан сэтгэл гарган хүлээн авсан мэтээр бичих хэрэггүй Арай дэндүү юм Дарангуйлал яримаар байгаа бол тэр Саудын Арабаасаа эхэлчих

    • Nice!
    • 2015-11-20

    zochin

    • Зочин
    • 2015-11-18

    Saihan bichjee.

arrow icon