Суусрын гүйдэл салхи сэвэлзүүлээ л ерѳѳсѳѳ, суурь хѳлгѳн хуулийнхаа судсыг нь суга татчих юм хийх гээд оролдоод, тулгаад, заавал сонгуулиас ѳмнѳ шийднэ гэж зүтгээд байгааг би ерѳѳсѳѳ ойлгохгүй байгаа юм. Үндсэн хуулийн ѳѳрчлѳлт гэлцэх нь олон нийтийн санааг ѳѳр тийш эргүүлэх бас ямар шалтгаан гараад ирчихсэн юм бол гэж хардахаар болов. УИХ-ын бүрэн эрхийг ѳргѳтгѳх, сунгах, ѳѳртѳѳ эрх мэдэл олж авахыг УИХ ѳѳрсдѳѳ санаачилж болохгүй гэсэн эрх зүйн орчин хүчин тѳгѳлдѳр үйлчилсээр байтал Ерѳнхийлѳгчийн эрхийг хасч ѳѳрсдөдѳѳ эрх мэдэл илүү олж авах гээд улайраад байгааг нь хачирхалтай. Зэрвэсхэн ажихад, Элбэгдоржийг хазаарлах санаагаа ҮХ ѳѳрчлѳх аргаар хэрэгжүүлэх гээд байгаа ч юм шиг
..
Шүүхийн бус институтээр Үндсэн хуулиа хянуулдаг орон дэлхий дээр ганцхан бий, тэр нь Mонгол.
Тѳрчид, хууль эрх зүйн боловсролтой эсэхээс үл хамааран тэтгэвэрт гарахдаа очиж тухалдаг газар, нэр нь ЦЭЦ
. Тэр Цэцийх нь шийдвэрийг хэн ч тоодоггүй юм. Дордохын 7 ѳѳрчлѳлтийг хориглосон шийдвэрийг тэр Цэц гэгч нь Дунд болон Дээд суудлаараа гаргасан, гэлээ ч УИХ нь хѳгшин нохой хуцсан чинээнд ч авч хэлэлцээгүй. Ийм юмыг ѳѳрчилье гэж ярихын оронд хэдэн олигархи ѳѳрсдийн дархлааг бэхжүүлэх юм ярицгаах юм.
УИХ-ын ирцийн доод хязгаар 51 гэж Үндсэг хуульд бэлээхэн байсныг 39 болгон ѳѳрчилсѳн
. Одоо эргүүлээд 51 болгохын оронд гишүүдийн тоог 99 болгох юм гэнэ, ичгүүр сонжуур гэж үнэндээ алга. Нийгмийн суурь харилцааны талаар ойлголтгүй, тодорхой концепцигүйгээр парламентийн гишүүдийн тоогоор, ѳѳрсдөдѳѳ гоё санагдсан санаа хавчуулан үлгэр зохиож гадаад орнуудад ийм тийм байдаг гэдгээр түрий барих нь бодит байдлыг зориуд гажуудуулсан үзэл суртал гэж хэлэхээс ѳѳр үг олдохгүй байна. Монгол бол гаднын орон биш, харин түүхэндээ гаднын дохиурын улс байж зовж үзсэн, одоо дахин болохыг хүсэхгүй!тэртэй тэргүй ѳѳрчлѳх шаардлагатай байгаа юман дээр ѲѲРЧЛѲХ ҮҮ? гэж асуугаад 5 млрд тѳг зарцуулна
гэдэг бол яав ч эрүүл саруул ухаан биш ээ.Үндсэн хуульд ѳѳрчлѳлт оруулах нь нийгмийн тулгуур харилцааг хѳндѳх үйлдэл
юм. Сонгодог парлемент тѳлѳвшүүлэх нь хѳгжлийн механизмыг, Үндсэн хуулийг ѳѳрчлѳх нь хориглолтын механизмыг чангатгах концепцыг шаардана. Эндээс эсрэг тэсрэг 2 юмыг нэг саванд хийж, тэрийгээ аргумент болгож яриад байгаа нь ТАРХИ УГААЛГА. Өѳр юу ч биш. Ард түмний нийгмийн сэтгэлгээ урдыхтай харьцуулахад ѳѳрчлѳгдсѳн, энэ зэргийн юмыг гадарлаад байгаа учраас л Үндсэн хуулийн ѳѳрчлѳлтийг яаран сандран хийх дээр эерүү санал ѳхгүй дээ гэж баттай хэлж болохooр харагдаж байна.
Сайн түшмэдүүдтэй байхад, муу хуультай байсан ч улс орон хѳгжинѳ.
Харин,муу түшмэдтэй байваас хэчнээн сайн хуультай байгаад ч ѳчүүхэн ч нэмэргүй.
( Отто фон Бисмарк)
Сэтгэгдэл бичих