Нийтлэл 11 сарын 23, 2015

ХУУЛИЙГ ЭНГИЙНЭЭР – Ээлжит бус сонгууль зарлах эсэхийг бусад улсад хэрхэн зохицуулдаг вэ?

Ээлжит бус сонгууль Монгол улсад

Манай улсын сонгуулийн тухай хуулиар Ерөнхийлөгч юм уу УИХ өөрөө тарах шийдвэр гаргасны үндсэн дээр ээлжит бус сонгууль явагддаг.  Өөрөөр хэлбэл УИХ дараах тохиолдлуудад өөрөө тарах шийдвэр гаргаж болно:

  • Нийт гишүүний 2/3-оос доошгүй нь УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн 
  • Ерөнхийлөгч УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэн УИХ-ын даргатай зөвшилцөн санал болгосон тохиолдолд

Манай улсын хувьд ээлжит бус сонгууль явуулах эрхзүйн зохицуулалт ямар онцлогтой талаар Герман улсын зохицуулалттай харьцуулсан нийтлэлийг эндээс унших боломжтой.

 

Ээлжит бус сонгууль олон улсад

Дэлхийн 34 орны ээлжит бус сонгууль явуулахтай холбоотой асуудлыг үндсэн хууль болоод бусад хуулиндаа хэрхэн заасан талаарх зохицуулалтуудыг хүргэлээ. 34 оронд засаглалын хувьд Парламентын 8, Үндсэн хуульт хаант 8, Ерөнхийлөгчийн 4,  хагас Ерөнхийлөгчийн 13 , Эзэн хаант тогтолцоотой 1 орон багтаж байна. Эдгээр орныг ээлжит бус сонгууль зарлах эрхтэй субъектээр нь ангилвал дараах байдалтай байна. 

  • Ерөнхийлөгч 17
  • Хаан 4
  • Ерөнхий сайд 2
  • Үндэсний зөвлөлийн дарга 1
  • Засгийн газар 1
  • Ээлжит бус сонгууль явуулдаггүй 2

 Мөн Парламентын засаглалтай ихэнх орнуудын хувьд Парламентыг тарааснаар ээлжит бус сонгууль явуулахаар зохицуулсан байна.  Эдгээр орноос 7 орны хувьд Үндсэн хуулиндаа Парламентыг тараах үндэслэлийг тодорхойлсон байдаг ч ээлжит бус сонгуулийг зарлах субъектыг тодорхой заагаагүй байна.

 

 

Бусад улсууд ямар тохиолдолд ээлжит бус сонгууль зарладаг вэ ? 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon