Нийтлэл 11 сарын 23, 2015

БУСАД УЛСАД ПАРЛАМЕНТЫН БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА ХЭДЭН ЖИЛ БАЙДАГ ВЭ?

Үндсэн хуулийг энэ удаагийн УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд өөрчлөх эсэх, санал асуулга явуулах эсэх, явуулбал ямар агуулгаар явуулах, өөрчилбөл хэрхэн өөрчлөх талаар хэлэлцүүлэг, мэдээлэл солилцоо ид өрнөж байна. Бид энэ удаа доорх зурагт 187 орныг парламентын бүрэн эрхийн хугацаагаар нь ангилан үзүүлж байна. Зүүн талын хайрцаг буюу 5 жилийн бүрэн эрхийн хугацаатай парламент бүхий бүлэгт 95 улс буюу талаас илүү нь багтаж байна. Манай улсыг багтаасан 4 жилийн бүрэн эрхтэй бүлэгт 76 орон, бусад ангилалд 16 орон багтжээ. 

Интерактив:

Зурагаар:

Сэтгэгдэл бичих

arrow icon