Танд аливаа зүйлийг 100 хувь сурах шилдэг 4 стратегийг танилцуулж байна.
Сурч байгаа зүйлдээ дуртай байх
Хэрвээ та яг одоо сурч байгаа мэргэжилдээ, сурч байгаа хичээлдээ дуртай бол та амжилтад хүрэх алхмынхаа аль хэдийн 50-иас дээш хувийг хийчихсэн. Сурч байгаа зүйлдээ дуртай байх нь та түүнийг хамгийн сайн сурах хөшүүрэг болж өгдөг. Тиймээс сайн сурах хамгийн эхний стратеги сурч байгаа зүйлдээ дурла
.
Мэдлэгийг онолоор бус практикаар суралц
Мэдлэг гэдэг зүйлийг ерөнхийдөө хоёр ангилж үзэж болно. Нэг нь онолын мэдлэг, нөгөөдөх нь практик мэдлэг. Амьдрал дээр энэ хоёр зүйлийн алийг нь илүү ашиглах бол. Мэдээж практикт суурилсан мэдлэг. Орчин үед их сургуулийн оюутнууд, дунд сургуулийн сурагчид аливаа зүйлийг сурахдаа онолын талаас нь ойлгож нэг өгүүлбэрийн утгыг ойлгох гэж эсвэл, ганцхан томьёог бодоход бүх анхаарлаа төвлөрүүлдэг. Мэдээж ингэх нь зөв хэдий ч амьдрал дээр танд хэрэг болох нь ховор байдаг. Тиймээс та сурч байгаа зүйлийнхээ онолыг практиктайгаа буюу амьдрал дээр энэ томьёо ямар хэрэгтэй вэ, энэ өгүүлбэр амьдралд ямар хэрэгтэй вэ гэдэгт суралцах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, таны бодож байгаа тэр томьёог бодохын тулд тухайн шинжлэх ухааны салбараа бүхэлд нь харж бодох хэрэгтэй. Энэ нь танд сурсан мэдлэгээ амьдралдаа хэрэглэх, ашиглах хамгийн том стратеги болох болно.
Цээжлэхдээ утгаар нь ойлго
Аливаа зүйлийг цээжилж, тогтоох гэдэг нь өөртөө мэдлэг хуримтлуулах хамгийн чухал арга зам. Тэгвэл та шүлэг цээжлэхдээ, нэр томьёо цээжлэхдээ, үг тогтоохдоо утгаар нь ухаж ойлгож цээжлэх хэрэгтэй. Тухайлбал шүлгийг тогтоохдоо нэг нэг мөрөөр нь бус, тэр шүлэг ерөнхийдөө ямар утгыг илэрхийлж байна гэдгийг сайн ойлгосны дараа та толгойдоо ойлгосон зүйлээ төсөөлөн бодох хэрэгтэй. Хэрвээ та гадаад үг цээжлэх гэж байгаа бол мөн ялгаагүй нэг, нэг үгээр цээжлэх бус холбоо үгээр нь ,өгүүлбэрээр нь цаашлаад утгаар нь тогтоох хэрэгтэй. Энэ бол сурч байгаа зүйлээ 100 хувь сурах бас нэг стратеги.
Сурч байгаа зүйлээсээ алдаа хай
Бид нар багш заасан, сурах бичигт бичсэн бол түүнд шууд итгэдэг. Та сурах явцдаа яагаад гэдэг үгийг байнга өөрөөсөө асуу.Сурч байгаа зүйлээсээ алдаа олох гэж хичээх нь хамгийн сайн сурах стратеги.
Магадгүй багшийн хараагүй, сурах бичигт бичээгүй шинэ нээлтийг та ч бас хийж болно.
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай [email protected] +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)