Нийтлэл 12 сарын 25, 2014

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ дахин сонгууль явуулна

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ энэ сарын 18-нд гадаад орнуудад хийсэн айлчлал, ОУ-ын байгууллагуудын хурлаас эх орондоо шууд ирээд хоёр танхимт парламентынхаа Төлөөлөгчдийн танхимыг тараах болсноо мэдэгдсэн.

Сонгууль ирэх сарын дундуур болох бөгөөд 130 орчим хүн амтай улс 480 парламентынхаа гишүүнийг сонгох сонгуулийг сар хүрэхгүй хугацаанд багтаан явуулах юм.

Энэ удаагийн сонгуулиар Шинзо Абэгийн Либерал ардчилсан нам олонхийн суудал авч чадахгүй бол Ерөнхий сайдын суудлаасаа огцрохоо мэдэгдсэн бөгөөд түүний Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа хоёр жилийн дараа дуусах боловч улс орны эдийн засгийн асуудлаас болж хугацаанаас нь өмнө тарааж дахин сонгууль явуулахаар болсон юм. Дэлхийд эхний гуравт ордог эдийн засагт хүндрэл бэрхшээл байгаа нь тодорхой ба Абэномикс амжилт олохгүй байна гэх хүмүүс ч олон байгаа билээ.

Шинзо Абэ мэдэгдэлдээ “Диффляцаас гарах торгон агшин одоо л ирж байна, оройтвол бид алдана, хэрэглээний татварыг 10 хувь болгож өндөрсгөхийг арван найман сараар хойшлууллаа. Энэ хооронд ийм хэмжээний татвар авч болох эдийн засгийн нөхцлийг буюу ард түмэнд тээр болохооргүй нөхцлийг манай засгийн газар бүрдүүлнэ. Та бүхэн бидэнд итгэж саналаа өг, санал ирэхгүй бол би огцроно” гэж хэлжээ.

Тэрбээр Засгийн газрынхаа бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж өнгөрсөн есдүгээр сард таван эмэгтэй сайдтай Засгийн газрыг байгуулсан ч удалгүй хоёр эмэгтэй сайд нь нэг өдөр албан тушаалаасаа огцорсон. Энэ үйл явдалтай холбогдуулан барууны орнууд Шинзо Абэг эмэгтэйчүүдйин нийгэм дэх оролцоог нэмэгдүүлнэ гэсэн үгнээсээ буцлаа гэсэн дүгнэлтийг хийгээд байна.

 

 

 

Сэтгэгдэл бичих

    • hello
    • 2017-02-08

    hi hohoho ho ho ho

arrow icon