Манай клубээс "Ном унших ном" хэмээх сонирхолтой номыг орчуулан уншигчиддаа хүргэж байгаа бөгөөд тус номын нээлтийг 2015.11.28-ны 13.00 цагт Интерном номын дэлгүүрт хийхээр төлөвлөж байна. Та бүхэндээ "Ном унших ном"-ын мялаалга үгсээс хүргэж байна. Ном унших арга ухаан сайжирч, монгол хүний оюун билиг улам аривдах болтугай.
Төрийн соёрхолт зохиолч Дарма Батбаяр
“Чин үнэн сэтгэлээсээ хүсч, ухаангүй сонирхон уншаад хязгааргүй их баярлах шиг сайхан юм хаа байх вэ. Гэвч хамгийн чухал нь яах гэж гэдэгт оршино. Хамгаас эрхэм нь зорилго. Зорилгогүй уншина гэдэг бол булаг шанд, шалбааг балчигийг ялгахгүй амсахаас юуны өөр гэж
”
Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Ж.Галбадрах
"Номд шамдсан хүнд зориулсан ширээний номыг ЭМОС-ын залуучууд гаргасаар ирсэн, энэ удаад ч суралцахын эрхэм болгосон оюутан сурагчид тун хэрэгтэй ном гаргалаа. Сайн уншигч бол сайн суралцагч, амжилтын эзэн
мөн.
Үнэн мэдлэгийн мөн чанарт нэвтрэх эрдмийн түлхүүрийг энэхүү ном уншигч танд гардуулж байнам.”
Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач Самандарийн Цогтбаяр
“Ном бол ертөнцийг харах цонх гэлцдэг. Хорвоо ертөнцийг танин мэдэж, мэдлэг оюунаа тэлэх оюун ухааны тэжээл болсон номыг хэрхэн зөв уншиж ашиглах талаар танд зөвлөх энэхүү бүтээлийг ”ЭМОС” клубээс эрхлэн гаргасан нь Монголын ирээдүйг тээж явах залууст оюуны хөрөнгө оруулалт
боллоо. Оюун ухаан, тархины фитнесс болсон номд уг бүтээлээр багшлуулан улам шимтээрэй залуусаа!
”
Монгол судлалын үндэсний зөвлөлийн НБД, МУИС-н дэд профессор, доктор Д.Заяабаатар
“Аливаа зүйлд суралцахад зөв арга барил чухал. Энэ бүтээл номын хуудсыг эргүүлж унших гүеэхэн хэлбэрээс номын агуулгыг эзэмшиж унших бүтээлч үйлд таныг хөтөлнө.”
Залуу зохион бүтээгч уралдаант нэвтрүүлгийн ерөнхий шүүгч, продюсер Ч.Лодойравсал
“Хүүхэд, залуучууд та бүхнийг Номын ертөнц хэмээх мэдлэгийн далайд зорилготой, зүг чигтэй, бүтээмжтэй, хурдтай аялж сурахад тань энэхүү ном туслах болно.”
“Хишиг Арвин Контракт Майнинг Сервис” ХХК Гүйцэтгэх захирал М.Тулгат
“Технологи хөгжиж, хүн мэдээллийн шуурганд төөрөх болсон энэ цаг үед зөв мэдээллийг авч, системтэй мэдлэг болгох чадвар чухаг болжээ. Сошиал медиа, телевизийн олон суваг, цахимын тоо тоймшгүй хуудас бий болсон боловч ном моодноос гарсангүй, монголчууд маань номыг улам л авдаг, залдаг, үнэлдэг болсон
байна. Тэгвэл яаж унших вэ, мэдээллийг яаж мэдлэг болгох вэ гэдэгт хариулт өгөх энэхүү бүтээл цагаа олж монгол хэлнээ хөрвүүлэгдэн гарлаа.”Би энэ номтой арай эртхэн учрахгүй яав
” гэж хожуу харамсахгүйн тулд өнөөдөр аваад уншаарай.”
Энэ ном дахин хэвлэгдэж гархуу худалдаж авах гэсэн олдохгүй байна
танай энэ номыг авх гэсэн юм ханаас авах вэ
Энэ ном үнэхээр муу орчуулагатай болсон гэж дүгнэж байгаа