Нийтлэл 11 сарын 30, 2015

Шинжлэх ухаан: Компьютерын дэлгэц эмх цэгцгүй байх нь ажлын бүтээмжийг бууруулдаг

Дижитал эрин болсон өнөө үед компьютерын хэрэглээ бидний ажил, амьдралд чухал үнэтэй үүрэг гүйцэтгэх болсон билээ.Компьютерын дэлгэц эмх цэгцгүй байх нь таны ажлын бүтээмжийг бууруулдаг болохыг сэтгэл зүйн судалгаагаар тогтоожээТиймээс Калифорнийн Newport Beach сэтгэл судлалын төвийн захирал, сэтгэл зүйч Памела Рутледж  компьютерын дэлгэц ямар байвал таны ажлын бүтээмж өндөр байх талаар ингэж зөвлөжээ.  

1. Дэлгэцийн зургаа зөв сонго. Ажлын бүтээмж таны компьютерын дэлгэцийн зураг ямар байхаас ихээхэн хамаардаг. Тиймээс та дэлгэцийн зургаа сонгохдоо дараах 3 зүйлийг анхаарах хэрэгтэй. Үүнд:

- Харааны талаамжтай байдал 

- Хар бараан, улаан гэхчлэн гүн өнгөнөөс аль болох татгалз. Эдгээр өнгөнүүд нь таны сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж улмаар ажлын бүтээмжийг бууруулдаг бөгөөд харин цэнхэр өнгө хүний сэтгэлийг сэргээж, тайвшруулдаг болохыг  судалгаагаар тогтоожээ. 

- Компьютерын дэлгэцээ байгалийн зураг сонго. Учир нькомпьютерын дэлгэцдээ байгалийн зураг сонгох нь  ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг

2. Компьютерын дэлгэц дээрээ хэт олон дүрс, фолдер, файл ил гаргахаас татгалз. Таны компьютерын дэлгэц аль болох эмх цэгцтэй, цэмцгэр байснаар ажлын бүтээмжийг нэмэгдүүлнэ. Учир нь хэт олон файл таны сэтгэл зүйд бухимдал үүсгэж мөн дээрээс нь боловсруулах чадварыг удаашруулдаг байна. 

3. Компьютер дээрээ хэт олон табууд нээхээс татгалз. Олон табыг нээснээр таны ажлын цагаас 10 секундээс дээш хугацааг хомсолж байдаг. Тиймээс ашиглах табаа хэрэгтэй үед  нь ашиглаад хааснаар таны ажлын боловсруулах цаг хугацаанд ихээхэн үр дүнг бий болгоно.  

4. Та ажил дээрээ и-мэйл-ээ нээлттэй үлдээх, эсвэл мэдээллийн сайтууд олноор нь нээж үлдээхээс татгалз . Энэ нь таны ажлын бүтээмжийн бууруулж улмаар өөр зүйлд анхаарал хандуулах эхлэл болдог байна. Учир нь таны и-мэйл нээлттэй байх үед хэн нэгэн мэйл бичиж таны ажлын цагаас хугаслана, мөн мэдээллийн сайтуудаас хэрэгтэй мэдээллээ авах нь ашигтай ч дийлэнх нь таныг хэрэггүй зүйлд уруу татдаг байна. 

5. Ажил хийх явцдаа таны сэтгэлийг тайвшруулах, намуухан хөгжим сонс Ажил хийхдээ  хөгжим сонсох нь ажлын бүтээмжид сайнаар нөлөөлдөг байна. Гэхдээ та хөгжмөө сонгохдоо таны анхаарлыг сарниулахааргүй, өөрийнхөө сэтгэл сэргээх аяыг сонгох хэрэгтэй.  Мөн нөгөөтэйгээр дуу сонсоод ажил хийх нь таныг анхаарлаа хоёр өөр зүйл төвлөрүүлж сурах чадвартай болгодог. 

Сэтгэгдэл бичих

arrow icon