Тѳрийн институтийн аливаа шийдвэр, хууль тогтоомж нь тѳсѳл боловсруулалтын шатандаа заавал концепц шаарддаг. Концепц гэдэг нь
цаг үеийн шаардлагатай уялдаад хѳгжлийн угтвар нѳхцлийг бүрдүүлэх, эсвэл хѳгжлийн саад тотгорыг хориглох гэсэн 2 чиглэлтэй, олон эшт үзэл баримтлалууд дотроос боловсруулалт хийсэн, шинжлэх ухаан, практик үндэслэлтэй үзэл баримтлалуудын цогц юм.
Нэг хуулийн дотор хэд хэдэн концепц шаардагдах тохиолдол ч заримдаа гардаг. Тухайлбал, ҮХ-д ѳѳрчлѳлт оруулахаар ѳргѳн барьчихсан тѳсѳлд, ЕС-ыг огцруулах асуудлыг хэлэлцэхдээ, оронд нь сонгогдох ЕС-ыг хамт оруулж ярих тухай заалт орсон байна. Энэ заалтын концепц нь Засгийн бодлогын залгамж чанарыг зарчим болгон баримтлахад чиглэгдсэн бололтой
юм. Энэ нь, засаглалын хариуцлагад сайнаар нѳлѳѳлѳх угтвар нѳхцѳл болохоос гадна дараагийн ЕС-ыг сонгох гэж цаг алддаг саад ( frustration)-д хориглолт хийх зорилгоор муугүй боловсруулсан концепц гэж харагдаж байна.
Энэ удаа УИХ-аас ЕС-ыг батлах, ЕС нь танхимаа бүрэн эрхтэйгээр бүрдүүлэх зарчмын заалт орж ирэх бололтой. Энэ бол концепц биш, дэлхий нийтээрээ мѳрдѳж байгаа, бэлэн аваад л хэрэглэчхээр засаглалын жишиг механизм. Уг нь 25 жилийн ѳмнѳѳс эхлээд л дагаж мѳрдѳх ёстой байсан зарчим, энэ зарчимгүйгээр тѳр тѳгѳлдѳр байж чадахгүй. ИХ-ын гишүүн нь, Засгийн газрын гишүүний албан тушаалыг давхар хаших дээр 3 гэсэн тоогоор босго тогтоох бололтой. Энэ буруу. Давхар хаших (давхар дээл) улс тѳр, нийгэм зүйн шаардлага Монгол улсад байхгүй. Энэ нь концепц биш, зүгээр л Монголын үндэсний уламжлалт сэтгэхүйн байдлаас урган гарсан, амьдралаар нотлогдчихоод байгаа зарчмын шаардлага. Нийгмийн, тэр дундаа улс тѳрчдийн ухамсар, ёс зүйн тѳлѳвшлийн ѳнѳѳгийн байгаа тѳвшин, 2 ѳндѳр албан тушаалыг шударгаар давхар хаших тэр хэмжээнд хүрч чадаагүй гэж үзэж байна. Аргумент байгаа!
Ард түмэн бѳѳгийн тоо гээд аль хэдийн нэр ѳгчихѳѳд байгаа 5 жил, 99 гишүүний хувьд саналаа хэлэхэд энэ бол агаараас авсан фантааз тоо
. Н.Батбаярын гарын хуруу, талд бэлчсэн таван хошуу мал...З.Энхболдын хэлээд байгаа 3 оронтой болгохгүйн тулд 2 оронтой тооны ихийг сонгосон...энээ тэрээ нь үндэслэл болон үйлчилж чадахгүй. Энд концепц шаардлагатай. Нэгэнт хэвшсэн зүйлийг хѳндѳх нь араасаа том эрсдэл дагуулдаг
гэсэн үндэслэл байж болно. Олон жил, 4-ийн давтамжаар яваад хэвшчихсэн улс тѳр, нийгмийн амьдралын хэмнэлийг субъектив хүчин зүйлээр хүчиндэн ѳѳрчилж ерѳѳсѳѳ болохгүй, их эрсдэлтэй. Гишүүний 99 тооны хувьд ч гэсэн, гадаадад тийм байдаг гэдгээр хүчиндэж бас болохгүй
.
Монголын дотоодын онцлог илүү хүчтэй. Ѳргѳн уудам газрынхаа энгээр тараад суурьшчихсан, хүн амын тал нь хот бараадан хэт нягтаршил (urbanization) үүсгэчихсэн улс орон дэлхийд манайхаас ѳѳр байхгүй, гаднаас туршлага авах үндэслэл харагдахгүй байна. Хѳдѳѳ орон нутгийн хүн амын нягтралаар бодохоор 51, хотоор бодохоор 103 гишүүн баймаар, энэний дундаж нь 76, одоогийн байгаа тоо, энэ бол гарцаагүй үндэслэл. Тэгээд ч 76 мунаг, мунхаг, мангар, ухна...энээ тэрээгээр нь энэ хэдийгээ дуудсаар байгаад ард түмэн энэ тоонд дасчхаж
. Ялимгүй консерватив хандлага гаргаад хуучнаар нь үлдээчихсэн нь дээр. Алсдаа, Дээд танхимтай болоод сонгодог парламентийн тѳлѳвшилд хүрэхээр аяндаа энэ тоог 51 хүртэл бууруулах шаардлага үүсэх магадлалтай, тэр болтол УИХ-ын гишүүдийн тоог ѳѳрчлѳх нийгэм зүйн шаардлага байхгүй гэж мэргэжлийн үүднээс дүгнэлт хийлээ. Дордохын 7-г хүчингүй болгоо л хуучнаараа, доод зах нь 51 гишүүнтэй хуралддаг байхад л хангалттай, ирцээ бүрдүүлж чадахгүй байгаа нь спектрийн буруу болохоос ҮХ-ийн буруу биш.
Тэр, яамдыг нэр устай нь хатуу 9 гэж заах ч буруу,
Талын замын коридоор бодитой болчихлоо. Зам тээврийн яамыг салгах шаардлага гарна, дахиа л ҮХ-иа ухаж тѳнхѳх үү, энэ бол энгийн логик жишээ.
Ерѳнхийлѳгчийн хувьд гэвэл, нэгэнт улс орон маань парламентийн сонгодог засаглал руу хэлбэрэлтгүй чиглэчихсэн, буцах зам байхгүй болохоор, тѳрийн тэргүүний нуруун дээр үүрүүлсэн олон функциудыг, хориг тавих эрхтэй нь цуг хасч, ёслолын чанартай үүргүүдийг үлдээж гадаад ертѳнцѳд улс орноо тѳлѳѳлдѳг, ард түмний эв нэгдлийг хамгаалдаг УЛСЫН ЕРѲНХИЙЛЭГЧ ( тѳрийн тэргүүн биш) болгон ѳѳрчлѳх нь зѳв хандлага. Парламентийн Дээд танхим бүрэлдэн тогтох хүртэл ард түмнээс сонгодог хэвээр нь үлдээх нь зүйтэй. Үүнд хэд хэдэн чухал аргумент хэлж болно, үүнээс ганцханыг дурдъя.
1945 онд батлагдсан НҮБ-ын Дотоод дүрэмд ТѲРИЙН ДАРХЛАА ( State immunity)-ны тухай концепц бий. Агуулга нь...бусад орны тѳрийн хэрэгт оролцохгүй, ѳѳрийн орны улс тѳрд бусад орныг оролцуулахгүй...гэсэн утгатай юм. Энэ концепцыг нэлээд нарийвчлаад ТѲРИЙН ТУЙЛИЙН ДАРХЛАА гэсэн томьёоллоор НҮБ, 2004 онд конвенц байгуулан гарын үсэг цуглуулж байгаа, 30 орон гарын үсэг зурсны дараа хүчин тѳгѳлдѳр болон үйлчлэх юм байна. Дэлхийн том 20-иос нэлээд орнууд зурчихсан, Орос, Хятад 2 гүрэн зурахаас түдгэлзчихсэн байгаа юм байна. Хѳрш орнууд маань Монголын дотоод хэрэгт оролцохгүй гэсэн туйлийн баталгаа одоо хүртэл байхгүй
байнаа л гэсэн үг. Ийм нѳхцѳлд, улс орноо гадаадад бүрэн тѳлѳѳлѳх, ард түмнээс сонгогдсон УЛСЫН ЕРѲНХИЙЛЭГЧ-тэй байх нь онцгой ач холбогдолтой юм. Насны критерийг ч гэсэн 55-аас доошгүй гэдэг ч юмуу, бодох юм их бий.
Засаглалын 3 хэлбэрийн хоорондын зохистой координацыг босгоход заавал концепц шаардлагатай. Энэ концепц нь Шүүх засаглалын эрхэмсэг чанар ( dignity)-г нэлээд ѳргѳхѳд чиглэгдэх ёстой юм болов уу хэмээн бодогдоно. Тухайлбал, Улсын ерѳнхий шүүгч нь Цэцийн даргыг хавсарч хийдэг байх шаардлагатай. ҮХ-ийн хяналтыг Шүүх хэрэгжүүлж, шүүхийн процесс явуулдаг байх шаардлагатай, энэ бол дэлхий нийтийн жишиг механизм, шууд аваад л хэрэглэх нь зүйтэй. Манайх шиг мэргэжилтэй мэргэжилгүй тэтгэврийн хэдэн хѳгшин суулгачхаад, ҮХ-иа мануулна гээд хуулийн сургуулийн оюутны ажил хийлгээд, гаргасан шийдвэрийг нь ИХ нь авч хэлэлцдэггүй тийм хошин шогийн тѳртѳй улс орон гэж байх уу даа!
Тѳсѳлд дурдсан ерѳнхийлѳгчийг сонгоно гээд байгаа тэр форматаар харин Улсын ерѳнхий шүүгчийг сонгодог байвал Шүүхийн эрхэмсэг чанар тодроход нэмэртэй л байх. Энэ 3 Засаглалын 2 нь 3 дахиа зѳвшилцѳж сонгодог практик бас байгаа. ИХ-аас ЕС-ыг батлахдаа Ерѳнхий шүүгчийн саналыг авдаг ч юм уу, ямар нэг тэнцвэржүүлэх механизм байх шаардлагатай нь үнээн. ЕС нь онцгой тохиолдолд Улсын Ерѳнхий шүүгчтэй зѳвшилцсѳний үндсэн дээр ИХ-аа тараадаг эрхтэй байх нь Монголын ѳнѳѳгийн улс тѳрийн коньюнктурт таарах байх гэж бодож байна.
Энэ бүхнээс дүгнэлт хийгээд үзэхээр ҮХ-д ѳѳрчлѳлт оруулахын ѳмнѳ архаг хуульч нараа суулгаж байгаад, тодорхой концепц боловсруулж ард түмнээр хэлэлцүүлэх шаардлагатай үүний тулд хангалттай хугацаа хэрэгтэй гэдэг нь хэнд ч ойлгомжтой.
Сэтгэгдэл бичих