Хэнд хамаатай вэ ?
Монгол улсын иргэн бүрт
Улсын Их Хурал ямар болох вэ ?
Гишүүдийн тоог нэмэгдүүлж 99 болгох
Үндэслэл : Хоёр сая гаруй хүн амтай байсан Монгол улс өнөөдөр 3 сая хүн амтай болж нэмэгдсэн. Хүн амын тоо ингэж өссөнөөр нэг гишүүнд ногдох хүн амын тоо үндсэн хууль батлагдсан 1992 оныхоос 40 орчим хувиар нэмэгдээд байна.
Үр дүн : Гишүүдийн тоо нэмэгдэж, төлөөллийн хэмжээ багассанаар УИХ-ын чадамж нэмэгдэнэ. Цөөн тооны гишүүдийн нөлөөллөөр явцуу эрх ашигт үйлчлэх хууль батлах магадлал буурна
.
Бүрэн эрхийн хугацааг 5 жил болгох
Үндэслэл : УИХ, Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа 4 жил байгаа нь Засгийн газар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд хангалттай хугацаа байж чадахгүй байна.
Хуулийн өөрчлөлт : УИХ-ын бүрэн эрхийн хугацааг 5 жил болгосонтой уялдуулан Засгийн газрын болон орон нутгийн ИТХ, Засаг даргын бүрэн эрхийн хугацааг 5 жил болгох.
Үр дүн : Төрийн бодлого хөтөлбөр илүү тогтвортой, тууштай болно.Төлөвлөлтөө 5 жилээр хэрэгжүүлдэг хөрш улсуудтай хамтарсан томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дөхөм болно.
УИХ-ын дарга, дэд даргыг нууцаар сонгодог болох
Үндэслэл : УИХ-ын дарга, дэд дарга нь 76 гишүүнээсээ хүндэтгэл хүлээсэн хүн байх хэрэгтэй.
Үр дүн : Намаар хуваагдах асуудлыг өөрчилж, УИХ-ын гишүүн заавал намын удирдлагын заавраар бус өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж бүрдэнэ.
УИХ-ын эрх мэдлийг тэнцвэржүүлэх
Үндэслэл : УИХ-ыг нийт гишүүний 2/3-ын саналаар өөрөө тарахаас өөрөөр тараах боломжгүй. Мөн томилгоо хийх эрх мэдэл нь өргөн хүрээг хамарч байна.
Хуулийн өөрчлөлт : УИХ-ын төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болно гэсэн заалтыг хасна.
Үр дүн : Эрх мэдэл хоорондын тэнцвэртэй байдал хангагдана.
Засгийн газар ямар болох вэ ?
Ерөнхий сайд ЗГ-ын гишүүдийг томилно, чөлөөлнө, огцруулна
Үндэслэл : УИХ Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг гишүүн тус бүрээр хэлэлцэн санал хурааж шийдвэрлэдэг, тодорхой тооны гишүүд хүссэн цагтаа ердийн олонхиор Засгийн газрын гишүүнийг огцруулах боломжтой байгаа нь сайдуудыг парламентаас хэтэрхий хараат байдалд оруулж, Ерөнхий сайд багаа бүрдүүлж түүнийхээ төлөө хариуцлага хүлээх боломжгүй болгосон
. Мөн парламентат ёсны үндсэн мөн чанарт харшилж, гүйцэтгэх эрх мэдлийн үйл ажиллагааг тасалдуулж байна.
Хуулийн өөрчлөлт : Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томилсон, чөлөөлсөн, огцруулсан шийдвэрийг Ерөнхийлөгчид толилуулж, УИХ-д танилцуулсанаар уг шийдвэрийг батламжилсан тогтоол батлагдсанд тооцно.
Үр дүн : Засгийн газар тогтвортой ажиллах боломжтой болно.
Дан, давхар дээлийн асуудлыг шийдвэрлэх
Үндэслэл : Засгийн газрын гишүүд УИХ-д дийлэнх болсноор Засгийн газраас оруулж ирсэн хууль тэр чигээрээ батлагдах сул тал үүсдэг.
Хуулийн өөрчлөлт : Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй нь УИХ-ын гишүүн байж болно. Ингэснээр Засгийн газрын гишүүдийн гуравны хоёр нь давхар дээлээ тайлна гэсэн үг.
Үр дүн : Ерөнхий сайд болон үндсэн чиг үүргийн яамдын сайд нар УИХ-ын гишүүн байгаад парламенттайгаа байнгын ажиллагаатай байхад тодорхой дэвшил гарна.
Яамдын тоог цөөлж 9 болгох
Үндэслэл : Төрийн албаны бүтцийг дураараа өөрчилж, төрийн албан хаагчдыг халж, сэлгэх байдал ихэссэн.
Хуулийн өөрчлөлт : Ерөнхий сайд шаардлагатай гэж үзвэл Засгийн газрын үйл ажиллагааны тодорхой асуудал хариуцсан гурваас илүүгүй гишүүнийг нэмж болно. Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүний саналаа УИХ-д өргөн мэдүүлнэ.
Үр дүн : Төрийн албаны бүтцийг сонгууль болгоны дараа дураараа өөрчилдөг, үүнээс улбаалаад төрийн албан хаагчдын хавтгай халаа сэлгээ хийдэг асуудал байхгүй болно.
Гишүүдийн тоог нэмдэг нь тун зөв. Бүр гурван зуу болгочуул бүр л олон хүний амьдрал эрс сайжирна. Харин хугацааг богиносгох хэрэгтэй сар мар болгоол дараачийн гурван зуун хүнийхээ амьдралыг бодох хэрэгтэй