Нийтлэл 12 сарын 04, 2015

Худал дур уналтын шалтгаан буюу үйл ажиллагаа нь таалагддаг улс төрчид

MЭК ХХК-иас Монголын нийгэм, улс төрийн нөхцөл байдалд иргэдийн өгч буй үнэлэмжид сар бүр танадалт хийж, үр дүнг танилцуулдаг билээ. Бид өмнөх удаад  иргэдэд үйл ажиллагаа нь таалагддаггүй улс төрчдийг танилцуулсан бол, энэ удаад иргэдэд үйл ажиллагаа нь таалагддаг улс төрчдөд  өгсөн үнэлэлт, дүгнэлтээс сонирхуулж байна. 

Судалгаанаас харахад С.Ганбаатараас хиншүү үнэртэж эхэллээ. Өнгөрөгч 7 дугаар сараас хойш тогтмол буурч буй түүний үнэлгээ энэ сард навс унасан нь алдарт дипломын тухай шуугиантай холбоотой бололтой. Олон нийтэд тэр дипломтой эсэх үл хамаатай ч CV-гээ худал бөглөсөн нь таалагдаагүй биз.С.Ганбаатарын унаж буй рейтингийн орон зайд Б.Бат-Эрдэнэ тоглолт хийсэн гэлтэй харагдах юм. Бусад олны таашаал хүртдэг улс төрчдийн нэр хүндэд төдий их анхаарал татах өөрчлөлт байхгүй байна.  

 


 

Жич. Судалгааны аргачлал: 

Судалгааны зорилтот бүлэг: Энэхүү судалгааны зорилтод бүлэг нь сонгуулийн насны Монгол Улсын иргэн байсан болно.

Судалгааны мэдээлэл цуглуулсан хугацаа: Судалгааны мэдээлэл цуглуулах үйл ажиллагааг 2015 оны 10-р сарын 5-нд эхлүүлж 2015 оны 10-р сарын 9-нд дуусгасан болно.

Судалгааны мэдээлэл цуглуулсан хэрэгсэл: Судалгааны мэдээллийг асуулгын дагуу сурвалжилгын асуулгын дагуу цуглуулсан бөгөөд асуулга тус бүрийг зургаан орон бүхий кодоор дугаарласан болно.

Судалгааны түүвэрлэлт: Судалгааны түүврийн хэмжээг дүүрэг, хороонд оршин суудаг 18-аас дээш насны иргэдийн тоог тулгуурлан тогтоосон.
Тухайн орон нутагт оршин суудаг сонгуулийн насны иргэдээс судалгааны мэдээлэл цуглуулахад хариулагчийг санамсаргүй байдлаар сонгосон бөгөөд нэг өрхөөс нэг хүнийг сонгох хязгаарлалтыг баримталсан.

Түүвэрлэлтийн төлөөлөх чадвар:

Итгэлцэлийн түвшин:95%;
Алдааны магадлал:5%;
E=Sqrt[(N - n)x/n(N-1)]
E-margin of error;
n- sample size;
N-population size;
r-fraction of responses that you are interested;
Z(c/100)-critical value for the confidence level =95%
x=Z(c/100)2r(100-r)
n= N x/((N-1)E2 + x)

Дээрх томьёоны дагуу санамсаргүй түүврийн зохистой хэмжээ 383 байгаа боловч алдааны хувь болон респондентын хариултын хуваарилалтаас шалтгаалан санамсаргүй түүврийн зохистой хэмжээг 1002 болгон нэмсэн болно.

Судалгааны тархаалт: Судалгаанд хамрагдсан хариулагчдын сонгуулийн насны нийт иргэдийг төлөөлөл болох чадамжийг нэмэгдүүлэх зорилгоор судалгааны бодит түүврийг дараах зарчмын дагуу тархаасан болно.
WEIGHT VARIABLE
Weight111=((t”111″ T)⁄)/(s”111″ ⁄S)
Weight112=(t”112″ ⁄T)/(s”112″ ⁄S)
Weight11n=(t”11n” ⁄T)/(s”11n” ⁄S)
Weight1n1=(t”1n1″ ⁄T)/(s”1n1″ ⁄S)
Weight1n2=(t”1n2″ ⁄T)/(s”1n2″ ⁄S)
Weight1nn=(t”1nn” ⁄T)/(s”1nn” ⁄S)
Weightn11=(t”n11″ ⁄T)/(s”n11″ ⁄S)
Weightn12=(t”n12″ ⁄T)/(s”n12″ ⁄S)
Weightn1n=(t”n1n” ⁄T)/(s”n1n” ⁄S)
Weightnn1=(t”nn1″ ⁄T)/(s”nn1″ ⁄S)
Weightnn2=(t”nn2″ ⁄T)/(s”nn2″ ⁄S)
Weightnnn=(t”nnn” ⁄T)/(s”nnn” ⁄S)

SPSS SYNTAXSPSS SYNTAX developed according to the weight variables by using “IF”, “AND” functions.

Сэтгэгдэл бичих

arrow icon