Амжилт нь тухайн хүн аливаа зүйлд ямар үзэл баримтлалтай байдгаас хамгийн энгийндээ зүгээр л нэг хандлагаас эхэлдэг байна. Өөрөөр хэлбэл та ямар хандлагатай байгаагаас таны амжилтад хүрэх оноо нэмэгдэж байдаг байна. Тиймээс амжилтад хүрсэн хүмүүс ямар үзэл хандлагатай байдгийг дор танилцуулж байна. Та өөртөө доорх хандлагууд байгаа эсэхийг шалгаж үзээрэй.
- Би өнөөдөр бүгдийг хийж чадахгүй ч нэг жижиг алхмыг бол хийнэ - Эхний алхмыг эхлүүлэхэд хэцүү ч дараагийн алхмууд бол үргэлж хялбар байдаг. Тиймээс амжилтад хүрсэн хүмүүс эхний алхаа эхлүүлсэн байдаг.
- Би өдөр бүр хэн нэгний чадахгүй зүйлийг хийх гэж оролддог -Мэдээж танд энэ хэцүү гэхдээ өдөр бүрийн тасралтгүй хичээл зүтгэл таныг тухайн зүйлээ хийж сурахад хүргэнэ.
- Амжилтад хүрсэн хүмүүс өдөр бүр өөрийгөө айлгадаг нэг зүйлийг хийдэг
. Учир нь ямар нэг зүйлийг чадахгүй гэж хэлэхийн өмнө хүмүүст айдас бий болдог.Чадахгүй гэж хэлэх нь өөрөө амжилт
. Харин таны айдас чадахгүй гэсэн үгээр бүтэлгүйтэл рүү хөтөлж байдаг
-Бүх зүйлд хүндэтгэлтэй ханддаг- Бусдыг хүндлэхээс танд хүндлэл ирнэ гэдгийг амжилтад хүрсэн хүмүүс мэддэг
-Амжилтад хүрсэн хүмүүс бусдаас10 дахин илүү сонсогч байдаг.
-Бусад хүмүүс намайг юу гэж бодох нь надад хамаагүй. Хүмүүс ихэвчлэн бусад хүмүүс намайг юу гэж бодох бол гэсэн үзлээр өөрийгөө санаа зовнилд оруулдаг.
-Амжилтад хүрсэн хүмүүс бусдын асуултыг өөрт нь тавьдаг. Өөрөөр хэлбэл тухайн хүний асуултад хариулахын өмнө өөрөөс нь "Та юу гэж бодож байна" гэж асуудаг.
- Би ямар ч үед илүү сайн хийхийг хичээх болно- Энэ үг таны амжилтад нэлээд хэдэн нэмэх оноог авчрах болно
- "Би чадна" гэдэг үг IQ-аас 100 дахин илүү чухал
Сэтгэгдэл бичих