Ойрын үед твиттерт #ЖШЖ2016 буюу жиргээний шинж жил 2016 хаштаг хамгийн идэвхитэй трэндийн нэг болоод байна. Твиттер ашигладаггүй уншигчдын хувьд ойлгомжгүй байж мэдэх ч ямар нэг түлхүүр үгийн урд # хаштаг зүүж жиргэвэл түлхүүр үгээрээ хайлт хийгээд хаштаг зүүсэн бүх жиргээг нэг дор унших боломжтой. Хаштаг бол иргэн бүрийн гарт шуурхай мэдээлэл дамжуулах боломж, түүнийгээ нэгтгэх, нэгдэх технологи үүссэн цаг үеийн нэг хүчирхэг хэрэгсэл юм.
Монгол жиргээчдийн хувьд онигоо, егөө, сонин хачин хуваалцдаг #гэнээ хамгийн том, хэзээ ч унтардаггүй цуврал болсон бол дэмий шахуу юм бичихдээ зүүдэг #брабру хаштаг ч урт настай, том трэндийн нэг. Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний #MadeInMongolia, бага насаа дурсах #БиБагадаа, #БиОюутанБайхдаа, оройн цагаар гоё хоолны зураг жиргэж хорлох #Хоролмаа гэх мэт сонирхолтой хаштагууд бий. #ЖШЖ2016 хаштагаар шүүж харвал @artanyan, @gumpaa, @Urangoo_A, @odbayare, @01mgl, @jjngm, @Deppsu, @Batuka_UB, @NinjbatL зэрэг нөлөө бүхий жиргээчид гар нийлэн зохион байгуулж буй энэ жилийн баяр өргөн дэлгэр болох шинжтэй.
Уул хаданд амьдардаг зарим нь үс сахлаа авч Улаанбаатарт хотдоо бууж ирэх сураг гарсан
бол улстөрийн зарим овгорууд ордноос сугарч морилох сураг ч байна. Шогийн мэдрэмжтэй, содон сэтгэдэг ч цаашаа харсан аватар зураг нь наашаа харсан удаагүй Цангисыг, загатнасан газар маажиж өгдөг зартай фотошопчин Танхай Эмээг харахсан гэсэн хүсэлт бас олон харагдана. Байшингаа, машинаа, 9911 дугаараа зараад очно гэх мэт битүүхэн егөө дагуулсан билет нь бараг дуусч байгаа агаад иргэний ухамсартай, оролцоотой гэгддэг жиргээчид энэ удаа ч арга хэмжээний орлогыг Ирвэс хамгаалах санд хандивлах аж. Судлаач Ганаа, Элийрэгч Уянга нарын ширүүн стилийн улстөр, нийгмийн шүүмж бичигсэд шинэ жилийн үдэш тийм стилээ гаргах эсэх бас сонин байгаа бололтой. Нэг нь Ялгуун сонсоод сэтгэл ихэд хөдөлсний тул Никитоны Бачкаг урьж жиргэвэл, нөгөөх нь бас тэр дороо билетээ аваад ирэхээр болсон нь одод, иргэдийг ойртуулж өгсөн нээлттэй талбарын нэг #сайхан тал. Монгол HD телевизийн @Batka_ - гийн даллагаар хэдхэн хоногийн өмнө "Энэ яадын?" гэсээр жиргээнд нэгдсэн “шүүгч” Рокит Бэи морилох сураг
гарч, хамт селфидэх хүсэлтэй бүсгүйчүүд харвин арилгах, нүүр будах, гоёх тэхникээсээ #ЖШЖ2016 хаштагаар харамгүй хуваалцаж байна.
Ирэх долоо хоногийн Лхагва гарагт Монголчуудын мэдээлэл солилцоо, иргэний нийгмийн хяналтын нэг том талбар болсон твиттер хэрэглэгчид энэ трэнд дор шинэ жилийн сонин хачнаасаа хуваалцах нь. Алсаас юм уу ажил хэргийн шалтгаанаар оролцож амжихгүй хүмүүс үйл явдлын халуун цэгээс дамжуулсан шуурхай мэдээг #ЖШЖ2016 хайлтаар хүлээн аваарай. Мөн өөрсдийн баярын сонин сайхнаас #ЖШЖ2016-д багтааж жиргэх мэдээж боломжтой. Хаштагаар холбогдсон хавтгай дэлхий, 21-р зууны нэг он улирч, нөгөө нь ирэх гэж байна
.
#ЖШЖ2016 арга хэмжээний такс орлого Ирвэс хамгаалах санд хандив болж очих гэнэ. Буян буян... Фотог @ganbayaru pic.twitter.com/2JEZ3b3W0b
— Хүрээлэн (@Hureelen) December 9, 2015
Жиргээнийхээ зурагтай тестэй харагдах гэж их хичээлээ #гэнээ #жшж pic.twitter.com/BrH1gndDjS
— cosmo™ (@codename_cosmo) December 8, 2015
Аа та нар бүгдээрээ энд худлаа мөнгөгүй, хямарцан, хэн даахын нтр гэж ярьж байгаа л яс юман бүгдээрээ очцон байдий шд... #ЖШЖ хяхя
— Б.Нямдаваа (@Zangarag01) November 28, 2015
хэрэв би #ЖШЖ-15д очвол pic.twitter.com/0hE5iGNObf
— ХҮРЭЛШОО (@BumtodDavaa) November 19, 2015
#ЖШЖ2016 дээр танхай эмээ, цангис хоёрыг амьдаар нь харна гэдэг чинь алаан байхгүй юу pic.twitter.com/mVVvrg38WY
— GroZa (@ChinzorigtM) December 9, 2015
#Бибодохдоо #ЖШЖ2016 ширээн дээр хуушуур цуйван бхгүй бол зохион бгуулагчдаас @Gumpaa г хас!!!
— Хотхиад СТ А.Мөнхбат (@munkhbat_a) December 9, 2015
Уулнаасаа бууя! Хээрийн салхины үнэрээ үргээж, үс сахлаа аваад, @Ariunbold_Re -г бараадасхийгээд #ЖШЖ2016 оръё доо:) pic.twitter.com/Sw8AW1Ze4l
— Ширчин Алтайсайхан (@altai_s) December 8, 2015
Арслан тайж нэгэнтээ -Амнаас чинь ууя гэж хэлсэн шиг заавал гараас минь такс авах юм гэнээ #ЖШЖ2016 ккк тараана даа pic.twitter.com/9XPuy3JrU2
— Oyun (@jjngm) December 7, 2015
@Uranburdag аа #ЖШЖ2016 очих уу ? Цангис та 2ыг л нэг харчихмаар байх юм.
— Танхай эмээ (@Tanhai_Emee) November 29, 2015
#ЖШЖ2016 таксаа манай Их дэлгүүр, Зайсан Скуэрийн салбараас ирж авсан жиргээчиддээ кофе бэлэглэнээ ☕☕☕ 3 дахиас https://t.co/BLCNVSHIlb
— Caffe Bene Mongolia (@CaffeBeneMN) November 29, 2015
Таксны 120 мянган төгрөгөөрөө яг 120 мянган төгрөгний юм идэж уух эсэхдээ санаа зовж байгаа хүнийг өвлийн өвгөн өршөөг
Сэтгэгдэл бичих