Нийтлэл 12 сарын 16, 2015

Шинжлэх ухаан: Жирэмсэн үеийн сэтгэл гутрал хүүхдийг зожиг, ганцаардмал болоход нөлөөлдөг

Америкийн эрүүл мэндийн холбооны JAMA сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгаагаар жирэмсэн үеийн сэтгэл гутрал ургийн тархины хөгжилд нөлөөлж улмаар хүүхэд эхээс төрсний дараа сэтгэл гутралтай, зожиг, бүрэг ичимхий, ганцаардмал болох эрсдэл өндөр байдгийг тогтоожээ. Судалгааг 10 жилийн турш хийсэн бөгөөд эхний ээлжид 145,500 хүүхэд хамруулсан бол дараагийн ээлжид ээжүүдийг нь хамруулсан байна.


 Судалгааны үр дүнд 1054 хүүхэд их бага хэмжээгээр сэтгэл гутралтай болох нь тогтоогдсон байна. Мөн сэтгэл гутралтай гэж оношлогдсон охидоос хөвгүүдийн тоо олон байжээ.

Харин судалгаанд хамруулсан ээжүүдийн жирэмсэн байх үед нь ямар зүйл тохиолдож байсан, жирэмсний саруудаа хэрхэн өнгөрүүлсэн талаар мэдээлэл цуглуулж сэтгэлзүйг нь шинжиж үзэхэд дараах нийтлэг шинжүүд илэрчээ.

 

 

-Хүүхдийг гэдсэнд байх үед амьдралын боломж тааруу ядуу, эдийн засгийн хүндрэлтэй байсан

-Гэр бүлийн харилцаа тааруу байсан

-Хүүхдээ хэтэрхий оройтож төрүүлсэн

-Оюуны ачаалал ихтэй

-Жирэмсэн байх үедээ стресст их автдаг 

 Түүнчлэн судалгаагаар бас нэг зүйл ажиглагдсан нь 5 ба түүнээс дээш сартай жирэмсэн эхийн сэтгэл гутрал ургийн тархины хөгжилд илүү нөлөөлдөг байна. Учир нь энэ үед хүүхдийн тархины хөгжилд маш чухал үе байдаг байна. Энэ үед ургийн мэдрэлийн эсүүдийн шилжих хөдөлгөөн, мэдээллийн урсгалын хоорондох холболтыг бий болгож байдаг ажээ.   

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon