The Economist сэтгүүлд гарсан Оюу Толгой далд уурхайн санхүүжилттэй холбоотой "Эмээл дээрээ эргээд мордсон уу?" нийтлэлийн тойм орчуулгыг хүргэж байна.
The Economist: Монгол эргээд мориндоо
Улс төрийн тогтворгүй байдал, санхүүгийн эмзэг байдал, өсөлт удааширсан хэсэг хугацааны дараа Монгол улс чиглэлээ өөрчилж байх шиг байна.
“Монгол улс бизнест эргэж ирлээ”. Энэ хэлц тал нутгийн орны нийслэл Улаанбаатар хотод тарни мэт давтагдав. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэд хэдэн удаа хэлснээс үүдэлтэй. Гадаадын уул уурхайн мэргэжилтнүүд, дипломатчид ч уухай нэмлээ. Хэдэн жил сунжирсан маргааны дараа өмнийн говь дахь Оюу Толгой алт, зэсний уурхай 4,4 тэрбумын санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурснаар өргөжих замдаа орох шиг боллоо. Арай гэж нэг хөгжөөн дэмжих бодит ахиц харагдаж байгаа нь энэ юм.
Ардчилсан намын удирдсан эвслийн засгийн газраас гадаадын хөрөнгө оруулагчид болоод эдийн засагтайгаа аль алинтай нь “гайхамшигтай” буруу харьцсанаас үүдсэн нөхцөл байдалд энэ бол мэдээж сайн мэдээ. 2013-2014 онд засгийн газар нэгэн цагт 17 хувь хүрч асан эдийн засгийн өсөлтөө доош татах хэд хэдэн гамшигт бодлого хэрэгжүүлсэн билээ. Үнэ тогтворжуулж, орон сууцны зээлийг санхүүжүүлэх хөтөлбөрүүд асар их мөнгө эдийн засагт нийлүүлж, балансаас гадуур санхүүжилт хийхэд хүргэсэн. Банкны салбарт чанаргүй зээл огцом өсөв. Төгрөгийн ханш унав. Төлбөрийн тэнцлийн хямрал нэрмэв. Монгол аархуу хөрш Хятадад хандаж тусламж хүсэхэд хүрлээ.
Хамгийн байгаа оноогүй нэг алхам бол дэлхий дахинд түүхий эдийн үнэ унаж байхтай зэрэгцээд засгийн газар Оюу Толгойн хөрөнгө оруулагчидтай түнжин хагарсан явдал. Дэлхийд хамгийн томд орох, өндөр агууламжтай зэсийн ордыг Англи-Автсралийн Рио Тинто хянадаг, 34 хувийг нь Монголын засгийн газар эзэмшдэг. Ил уурхай 2013 онд эхэлсэн, 2 жилийн дотор 1,5 сая тонн зэс экспортлоод байгаагийн ихэнх нь өмнөд хөршийг зорьжээ. Далд уурхайд нийт нөөцийн 80 хувь агуулагдаж буй.
15 банк, зээлийн агентууд оролцсон өнгөрсөн 7 хоногийн гэрээний дүнд далд уурхайн ажил эхлэх боломж бий болно. Татвар, менежментийн төлбөр тойрсон Рио Тинто, Монголын засгийн газрын маргаан сайны ёр байгаагүйг амархан харж болно. 2012-2015 оны хооронд ГШХО 85 хувиар татарсан. Энэ удаагийн зээлийн багц асар том шинэ гараа болно гэж АНУ-с Монголд суугаа элчин сайд Женнифер Гаалт хэллээ.
Монгол гэхдээ манангаас гарах арай болоогүй. Мөнгө дутагдалтай, инфляц өндөр, татвар нэмж, цалингаа танасан ч төсвийн алдагдал ДНБ-ийн 2 хувиас хамаагүй өндөр. Энэ бүхнээс ч илүү чухал нь Монголын улстөрийн тогтворгүй байдал цаашид үргэлжлэх нь дамжиггүй.
Засгийн хэврэг байдлыг өнгөрсөн намар МАН кабинетээс гарч, 6 сайд солигдсоноос харж болно
.
Ирэх жил шинэ парламентийг бүрдүүлэх сонгууль явагдана... МАН-ын хувьд уул уурхайн талаарх Монголчуудын үндэсний үзэлд дөрөөлөх магадлалтай. Намын нэг гишүүн О.Содбилэг Оюу Толгойн төслийг урагшлуулж олон нийтээс дэмжлэг авах АН-ын найдвар буруу гэсэн байв. Түүнийхээр Рио Тинто Монголчуудад очих өгөөжийг бодохын оронд дэндүү их эрх мэдэл, асар өндөр менежментийн төлбөр, гажуудалтай худалдан авалтууд гартаа хийсэн нь сайхан байр эзэмшдэг хэрнээ түрээслэгч шиг үзэгдэж байгаатай агаар нэг аж. Тэмцэгчид ч өөр бусад чухал зүйлсийг хөндөж буй. ОТ Watch TББ-ын тэргүүн Д.Сүхгэрэл уурхай орчмын усны нөөц цаашид шавхагдана гэж мэдэгдээд байгаа. Түүнийхээр уурхай дэндүү бага татвар төлдөг, орон нутгийн иргэд, малчдад хангалттай анхаардаггүй гэнэ.
Харин Оюу Толгой, Рио Тинтогийн удирдлагуудын зүгээс төслийг хамгийн өндөр түвшний олон улсын стандартаар гүйцэтгэнэ, ажилчдын 95 хувь нь монгол ажилчид, өдийг хүртэл 1,3 тэрбум долларын татвар, бусад төлбөрийг Монголын засгийн газарт төлсөн, цаашид үйлдвэрлэл нэмэгдэхээр төлбөр ч нэмэгдэнэ гэж тайлбарлаж буй. Мөн далд уурхайн бүтээн байгуулалт дуусах үеэр Хятадын эдийн засгийн зогсонги байдлаас үүдсэн зэсийн үнийн уналт эргээд сэхнэ гэж найдаж буй аж. Компанийн удирдлагууд ирэх сонгуулиар ямар ч үр дүн гардаг бай Монголчуудын байгалийн баялагтаа хандах үндсэрхэг үзлийг хазаарлаж, төсөл асуудалгүй урагшилна гэж найдаж байна. Тэд бас үүнийгээ тарни шиг давтах ажээ.
Морьгүй байж Үхснэээрээ эмээл дээрээ мордох вэ дээ. Газар байгаа эмээл дээрээ морчоод чүү гээд Гачаалдах юм биз дээ!!! Жинхэнэ сумтай гарууд кккк!!
Монголчуудад ашигтай??? Үгүй л юм шиг байна даа. Энэ бичсэн сэтгүүлчид захиалга өгсөн хүмүүст л ашигтай байх. Ийм юм орчуулаад сууж байх хэрэг байгаа юм уу??