Нийтлэл 12 сарын 21, 2015

Шинжлэх ухаан: Оюунлаг хүмүүс санаа зовомтгой байдаг

 Олон үндэстний аман зохиолд аливааг мэдэхгүй нь аз гэх утгатай зүйр үг олон байдаг нь эсрэгээрээ мэдэж байх нь зовлон гэдэгтэй утга дүйдэг. Тэгвэл энэ хэлц орчин цагт сэтгэлзүйн ухааны судалгаагаар баталгаажиж ирж байна

.

Хэрэгцээгүй их санаа зовдог гэж шүүмжлүүлдэг хүмүүс байдаг. Гэхдээ оюунлаг хүмүүс илүү их санаа зовдог байна. Канадын Онтариогийн Их Сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар их санаа зовдог хүмүүсийн “хэл бичгийн чадвар” буюу уншсан, ярьсан агуулгыг ойлгох чадвар хамаагүй өндөр гарсан байдаг байна. Нью-Йорк дахь улсын их сургуулийн эрүүл мэндийн төвөөс ч ижил төстэй судалгааны тайланг нийтэлжээ. Өөрөөр хэлбэл санаа зовдог хүмүүс өөрийн гэсэн давуу талтай. Түүхэнд Никола Тесла, Чарлез Дарвин, Абрахам Линкольн зэрэг оюунлаг, хүчирхэг хүмүүс санаа зовомтгой, нервтэй хүмүүс байсан гэж тэмдэглэгдэж үлджээ.

Судлаачдын хэлж байгаагаар хүн үүссэн цагаас л аливаад санаа зовж байх нь болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх боломж олгож, амьд үлдэх магадлалыг нэмэгдүүлдэг, хүнд хэрэгтэй чадвар аж.

Нэг муу мэдээ гэвэл хэл бичгийн чадвар өндөр байх, депресстэх хандлагад холбоотой талууд ажиглагддаг байна. Өнгөрснөө нэхэн санаж, “хэрвээ ингэсэн бол” гэж бодох хандлагатай эрэгтэй, эмэгтэй хүмүүс хэл бичгийн бус, геометр шалгалтад тааруухан оноо авчээ. Судлаачдын үзэж байгаагаар хэл, бичгийн чадвар сайтай хүмүүс өнгөрсөн ба одоогийн талаар дэлгэрэнгүй бодох, зураглах чадвар сайн, энэ нь элдэв юмны талаар санаа зовоход хүргэдэг байна. Эсрэгээрээ хэл бичгийн бус, хэлбэр дүрс, геометр мэдрэмж сайтай хүмүүс яг одоо цагтаа амьдарч, шийдвэр гаргаж, дараа нь тэр болгон эргэж хараад байдаггүй давуу талтай аж.

Өөрийн ур чадварыг ажиглаж, хэл бичиг талдаа сайн бол хэтэрхий олон юм бодохгүй байхад анхаарах, зураг дүрсний мэдрэмж сайтай бол болгоомжтой, төлөвлөгөөтэй байхад анхаарч байгаарай.

Live Science

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2015-12-25

    яасан ойлгомжгүй орчуулдаг юм

arrow icon