Та надтай хамт доорх өгүүлбэрийг уншаад үз дээ.
За мэдэхгүй үсэг байна. Одоо энийг:
Юуны тулд түүнийг бүхний шүтээн хэмээн тийн мэдэхүй хэмээвээс төрөлхтөн бүхнээс нисваанист хамаг номыг үрийн боднаа тэр барилдуулах буюу. Тэр ч шалтгааны бодод барилдуулахын тэдгээрээ барилдуулахын тул бүхний шүтээн тийн мэдэхүй болой. Товчлон хурааваас, бүхний шүтээн тийн мэдэхүйн мөн чанар нь тийн боловсролын тийн мэдэхүйн хамаг хөрөнгө бөгөөд түүгээр гурван орон дахь хамаг биетэн ба хамаг амьтныг хураасан болой.
Товчлон хураагаад ч болсонгүй. Одоо энийг:
Гэгээрлийн замыг гэрэлтүүлэгч-д гэгээрэх тэмүүллийн сахил сахих нь ёс зүйн заавар журам юм. Харин тайван төлөв ба үлэмж үзэл түүнд хамаарахгүй. Тайван төлөвт сэтгэлийн заавар журмаар хүрнэ. Үлэмж үзэлд билэг оюуны заавар журмаар хүрнэ. Өөрөөр хэлбэл тайван төлвөөс өмнөх заавар журмууд арга барилд хамаарах бөгөөд зөв дадал цогцлуулах буюу харьцангуй үнэнд тулгуурласан сургаал юм.
Ямар нэг юм ойлгов уу? Эхнийх нь бол биднийг Гандан ороход уншиж өгдөг төвд хэл. Дараагийх нь бол Буддын философийн дэвтэр хэмээх шинэхэн хэвлэгдсэн гарын авлагаас авсан эшлэл. Сүүлийх нь бол миний үзэж харсан дунд хамгийн гайгүй ойлгомжтой, орчин цагийн монгол хэлнээ буулгаад буй Бодь мөрийн зэрэг-ээс. Эд цөм утга агуулгын хувьд сайн сайхныг өгүүлж буй.
Харин худлаа хэллээ, хулгай хийлээ, ёстой нэг ёс суртахуунгүй, хүнээ байсан гэж үглүүлдэг залуус хувьд төвд хэл байтугай тийн мэдэхүй, үлэмж үзэл, тайван төлөв гэх мэт үгээр бичсэн ном, ярьсан яриа бол ёстой жинхэнэ No idea! Iphone, майр гоё, рел хийе, баруун нь гоё бол шэир, зүүн нь бол лаик мэтийн үгсийх нь хажууд бол жинхэнэ тоон доторх үсэг л гэсэн үг.
Эрэл
Эдгээрийг энд хуваалцахын учир нь: Сүүлийн нэг жил орчим оюуны ажил хийж, орчин үе, монгол хүмүүсийн сэтгэлгээ, энэ тэрийг гайхаж явна. Гайхаж явтал Гандангийн гадаа нөгөөдүүл маань мянга мянгаараа багширч байхыг хараад тэр хавиар нэг хариу олдох мэт санагдав. Тэгээд хичээлд сууж, хэдэн ном эргүүлж үзэв. Үзвэл үнэхээрийн том, гүн гүнзгий ертөнц ажээ, живэн алдав. Эрх биш багаас бичиг номд ойр, гурван хэлээр хүнд техник агуулга уншиж ирсэн надад ухагдахгүй агуулга яаж олон хүнд хүрч, сэтгэлгээ, зан үйлд нь нөлөөлөх вэ?
Ингээд эрлийн үзүүрт нэг хариу олов: Ингэтэл доройтсон ёс суртахуунд тэгтэл дэлгэрсэн шашин ном нөлөөлж чадахгүй байгаагийн учир нь ХЭЛ-нд байна
. Монголчуудад буруу алга. Хоёр мянган дамнан хөгжсөн сэтгэлийн шинжлэх ухаан, ёс суртахууны нэн том сургаал, нэг үгээр бидний шашин ба бидний амьдрал хоёрын хооронд нэг том, асар баялаг “ГАДААД” МОНГОЛ ХЭЛ байна
[1]. Яг л Нууц товчоог буулгасан эртний монгол хэлийг одоо бид харвал англи хэлнээс ч илүү харь санагдахтай адил. Зарим залуу шинжлэх ухаанаас хэд дахин урт хугацаанд хэдэн арав салбарлан хөгжсөн буддын философийн агуулга нь өөрөө нэг мэргэжил л гэсэн үг. Жишээ нь барилгачин монгол залуу гэнэт Хятад хэл дээр өөр мэргэжилд суралцах хэр хэцүү байх вэ? Түүнтэй л адил, буддизмаар мэргэшээгүй бол жирийн бид одоогоор дэлгүүрт байгаа буддын ном, гарын авлагаас ёс суртахуунд суралцана гэдэг нь гадаад хэлээр шинэ мэргэжил сурахтай адил хол, хэцүү зорилт юм байна. Үнэхээр ч буддын сургаалын цөм, жимсээр бол хальс биш үр жимсийг нь ухуулъя, ойлгуулъя гэхээр нэг бадаг, нэг шад сургаалийг 1 цаг зарж тайлбарладаг юм билээ. Дээр нь буддист гэхээсээ ламаист олон. Мунхрал, доройтлын эсрэг тэмцэж, нийтэд тайлж заах багш ховрын дээр заахаар нэг удаагийн хичээлд 100 шавь сурна. Цаана нь бусад нь мянга мянгаараа Сарандаваа, занданшуулсан шүтээн дээр шавна. Байдал ийм л байна.
За тэгээд нэхэл хатуу хүний эрэл цааш үргэлжлэв. Тэмдэглэлийн эхэнд эшилсэн хэд гурван номоо ойлгохгүйд хүрч, ойлгосон ч өнөөгийн амьдралаас хол уг гарал, судар ном, техник ойлголтуудаа илүү тайлбарласан “мэргэжлийн” агуулгаас нь залхаад өөр хэл дээр хайж үзэв. Харж үзвэл өнөө христийн шашинт барууны ертөнц, АНУ-д чинь харин буддын шашныг жинхэнэ амьдралд уяж өгсөн энгийн ном ёоз дүйзээрээ байдаг юм байна. Шашингүй шахуу гэгддэг Япончуудын хэл дээрх нь бол бүр ярих юм байхгүй. Юуг ч хүнийг бодож хийж чаддаг айхтар улс, зураад, хялбаршуулаад, амьдралд, орчин үеийн хүний сэтгэлгээнд нааж өгсөн ном өчнөөн төчнөөнийг гаргажээ. Тэгээд бодлоо. Сүсэгтэн олноос өдий төдий өргөл барьц авч, үл ойлгогдох хэлээр ном уншсан(уншиж байхдаа бүр залхсан шинжтэй, ямар ч энэрэл нигүүлслийн төрхгүйг нь яана!) олон лам нараас олон нийтэд хандсан, ганц сайхан энгийн гарын авлага гаргамаар юм даа... гэж. Машин мөргөөд явах нүгэл үү буян уу? Ажил дээрээ фэисбүүкдэх нүгэл үү буян уу? Комментоор бусдыг доромжлох нүгэл уу буян уу? Буддын их ухааныг амьдралд нааж өгөх хэрэгтэй байна.
Амьдралд ойртохын тулд зөвхөн техник хэллэг, агуулгаас гадна хэлбэрийн саад бас байна. Бошгыг халах эвлэл хүүхнүүдийн гэзэг тайрч, Мэижийн шинэчлэл самурай нарын чёнмагэ буюу гэзэг тайрч эхэлсэн нь санамсаргүй бус. Хэлбэр агуулгаа дагуулдаг. Худалдаа хил хязгааргүй, барууны одод интернэтээр дамжаад гэрт, fast fashion буюу хувцас хоол шиг хямд, ээлжийн болсон цаг. Жэи Ло шиг, Брад Питт шиг хувцаслах амархан болсон ийм цаг үеийн залуусаас харахад улаан шар орхимж өөрсдөд нь огт падлийгүй, хэддүгээр ч юм бэ зуун шиг санагддаг байх. Буддын лекторууд уламжлалт номын өргөө, эд ахуйгаа зоригтой орхиж, залууст ойр дүр төрхөөр яриа, сургалт хийж, олон нийтдээ ойртоосой. Хоосон чанарыг сургасан буддын ухааны нэг гайхамшиг: өөрчлөлтийг хүлээн зөвшөөрдөгт байдаг бололтой. Одоо яг л бурхан багшийн зааж хэлсэн сайн сайхны төлөө, орчин цагт, залууст ойртохын төлөө эд ахуйн орчиндоо зоригтой шинэчлэл хийх цаг болсон мэт. Хийж чадсан нь салхи сөрнө, балбуулна, гэхдээ түүхийг уламжлалд нугалаа гаргах эр зоригтнууд л өөрчилж явдаг
. Рокит бэи шиг харизматай, гоё гоонжтой, залуусын зүрх сэтгэлд ойр од лектор байж яагаад болохгүй гэж? Монголчуудын сэтгэлгээ, сэтгэлийн илааршил, ёс суртахуунд үлэмж нөлөөтэй шашны ахуйд жинхэнэ лидер, орчин цагийн од дутагдаж байна.
Гандантэгчилэн төвтэй шашны салбарыхан зовсон Монголчуудад кассаар бичсэн төвд номын уншлага бүтээгдэхүүн болгон зарж, бүр сүүлдээ даншигдаж, шавийн арслан заан тодруулж фёодалжихын оронд жинхэнэ энэрэл нигүүлслийн сэтгэлээр үгийн сан, агуулга, хэлбэр, дүр төрхийн модернизаци хийх цаг болжээ. trends.mn шинэ онд зарим нэг агуулгаас шинэчилж хүргэх болно. Багахан эрэл хийж ирээд олсноо хуваалцав. Буян хишиг арвижих болтугай.
Жич. Ламын шашны өнөөгийн түвшин доорх бичлэгт бүрэн агуулагдсан санагдав.
[1] Шашнаас бусад талбарын нөлөөг энд хөндсөн: 21-р зууны монгол хүн хаана байна?
57:25БИД УРЬД ӨМНӨ Ч ЯРУУ ТОД БИЛЭГДЭЛ БҮХИЙ ЭЛЧ НАРЫГ ДЭЭДИЙН БИЧИГ ӨВӨРЛҮҮЛЭН, ХҮМҮҮНЭЭР ШУДРАГА ЁСЫГ САХИУЛАХ ХЭМЭЭН ЖИНГИЙН ХАМТ ТА НАРТ ИЛГЭЭЖ АСАН БИЛЭЭ....шашинг дээрээс илгээсэн болхоос хүний ТӨСӨӨЛӨЛ БИШ юм шүү.баабар гэгч нөхөр ингэж худлаа юм бичээд байгаа. Ертөнцийн хүрдийг эргүүлэгч хүн төрөлхтөнд 24000 гаруй жижиг том хэмжээний элчүүдээ илгээсээр хамгийн сүүлийн элч дээр дахиж элч ирэхгүй гэсэн нь исламын шашин шүү дээ. Бусад урьд илгээгдсэн шашнууд чинь тухайн үедээ л зориулагдсан хэрэгцээ шаардлага хангасан хийх ёстой ажлаа хийсэн дуусцан шашнууд. Христ гэхэд израйлчуудад илгээгдсэн элч шашин болхоос ромчууд болон монголчуудад падлийгүй шашин юм. Буддын шашин ч ялгаагүй тухайн үедээ л болхоос одоо ямар ч хүч байхгүйг харж байна. Хамгийн гол нь шашинд шинэчлэл хийнэ гэж байхгүй шүү дээ. Шашинг залагч нь хүн биш эзэнтэн юм.манайхан зайлуул шинэчлэл хийгээд л болчихно гэж гэнэн юм бодоод байхын.чи ч гэсэн мэддэг юмаа л бич
Загатнасан газар маажсан нийтлэл байна. Монголын буддын шашин бол лам нарын ходоодыг дүүргэх худалдааны бүтээгдэхүүн төдий л байна. Хэдий их мөнгөөр ном бичүүлж өргөл өргөнө төдий хэмжээний буян хураана гэсэн философитой. Худлаа гэвэл гандангийн ном унших тарифыг харчихад болно л доо.
Nepko-гоос гаргадаг Агнистын гэгээ цувралыг үзвэл... Төвд хэлнээс орчуулан тайлбар хийсэн Пүрэвийн Бадрал гэсэн байдаг юм энэ хүний буян заяа нь дэлгэрэг!!!
Hamgiin gol ni ter ih mongo haashaa ergeldeed baina. Ulstor luu ursdag bol uneheer haramsaltai. Shasnii baiguullaga tiim ih ashig olj baij yagad buyanii uilsed mongo zarahgui bna!!!!
ЗӨВ ШҮҮ
gun uhaaraltai negen baina
ЗӨВ ШҮҮ
Зөв дэмжиж байна.
Ёстой зөв бичиж. Баярлалаа