Нийтлэл 12 сарын 24, 2015

2015 ОНЫ ТРЭНД (9): МОНГОЛ УЛС ХАМГИЙН ХУРЦАДМАЛ УСНЫ ХОМСДОЛД ӨРТӨХ ЭРСДЭЛТЭЙ

Дэлхийн эдийн засгийн форум, Глобал аженда судалгааны багаас 2015 оныг тодорхойлж буй 10 гол трэндийн тухай бүлэг нийтлэлийг цувралаар танилцуулж байгаа билээ. Усны хомсдол нөөцийн болон санхүүгийн хоёр хүчин зүйлийн улмаас нэн ялангуяа Ази, Африк тивд хурцадсан асуудал болж ирэх төлөвтэй  байгаа тухай есдүгээр хэсэг: 

2015 онд хүн амын хурдтай өсөлт, усны хангамж муу, ядуурал гэх мэт шалтгааны улмаас Ази, Африкын голдуу орнуудад усны хомсдол улам том эрсдэл болж ирлээ. Азийн хувьд усны нөөцийн улмаас, Африкийн хувьд санхүүгийн хүндрэлээс голлон шалтгаалж байна. Хүмүүс усны хомсдлыг голдуу нөөц дутсанаас гэж буруу ойлгодог ч Африк тив гэхэд  маш баялаг усны нөөцтэй. Усны нөөц, усны гарц хоёрыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Жишээ нь Арабын эмират улс нөөц багатай ч санхүүжилт сайн хийж гарцаа сайн бүрдүүлсэн байдаг. Эсрэгээрээ Этиоп маш баялаг нөөцтэй ч хүн амын хагасаас илүү нь усны гарцгүй байх жишээтэй.

Ази тивийн хувьд нөөц тийм ч муу биш, гэхдээ хүн ам асар хурдтай өсөж байгаа тулд санхүүгийн бэрхшээлтэй хавсраад усны хомсдол үүсгэх өндөр эрсдэлтэй бүс нутагт багтаж байна. Түүнээс гадна цаг уурын өөрчлөлт гүнзгий нөлөө үзүүлнэ.

Усны хэрэглээний 70 хувийг эзэлдэг ХАА-н усны хэрэглээнд технологийн дэвшил гарвал байдал сайжрах найдвар байгаа ч энэ эрчээрээ усны хомсдол нэмэгдвэл улстөрийн таагүй үр дагавар дагуулна. Цаашид уснаас болж үүдэх нийгэм, эдийн засгийн эрсдэлээс урдчилан сэргийлэхэд засгийн газруудын манлайлал чухал үүрэг гүйцэтгэнэ. Глобал аженда судалгааны багаас 64 орны иргэдээс авсан санал асуулгаар Монгол улс хамгийн хурцадмал усны хомсдолд өртөх эрсдэлтэй орны тоонд багтжээ. 

 

Ирэх 12-18 сард аль бүс нутаг усны хомсдолд хамгийн их өртөх вэ?

2030 он гэхэд хэдэн хүн усны хомсдолд өртөх вэ? (Цэнхэр: Хангалттай 4000 куб.м-ээс дээш, Бүдэг цэнхэр: Эрсдэлтэй 1700-4000 куб.м, Улбар шар: Хомсдолд өртөнө 1000-1700 куб.м , Хүрэн: Ховор 1000-аас бага)

 

Сэтгэгдэл бичих

arrow icon