Нийтлэл 12 сарын 27, 2015

Шинэ онд сүржигнэхээ байх уу болих уу?

Хуучин он улирч шинэ он гарахын  даваан дээр оны трэндэд  “Сүржигнэхээ л байчих л даа!” нэмэгдэж,  уурлуулахаа л байчих л даа, улстөржихөө л байчих л даа маягаар өргөжиж байна.  Шинэ онд сүржигнэх үү, эс сүржигнэх үү, задгай сэтгэлгээтэй, шогийн мэдрэмжтэй, уужим амгалан улсын Ерөнхийлөгчөөсөө асууцгаая.

 

Шинэ онд сүржигнэхээ байх уу болих уу?

Улсын маань гадаад өр хоёрдугаар улирлын байдлаар 21,6 тэрбум ам доллар, Засгийн газрын дотоод өр 3,7 их наяд төгрөг, ЗГ-ын нийт өр 13,74 их наяд,   23 их наяд орчмын ДНБ-тэйгээ харьцах хэмжээгээр энэ тэр жагсаалтад хойноосоо өнгөлж, элдвээрээ дуудуулжийна яах вэ? 

Шилэн данс гэж сайхан дуран санаачилсанд гялайлаа. Дурандаад үзтэл үрэлгэн төсвийн үнэн байдал дурайжийна. Энэ оны төсөв 1,18 их наяд төгрөгийн алдагдалтай тодотгогдсон. 2016 оны төлөвлөсөн алдагдал 940 тэрбум төгрөг, 61 хувь нь бас л өр зээлээр нөхнө. Тийм байтал АСЕМ гэж аймар олон дарга ирэх болоод аятай тухтай байлгахад үрэгдэх шинжтэй яах вэ?

 Ажилгүйдэл ядуурал сүү биш архидалт, бухимдалд хөтөлж,  хүүхэд эмэгтэйчүүдэд тусч байна. Хүүхдүүд эцэг эхийнхээ гарт амь үрэгдэж, цаснаар хөөгдөж, заазуурдуулж, хүчирхийлэл айдсаар хиртсэн дараагийн үе торниж байна. Энэ онд бүртгэл сайжирч, гэр бүлийн хүчирхийллийн 1113 гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 494 хэргээр буюу 79.8 хувиар өссөн байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн улмаас нийт 22 хүн нас барж, 949 хүн гэмтсэн. Гэмтний зарим нь өршөөгдөж хохирсон нь буруудаж, хохироосон нь цагаатаж байна яах вэ?

Эрүүл мэндийн систем эзэнгүйдэж, элэгний хорт хавдраарх нас баралтаар дэлхийд нэгт, ходоодны хавдраар хоёрт, улаан хоолойн хорт хавдар, амьсгалын зам, зүрх судас, хоол боловсруулах эрхтний өвчлөлөөр хойно орох орны тоо улам цөөрсөөр байна. Яах вэ?

 Хар тугалга иргэдийн цусанд илэрч, агаар дахь тоосонцорын хэмжээгээр Улаанбаатар дэлхийд 2-т жагсаж байна. Утаан дээр нэмээд төв цэвэрлэхийн шивтэр, түүний дээр хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрч гэр хорооллын хүүхэд багачууд өөр улсад бол мал амьтнаа ч хэвтүүлэхгүй хөрсөн дээр тоглож хүн болж байхад хотын мээр цэцэг тарьж, уут тарааж, та түүнийг нь өөгшүүлж ирлээ, иргэд бид  яах вэ?

Бас нэг хүн ингээд байна, яах вэ?

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2015-12-28

    Dajguil bolson bna lee

    • Зочин
    • 2015-12-28

    Сүржигнээд байх боломж байхгүй болсон,

    • Зочин
    • 2015-12-28

    goyo l bolson shde. nadad law zugeer sangadsan. zaawal yumiig bitii hundeer huleej awaldaa

arrow icon