Англичууд нохойдоо бичил схем суулгана
2016 оны дөрвөн сард багтаад Будант Албиончууд нохойдоо бичил схем буюу микрочипыг суулгах шинэ хуулиа хэрэгжүүлэхээр яаравчилна. 2012 он байдлаар Англид алдагдсан болон хулгайлагдсан нийт 118,932 мянган нохой бүртгэгджээ. Гэхдээ нийт 6.7 сая нохойн 0.1 хувь буюу 7098 –д нь микро чипыг суулгасан
байжээ. Энэхүү чип маш жижиг нэг ширхэг будааны хэмжээтэй бөгөөд хүний зүрхний аппараттай адил материалаар хийгджээ. Энэхүү микро чипыг 2040 оноос хүнд тавина
хэмээн тооцоод байгаа аж.
Хамгийн анхны сансрын зочид буудал
Энэ жилээс Оросын сансрын “Энержиа” болон АНУ-ын Орбитал технологийн фермүүд хамтран хамгийн анхны сансрын зочид буудлыг байгуулах ажлыг эхлүүлсэн
байна. Энэхүү байгууламж нь долоон хүнийг багтаах бөгөөд, эх дэлхийгээ сансраас харах болон алдартай тогоочдын хоолны меню зэрэг аялалын багцад багтжээ.
Хийн бөмбөлөгөөр 32 км-ын өндөрт аялах боломжтой
“World View” компани нь шинэхэн гарааны бизнесээ эхлүүлээд байгаа бөгөөд энэ нь 2016 онд 20 милл буюу оройлцоогоор 32 километрийн өндөрт шүхэр болон капсулын тусламжтайгаар бөмбөлөгөн дотор суун эх дэлхийг өндрөөс харах боломжыг олгох юм. Хэрэглэгчдийн хувьд 75 мянган долларыг төлснөөр өндрөөр аялах дөрвөн цагийн эрх нь нээгдэх аж. Аюулгүй байдлын хувьд маш өндөр түвшинд хангагдсан хэмээн зохион бүтээгчид хэлж байгаа юм.
Дэлхийн хамгийн том телескоп Хятадад бэлэн болно
Таван зуун метрийн диаграмтай бөмбөрцөг радио Телескоп баруун хойд Хятадын Гуан жоуд баригджээ. Барилгын ажил нь 2011 оны гуравдугаар сард эхэлж, 2016 оны есдүгээр сард дуусна. Нийт 196 000 метр талбайг эзлэх уг телескоп нь Пуэрто Рикод байрлах телескопын өмнө бичигдснээр Дэлхийн хамгийнтом гэх нэрийг зүүгээд байгаа юм. Хүчин чадлын хувьд 10 000 гэрлийн жилийн зайнаас сигнал болон дуут дохиог илрүүлэх боломжтой. Ямартай ч энэхүү асар том телескоп ажиллаад эхлэвэл одон орон судлалын түүхэнд нэгэн шинэ үеийг эхлүүлэх аж.
Хаа сайгүй HD ССTV камерууд
Сүүлийн жилүүдэд гудамжны камеруудын хүчин чадлыг дээшлүүлэн аналоги системээс дижитал руу шилжүүлээд байгаа. Гэхдээ 2016 онд бүх дижитал ССТV камеруудыг HD болгохоор төлөвлөөд байна. Ер нь өндөр хөгжилтэй оронд ССТV камерийн хэрэглээ маш их бөгөөд Их Британид гэхэд хүн нэг өдөрт 300 удаа гудамжны камерт бүртгэгддэг аж.2012 онд Англид 1.85 сая камер байснаас 129 000 нь HD форматтай байжээ. Харин энэ тоог 2016 онд 3.7 сая болгохоор төлөвлөөд байна.
ОЛЕД дэлгэцийн хэрэгцээ өснө
Өөрөөсөө органик гэрэл гаргадаг ОЛЕД дэлгэцийн хэрэглээ энэ онд өсөх хандлагатай
байна. Эдгээр дэлгэцүүд нь маш нимгэн бөгөөд өмнөх загваруудтайгаа харьцуулахад эрчим хүч бага зарцуулж, гэрэлтүүлгийн орчинг ч давхар шийдэх боломжтой. Түүнчлэн нарны гэрэл туссан үед ч илүү тод харагдах аж.
Сэтгэгдэл бичих